fbpx Х.Нямбаатар: V дулааны цахилгаан станцын тендерийг 2025 оны нэгдүгээр улиралд багтааж зарлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 22 секунд

Х.Нямбаатар: V дулааны цахилгаан станцын тендерийг 2025 оны нэгдүгээр улиралд багтааж зарлана

Хотын дарга Х.Нямбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг

  • Бүсчилсэн хөгжлийн бодлого
  • Хүний хөгжлийн бодлого
  • Эдийн засгийн бодлого
  • Ногоон хөгжлийн бодлого
  • Засаглалын бодлого" гэж хувааж байгаа.

Улаанбаатар хотын талаар товч мэдээлэл өгөхөд 1954 онд анхны ерөнхий төлөвлөгөөг баталсан. Үүгээр манай хот 500,000 орчим хүнтэй байхаар төлөвлөгдсөн юм.

Үүнээс хойш 1962, 1974, 1986, 2000, 2013 онд ерөнхий төлөвлөгөөг шинэчилсэн.

1974 оны тооцоогоор 600,000 орчим хүн амтай, 84,000 автомашины даацтай гэж баталсан түүхтэй.

Гэвч 1990-ээд оноос хойш нийгмийн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэнээс үүдэлтэйгээр 2000 оны статистикаар Улаанбаатар хот маань 700,000 хүнтэй байсан бол өнөөдрийн байдлаар бүртгэлтэй хүний тоо 1.8 саяд хүрсэн. Түр хугацаагаар оршин суудаг иргэдийг оролцуулаад бараг хоёр сая орчим хүн амьдардаг том хот болжээ.

Ингэснээр анхнаасаа 500,000 хүнд төлөвлөсөн эрчим хүч, дэд бүтэц, авто зам, шугам сүлжээний ачаалал хоёр сая хүнтэй хотын хэрэгцээг хангаж чадахаа больсон.

Өнгөрсөн жилүүдэд суурь асуудлаа шийдээгүй байж зөвхөн сонгуульд зориулж тууз хайчилж явсаар олон зүйлийг орхигдуулсан байна.

Тодруулахад 1984 оноос хойш Улаанбаатар хотод нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмэгдээгүй. Сүүлд 2014 онд Амгалангийн дулааны станцыг барьсан. Энэ жил өргөтгөсөн ч манай хотын дулааны асуудал автомашинаар бол "шар гэрэл нь ассан" байгаа.

Эрчим хүчний хувьд манай хот энэ өвлийг хэрхэн яаж давах вэ гэсэн байдалтай явж байна.

Сая бид анхны гаргасан дотоод бондоороо Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улсын Комисс хүлээн авсны дараа Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системд 150 МBт-ээр нэмэгдэнэ. Дараа жил мөн 150 МBт нэмэгдэхээр гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн юм.

Ирэх сарын эхний долоо хоногт багтааж 50 МBт хүчин чадалтай Хуримтлуур станц Багахангай дүүрэгт ашиглалтад орохоор төлөвлөж байна.

Харамсалтай нь эдгээр станцууд ашиглалтад орсон ч Улаанбаатар хотын эрчим хүчний дутагдал арилахгүй.

Тиймээс бидний хувьд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол эрчим хүч болон дулаан хангамжийн эх үүсвэрээ нэмэх юм.

Бид саяхан Улсын бүртгэлийн байгууллагаас V дулааны станц орон нутгийн өмчит компанийнхаа нэрийг авсан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 300 MBt хүчин чадалтай дулааны цахилгаан станцын тендерийг ирэх нэгдүгээр улиралд багтаан зарлана. Байршлын хувьд II цахилгаан станцын ард байх юм. Энэ ажлыг Нийслэлийн Засаг Даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариуцаж байна" гэж ярилаа.

“Интермед” эмнэлэг өвчтөнүүдийнхээ хувийн мэдээллийг алдсан нь ямар хор уршигтай вэ?

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​