fbpx ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 35 секунд

ЭЕШ-ыг олон улсын шалгалтын оноогоор дүйцүүлэх боломжтой

П.ЛХАГВАЖАРГАЛ

Оноо дүйцүүлэх хүсэлтийг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авна

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэг, чадварын түвшин тогтоох элсэлтийн ерөнхий шалгалтыг 2022 оноос жилд хоёр удаа зохион байгуулж байна. Тодруулбал, 2024 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 5-8-ны өдөр зохион байгуулагдах юм. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр их, дээд сургуульд элсэх боломжийг олон улсын дүйцүүлэх шалгалт мөн олгодог билээ. Өөрөөр хэлбэл, БШУЯ-ны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын зургаадугаар бүлэгт заасны дагуу гадаадын улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэхийг заажээ. Тэрхүү олон улсын шалгалтад Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/ түвшний хөтөлбөр мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ зэрэг нь багтах юм.

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлэх ажээ. Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө “Боловсролын үнэлгээний төв”-ийн www.eec.mn сайтад орж “Элсэлтийн шалгалт” цэсээс “Дүйцүүлэх” сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлдэг. 2024 оны өвлийн элсэлтийн шалгалтад олон улсын шалгалтын дүн, оноо дүйцүүлэх хүсэлтийг арваннэгдүгээр сарын 25-ны 18:00 цаг хүртэл хүлээн авахыг “Боловсролын үнэлгээний төв”-өөс мэдэгдээд байна.

Дүйцүүлэх оноо нь гэрчилгээ авсан өдрөөс хойш хоёр жил хүчинтэй

Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт гаргаж буй оюутан, суралцагч нь ерөнхий боловсролын сургуулийг төгссөн эсвэл төгсөх ангид суралцаж буйг нотлох баримт бичигтэй байна. Олон улсын шалгалтад хамрагдаж, үнэлүүлсэн нь сертификатаар баталгаажуулна. Мөн энэхүү дүйцүүлсэн оноогоор зөвхөн Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах эрхтэй юм.

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын хэмжээст оноонд дүйцүүлэх ажлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага хариуцан гүйцэтгэнэ. Үнэлгээ дүйцүүлэх хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэж, үнэлгээг дүйцүүлсэн “Батламж хуудас”-ыг цахимаар олгодог.

Олон улсын шалгалтад авсан үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхдээ хэмжээст оноо /CEEB/, амжилтын чанарын индексээр тооцож гаргана. Тухайн жилийн хичээл тус бүрийн амжилтын чанарын индексийг тархалтын мужид шилжүүлэн тухайн харгалзах мужийн дээд хэмжээгээр нь тооцох юм. Элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэхдээ сүүлийн хоёр жилийн дотор олгогдсон олон улсын шалгалтын сертификат, дүнгийн хуудсыг үндэслэнэ. Мөн дүйцүүлсэн оноо нь олон улсын шалгалтад хамрагдаж, сертификат, гэрчилгээ авсан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.

Шалгалтын оноог хэрхэн дүйцүүлж, тооцох вэ

Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн шалгалт нь бүрэн дунд боловсролын төгсөлтийн шалгалттай нэгдмэл авдаг гадаадын ахлах сургууль төгссөн болон энэ журмын 6.1-д зааснаас бусад олон улсад хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээтэй оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог элсэлтийн шалгалтын дүн, оноонд дүйцүүлэхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:

Элсэлтийн шалгалт

A

A-

B

B-

C

C-

Гүйцэтгэлийн хувиар дүйцүүлбэл

90-100%

80-89%

70-79%

60-69%

50-59%

40-49%

Элсэлтийн шалгалт

A

A-

B

B-

C

Тоон үзүүлэлтээр

дүйцүүлбэл

5

4.5

4

3.5

3

Кембрижийн олон улсын шалгалт:

АS түвшин

a /90-100/

a /80-89/

b

c

d

Элсэлтийн шалгалт

A

A-

B

B-

C

А түвшин

А*

А

B

C

D

Элсэлтийн шалгалт

A

A

A-

B

B-

Олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрийн стандарт түвшин:

IB /SL-стандарт түвшин/

7

6

5

4

Элсэлтийн шалгалт

A-

B

B-

C

Олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрийн ахисан түвшин:

IB /HL-ахисан түвшин/

7

6

5

4

Элсэлтийн шалгалт

A

А-

B

B-

TOEFL, IELTS болон PTE шалгалт /оноогоор/:

Элсэлтийн

шалгалт

A

A-

B

B-

C

C-

TOEFL /IBT/

102-120

94-101

79-93

60-78

46-59

35-45

IELTS

7.5-9

7

6.5

6

5.5

5

PTE

76-89

66

56

46

36

29

SAT шалгалт:

Элсэлтийн шалгалт

A

A-

B

B-

C

C-

SAT

800

750

700

650

600

550

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. лХАГВА ГАРАГ. № 225 (7469)

Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​