fbpx Н.Номтойбаяр: Өнгөрсөн онд 8200 аж, ахуй нэгж хаалгаа барьж, 13 мянган иргэн гадагшаа дүрвэсэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 46 секунд

Н.Номтойбаяр: Өнгөрсөн онд 8200 аж, ахуй нэгж хаалгаа барьж, 13 мянган иргэн гадагшаа дүрвэсэн байна

УИХ дахь Үндэсний эвслийн гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр " Одоо Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулийг дэмжихээр шийдсэн. Гэхдээ Францын Засгийн газартай гэрээ байгуулж, тус улсын компанитай хамтран уран олборлохдоо анхаарах хэд, хэдэн зүйл байна. 15 жилийн өмнө баталсан Оюутолгойн гэрээтэй холбоотой маш олон асуудал өнөөдрийг хүртэл үүссэн. Алдаа дутагдал гарсныг үгүйсгэхгүй. Тэгэхээр олон улсын гэрээ хэлцэлд Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах байр суурь маш чухал. Харилцан эдийн засгийн хамтын ажиллагаа байхгүй нь тодорхой. Ураны төсөл дээр Оюутолгойн алдаа түүнийг дагасан улс төрийн хэрүүл, авлигал, хээл хахуул гэх мэт асуудал байхгүй байх гэдэгт итгэж улс орны эдийн засгийн ач холбогдлыг нь бодоод дэмжсэн" гэлээ.

Энэ талаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн А.Ундраа " Монгол, Франц улс нь ураны төсөлд хамтран ажиллах гэрээг 10 жилийн өмнө үзэглэж байсан. Энэ хугацаанд гэрээнд заасан ажлууд удааширсан. Түүнээс дурдвал, Монгол Улсын Засгийн газар хариуцлагагүй үйлдэл хийж, Хан ресорс гэх Францын компанийн үйл ажиллагааг цуцалснаас болж их хэмжээний өр төлбөрт унасан.Дэлхийн хамгийн том олборлогч компани ч Монголыг орхин гарсан. Өнөөдөр 8 компани Монголд ашиглалтын лицензтэй. Энэ компаниудын ажил цаашид хуулийн дагуу өөрчлөх ёстой. Бид ганц компанид зориулж хуулиа өөрчилж байгаа юм биш. Энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт татахын тулд хуулиа өөрчилж байгаа юм. Орона майнинг компанитай хийх гэрээ нь маш өргөн хүрээг хамарч байгаа. Уран олборлохоос гадна газар дор уусган баяжуулах, хөрвүүлэх, цөмийн түлшний судалгаа хийх, цөмийн цахилгаан станцыг хамтран байгуулах, хүний нөөцийг бэлдэх зэрэг хүрээг хамарна. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөд энэ талаар оруулах ёстой. Хүний нөөц, мэргэжилтнүүдийг бэлдсэн байх ёстой бөгөөд энэ хүмүүсийг заавал оролцуулах ёстой юм. Газрын гүний усыг бохирдуулж магадгүй асуудал санаа зовоож байна. Үүнд мэргэжлийн хүн хяналт тавих ёстой. Нөгөө талд, нэг тонн уран 200 мянган долларын үнэтэй. Энэ утгаараа эдийн засгийн чухал ач холбогдолтой" гэсэн юм.

Харин 2025 оны төсвийн талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "2025 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд бүрдсэн 126 гишүүнтэй парламент анхныхаа улсын төсвийг хэлэлцэх гэж байна. Ард иргэдийн зүгээс манай парламентад итгэл өгч, хүлээлт үүсгээгүй. Тэгэхээр энэ парламент иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллах ёстой. Үүний хамгийн эхний ажил бол улсын төсөв. Төсөвт ханддаг уламжлалт хандлагыг гаргаж болохгүй. Өнгөрсөн жилийн зарлага энэ жил 30 их наяд болж байна. Орлогын баталгаагүй. Орлогынхоо гол баталгааг түүхий нүүрсний экспортод найдсан. Гэтэл өнгөрсөн хоёр жил нүүрсний үнэ шат дараалалтай унасан. Нүүрснй үнийг хэт өөдрөгөөр төсөөлсөн байна. Эцсийн дүндээ орлого, зарлагын зөрүү гарахаар инфляци өдөөгдөж, төгрөгийн ханш унаж хүмүүс цалин, тэтгэвэр тэтгэмжээрээ худалдан авах чадвар буурдаг. Халамж, нийгмийн даатгалын шимтгэл, татварын хэмжээ буурахгүй юм байна. Нөгөө талдаа эдийн засгийн идэвхтэй хүн ам буурч байна. Өнгөрсөн онд 8200 аж, ахуй нэгж үүд хаалгаа хаасан. Үүнийг дагаад 26 мянган хүн ажилгүй болж, 13 мянган иргэн гадагшаа явсан. Хэт үрэлгэн, зарлагатай байна. Тэвчиж болох зардал маш их байна. Бидэнд зарчмын санал байна. Боловсролын зээлийн санд 157 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Боловсон хүчингүй болж байгаа энэ үед энэ сангийн төсвийг нэмэх шаардлагатай. Боловсон хүчнээр бэлдэх ёстой" гэлээ.

ВИДЕО:

Хятадын тал “танк”-наас болсон алдагдлаа “тэг”-лэх тухай захидлаар мэдэгджээ
Хятадын тал “танк”-наас болсон алдагдлаа “тэг”-лэх тухай захидлаар мэдэгджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​