fbpx “Ажлынхантай караокед суулгасангүй” хэмээн агсарч нөхөр лүүгээ заазуур шидэж гэмтээн төрсөн ахаа хутгалж хөнөөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
5 минут 49 секунд

“Ажлынхантай караокед суулгасангүй” хэмээн агсарч нөхөр лүүгээ заазуур шидэж гэмтээн төрсөн ахаа хутгалж хөнөөжээ

28 настай эмэгтэй О.Зол ... нь 2024 оны 4-р сарын 11-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод байрлах гэртээ нөхөр С.С-тай “найз нөхөдтэй суулгасангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүн рүү заазуур шидэж баруун ташаанд шарх бүхий гэмтэл учруулж, мөн дээрх маргааныг зогсоох гэж байсан төрсөн ах О.Б-н зүүн цээжин тус газар хутгалж, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Болсон явдлын талаар нөхөр нь ийн мэдүүлжээ.

“...Гэрт ирэхэд эхнэр зөрөөд яарсан байдалтай хам хум, хувцсаа өмсөөд л гарахаар нь асуухад би гарчихаад ирье гэсэн. Утсаар орхиод гарсан байхаар нь утсаар нь ажлын газрын хүн рүү залгахад аваагүй. Хэсэг хугацааны дараа дахиад залгахад эхнэр “ямар ядаргаатай юм бэ, би ажлынхантайгаа караокед суух гэж байна” гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь эрэгтэй захирлын утас руу нь “Наад нэг юм аа явуулаач” гэсэн мессеж бичихэд хариу ирүүлэхгүй болохоор нь залгахад авахгүй таслаад байсан. Дараа нь “Отгон” гэсэн хаягтай фейсбүүк чатнаас эхнэр залгаад “30 минут караокед суучихаад очъё” гэхээр нь “юу яриад байгаа юм өдөржингөө алга болчихоод хоёр хүүхэдтэйгээ ч байхгүй, хаяад гараад явчих юм” гэхэд чатаа тасалсан. Хэсэг байснаа эргэж залгаад “ах О.Б-г дуудсан, очоод чамтай жинхэнэ алалцана” гэсэн. 30-40 минутын дараа эхнэр талийгч ахын хамтаар орж ирээд “одоо чамтай алалцана” гээд толгой, нүүргүй гараараа цохиж утасны цэнэглэгчээр ороолгосон. Тэгснээ хутга барьж аваад ална гээд дайрахаар нь бага хүүгээ аваад гэрээс зугтаж гарахад араас заазуур авч шидээд хэвлийн тус газар онож шархнаас цус гоожсон. Эргээд харахад талийгч ах гэрийн гаднаас хаалганы дээд хэсгээс хоёр гараараа барьчихсан эхнэрийг гэрээс гаргахгүй гээд хориглосон байдалтай байхад урдаас нь баруун гараараа хэвлийн хэсэг рүү нэг удаа хутгалсан. Талийгч ах хашааны үүдэнд гараад л унахаар нь гүйж очоод сэгсэрч үзэхэд хутгалсан хэсгээс нь цус гарч хувцас нь цус болж байсан. Талийгч ах О.Б сэхээнд эмчилгээ хийлгэж байгаад өөд болсон ...”

Шүүгдэгчийн ажлын газрынхан ийн мэдүүлжээ.

“... Тэр өдөр 21 цагийн үед ажлаасаа тараад ажлаараа караоке орьё гээд 50/100 нэртэй газар захиалга өгсөн. О.З руу залгаж “чи яах юм” гэхэд “тэгье, захын урд Сод монгол нэртэй клонкийн урд ирээд залга” гэсэн. Очоод залгахад гарч ирсэн. Бид караокены зүг дөнгөж хөдлөөд явж байтал миний утсанд дуудлага ирсэн. Харахад О.З-ын дугаар байсан. Би О.З-д хэлэхэд тоохгүй байсан. Караокед ирэхэд нөхөр нь миний дугаар луу тасралтгүй залгасан тул О.З сүүлдээ аргагүй авсан. Өрөөнд болон коридорт нөхөртэйгээ яриад л байсан. Би утсаа аваад нэг харахад миний утсаар О.З өөрийнхөө дугаарыг блоклосон байсан. Тэгтэл нөхөр нь захирал Э.Ө руу залгаж эхэлсэн. Бас захирлын нөхөр Зоригоо ах руу залгаж уурлаж ярьсан байсан. Э.Ө захирал О.З-ын нөхөртэй нь утсаар ярьсан боловч өөдөөс нь хэл амаар доромжлоод байсан тул "миний дүү одоо харьж нөхөртэйгээ учраа ол" гэсэн. О.З гэртээ харихаар болж төрсөн ах руугаа залгаж дуудсан. Ахынхаа машинд суухдаа "ажлынхантайгаа хамт байхад цаадах чинь над руу тасралтгүй залгаад намайг онигоо болголоо, захирал хүртэл ярьж байхад өөдөөс нь уурлаж байна” гэх зүйлийг хэлж байсан...”

Шүүгдэгч ийн мэдүүлжээ.

“... Би 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гадуур пиво уусан. Гадуур явж байхад нөхөр С.С есөн шидээр хэлээд байхаар нь утсаар хэрэлдсэн. Тэгээд гэртээ 23 цаг өнгөрч байхад би ах О.Б-гаар гэртээ хүргүүлж очсон. Гэртээ ороод нөхрийн утсыг авч шидээд, гартаа тааралдсан бүхнийг авч шидсэн. Нөхөр С.С намайг алгадсанд би уур хүрээд хутга бариад алаад хаячихъя гэсэн. Тэгээд би заазуур, хутга барьж шидэхэд нөхрийн ташаанд оносон. Ах О.Б нөхрийг өмөөрөөд миний шанаа руу цохиод авахад аав салгасан. Энийгээ өмөөрч байдаг гээд тоосго авч ах руу шидсэн. Би гэр дотроос гадаа зогсож байгаа О.Б ахыг хутгалсан ...”

Шүүх агсан эмэгтэйд 5,6 жилийн хорих ял оноожээ.

“Энержи ресурс”, 40 сая доллар оруулж “Эрдэнэ Монгол”-ийн төсөлд эзэн суулаа
“Энержи ресурс”, 40 сая доллар оруулж “Эрдэнэ Монгол”-ийн төсөлд эзэн суулаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​