fbpx Баабар: Ангэла Мэркэлийн үлдээсэн аймшигт өв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 45 секунд

Баабар: Ангэла Мэркэлийн үлдээсэн аймшигт өв

Германы Холбооны канцлераар 2005-2021 онд 16 жил ажилласан Ангэла Мэркэл дурсамж номоо бичиж дуусгасан нь энэ сарын 26-нд худалдаанд гарах юм байна. Германы Засгийг олон жил толгойлж байхдаа маш нэр алдартай байсан тэрээр оросууд Украинд түрэмгийлснээс хойш дагаад нэр хүнд нь хурдан унах боллоо. Европын холбоог сулруулсан, Германы эдийн засгийг Орос, Хятадаас хэт хараат болгосон, НАТО болон Германы батлан хамгаалах хүчийг зөнд нь хаясан гэх мэт маш олон зэмлэл хүртэх болжээ. Дурсамжийн ном нь худалдаанд гарахын өмнө Английн Экономист хэмээх буурьтай сэтгүүлд Мэргэлийн талаар таагүй дүгнэлт хэвлэгдсэнийг орчууллаа.

Хойд Европын улс орнуудаас хоёр эмэгтэй удирдагч улс төрийн ой санамжид баттай үлджээ. Эмэгтэй гэдгээсээ үл хамаараад Ангела Мэркэл, Маргарэт Тэтчэр хоёр улс төрийн хувьд оршин тогтнох чадвартай баруун төвийн үзэлтнүүдийн дүр гэдгээрээ адилхан. Тэгсэн мөртөө тэр хоёр улс орноо тэс өөр байдлаар удирдаж байсан. Нэг нь гартаа барьсан эмэгтэй хүний цүнхээрээ түрий барьж байсан бол, нөгөө нь хамтрагчдыгаа тэвчээртэйгээр ятгаж дөнгөдөг байлаа.

Тэднийг ажлаа өгсний дараа ч өсвөр насныхан хүртэл өөр хэн нэгэн улс орныг нь удирдаж байсныг санахгүй байлаа шүү дээ. Харин тэр хоёрын дараа үлдсэн өв залгамжлал шал өөр харагдаж байна.

Тэтчэр хэдийгээр 1990 онд өөрийн намыхныхаа шахалтаар огцорсон ч гэсэн тэр цагаас хойш дайны дараах Британийн шилдэг удирдагчдын санал асуулгад тэргүүлсэн хэвээр. Одоогийн Ерөнхий сайд Кэйр Стармэр өмнө нь байсан Ерөнхий сайдынхаа хөргийг өнгөрсөн сард албан өрөөнөөсөө гаргаж өөр хэсэгт шилжүүлснийх нь төлөө хатуу ширүүн шүүмжлэлтэй тулгарсан. Хатагтай Мэркэл дөрвөн удаа сонгогдсоныхоо дараа тэтгэвэрт гарахаар шийдсэн ч маш алдар хүндтэй хэвээр байна. Намынх нь байтугай сөрөг хүчин нь ч түүний өмсөж байсан нөмрөгөөр хээнцэрлэх гэж оролддог. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх бүр Мэркэлийн хаанчлал Германыг шавар шавхай руу хэрхэн түлхэж байсныг сануулсаар. Төмөр фраугийн 736 хуудас бүхий дурсамж ном нь энэ 11-р сарын 26-нд хэвлэгдээд гарахад, үлдээсэн жинхэнэ өв нь хүмүүсийн анхаарлыг бүр хүчтэй татах байх.

Урьд нь улс төрийн өрсөлдөгчдөө угсраа цохилтоор нам цохин ялалт байгуулж байсан сайхан цагтай харьцуулахад, энэ удаагийн дурсамж нь өөрийгөө өмгөөлсөн, илүүтэй хамгаалалтын өнгө аястай байх болов уу даа.

Хатагтай Мэркэлийн гаргасан бараг бүх том шийдвэр нь Германыг, тэр дундаа Европын холбоог бүхэлд нь улам дордуулахад хүргэсэн шүү дээ. Геополитикийн хувьд тэрээр Америкгүйгээр өөрийгөө хамгаалах чадваргүй болголоо, Хятадын импортгүйгээр эдийн засаг өсөхгүйгээр болголоо, дотоод аж үйлдвэрлэл нь Оросын хийгүйгээр ажиллах аргагүй болголоо. Ийм гурван аюултай хараат байдалтайгаар улс орноо орхисон. Эдийн засгийн тайлангийн нарийвчилсан дүгнэлтийг үзвэл үүнээс ч илүү аймаар. 16 жилийн турш ямар ч шинэчлэл хийлгүй будилуулсанаар Германыг Европын эдийн засгийн өвчтэй хүн болгов.

сонин mn

Юу буруу болсон бэ? "Владимир Путин" бол энгийн хариултуудын нэг нь л юм. ОХУ-ын ерөнхийлөгч 2022 онд Украинд бүрэн хэмжээний цөмрөн довтлох шийдвэр гаргахад Германы бэлтгэл тун базаахгүй байсан нь зөвхөн онолын алдаа төдий биш гэдгийг харуулсан. Хатагтай Мэркэл ноён Путинтэй байнга уулзаж байсан нь (бие биенийхээ хэлээр харилцан ярьдаг нь тэднийг бүр ч хөгжөөсөн) биенийгээ “ойлголцоход тусалсан.”.

Тэр хэзээ ч Путинд үнэхээр итгэж байгаагүй гэдгээ дурсамждаа давтаж, 2014 онд Украинд эзлэн түрэмгийлсний дараа Орост хориг арга хэмжээ авах хөдөлгөөнийг хэрхэн удирдаж байснаа дэлхий дахинд сануулах гэж оролдох нь дамжиггүй.

Гэсэн хэдий ч хамгийн нойрмог тоймч хүртэл Германы батлан хамгаалахын зардал яагаад түүний албан тушаал хашиж байх хугацаанд ДНБ-ий 1.3% орчим болтлоо буурсан юм бол гэж гайхаж л таарна.. Хамгийн барцадтай нь, тэр яагаад Оросын хий Германы хэрэглээний хамгийн том хэсгийг бүрдүүлэхийг зөвшөөрөв, тэр байтугай 2014 оноос хойш Оросоос шинэ хоолой нэмж татахыг дэмжив? 2011 онд Фукушимагийн ослын дараа Германд үлдсэн атомын цахилгаан станцуудыг хаахыг Мэркэл уриалсан нь тун ч таагүй санаачлага байсан төдийгүй тус улсын Оросоос хамаарлыг улам морийг нь унуулав. Германы аль ч аж үйлдвэр тос нь таарсан машин шиг гялалзтал ажиладаг атал яагаад өөрийн орны үйлдвэрлэлд эргэлзэх болов? Хүний эрхийн асуудлаар цөөн хэдхэн шүүмжлэлтэй үлдсэндээ баяралсан Хятад улс экспортоо улам нэмэгдүүлж байхад, Герман өөр бас нэг дарангуйлагч дэглэмд автаж байна гэдэгт огт санаа зовсонгүй.

Европын холбооны дээд хэмжээний уулзалтад хэрхэн оролцож байсан тухай номын ихэнх хэсгийг бахархалтайгаар дүүргэх боловч бусад тохиолдолд Мэркэл цагаа юунд зарцуулж байсныг шалгаад үзэхэд гэмгүй..

Шарламан хаан хөдөө нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн захирагчдад эрх мэдлээ үлдээдэг байсны нэгэн адил, Мэргэл Брюсселийн цонхгүй хурлын танхимд 100 гаруй цаг суусан нь, нэг герман хүн бүтэн жил ажилласанаас ч олон цагийг тэнд өнгөрөөжээ. Тэгээд юуны төлөө? Чухам энд л түүний бөөн гавъяа нь ил харагддаг ч, яаралтай чухал шийдвэрүүдийг үргэлж хойшлуулж байдаг Мэргэлийн үнэн нүүр царай илүү тодроно. Нэлээд асуудлыг зөв зүйтэй шийдэж байсан нь үнэн ч, тэр хүртлээ удтал идэвхигүй байж цаг хугацаа алдсанаас болж асуудал улам дордон хүндэрсэн хойно шийдвэр гаргадаг байлаа. Энэ нь тухайн гал унтраахад анхаарлаа төвлөрүүлсэн ч ирээдүйгээ бодсон хангалттай анхаарал хандуулаагүй гэсэн үг юм. Тийм л дээ, Европын холбоо хэсэгтээ тун дажгүй байсан, гэхдээ ямар хэлбэрээр?

Гурван том алдаа нь удалгүй ил болсон. Зарим гишүүн орон, ялангуяа Унгар улс ардчилсан үзэл бодлоосоо ухарсан нь Европын холбоог тун эмзэг болгожээ. Хатагтай Мэркэл энд маш их буруутай, учир нь тэрээр Европын холбоо дотор шинээр төрөн гарч ирж буй дарангуйлагч Виктор Орбаныг шүүмжлэлээс хамгаалдаг байсан. Шалтгаан нь Унгар Германы үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд холбогдсон учраас байх л даа. Хоёр дахь нь Европын эдийн засгийг удаашралтай замд түлхэн оруулсан. Италийн Ерөнхий сайд асан Марио Драги саяхны илтгэлдээ Европын эдийн засгийн бодлого боловсруулалтыг хүчтэй шүүмжлэн, АНУ-аас яагаад хол хоцорч байгаад дүн шинжилгээ хийн онцолжээ. Эцэст нь тэрээр цагаачлалд эелдэг найрсаг хандсанаар 2015 онд нэг сая гаруй Сирийн болон бусад орны хүмүүсийг Германд урьж авчирсан. Хүмүүнлэг талаасаа сайшаалтай боловч Герман болон Европын бусад газарт хэт барууны үзэл гааран хүчээ авахад тусалсан улс төрийн том алдаа юм.

Энэ хатагтай шинэчлэлийн төлөө биш

Үйл явдал цөөш хэрхэн өрнөсөн нь дэндүү хоржоогтой. Герман өмнөд европчуудыг хэмнэлтийн бодлогод уриалж байсан бол одоо өөрийнх нь хатуу арга барил нь харин ч буруу болж харагдах боллоо.

2009 онд хатагтай Мэркэлийн үеэс бий болсон төсвийн алдагдлыг хязгаарласан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь төрийн үйлчилгээнд байнгын хөрөнгө оруулалт дутмаг байдалд хүргэсэн. 0%-ийн хүүтэй зарцуулах зардал нь Германыг 21-р зуунд тохируулсан гэх.

Гэтэл эдийн засгийн гүүрнүүд шууд утгаараа нурж, хурдалж явсан галт тэрэгний систем бодлогогүй хандсаны улмаас эвдэрч, капут боллоо. Европ хэдийнээс өнөөгийн энэ өрөвдмөөр байдалд орчив гэж гайхаж байгаа хүмүүс, хатагтай Мэргэлийн удирдаж байсан үеийг эргэж нэг харан дурсах нь зүйтэй байх. Түүний дурсамжийн ном хэвлэгдэж гарахаар германчууд уншаад өөрсдийн дүгнэлээ өгөх боломж гарна. 2000-аад оны эхээр хатагтай Меркелийн өмнөх канцлер Гэрхард Шрөдэрийн дэвшүүлсэн алдарт либерал шинэчлэлийг эсэргүүцэж, удаа дараа эсрэг санал өгсөн хүмүүс (гэхдээ Путины өндөр цалинтай найзын хувьд албан тушаалаа өгснийхөө дараа өмгөөлөгч нь болсныг мартангаа) эргэж дурсаарай. Хатагтай Мэркэлийн хувьд гэвэл тэрээр Герман орныг төсөөллийн хуурмаг ертөнц байгаа мэтээр удирдсаар, геополитик, эдийн засгийн сэрэх шаардлагаггүй гүн нойронд урт хугацаагаар автуулсныг санагтүн.

Баабар

Ардчиллыг зөвөөр төлөвшүүлбэл авралын од, харин буруугаар ашиглавал хор, хорлол
Ардчиллыг зөвөөр төлөвшүүлбэл авралын од, харин буруугаар ашиглавал хор, хорлол
 
Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь
Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​