fbpx Д.Баярхүү: Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
14 минут 29 секунд

Д.Баярхүү: Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй

-Погром & Алия гэж юу вэ?

Одоогоос 8 жилийн өмнөх нийтлэлээ дахин толилуулъя. Израиль-ХАМАС, Израиль-Ираны хоорондын мөргөлдөөний тухай Таны мэдлэгийн оршил болог ээ! Brexit Европт их гай тарина гэх шүүмжлэл, дайралт нэн их тааралдах боллоо. Европт антисемитизмын (еврейн эсрэг үзэл) шинэ хүчирхэг давалгаа үүсгэж, тэр нь жүүд нарыг Европоос дайжахад хүргэж мэднэ хэмээн Европын жүүдийн номлогчдын зөвлөлийн дарга, Москвагийн ерөнхий раввин Пинхас Гольдшмидт мэдэгдлээ. Тэрээр Европарламентад энэ талаар сэтгэл түгшим мэдэгдэл хийж, энэ тив бүх еврей нараасаа хагацах нээ хэмээн сүрдүүлэв.

Соёлжиж гэгээрсэн XXI зуунд жүүд нарыг хөөж туух дээрээ тулна чинээ европчууд муухай санаалаагүй байх. Тэднийг үндэстний хувьд үзэн ядаж үй олноор нь цээрлүүлэн 6 сая хүний аминд хүрсэн нацистуудыг бид мартаагүй байна.

Тэгтэл өнөө цагт тэр нь амилаад ирж буй бололтой. Байр нь солигдчихож. Одоо бол нацистууд бус, ерөөсөө европчууд ч биш, Европын мусульманчууд тийм нүгэл үйлдэнэ гэнэ. Жүүд нарыг жигшин зэвүүцэж хөөж туух, алж хядах, хор хүргэх явдал бүр хэдэн мянганы түүхтэй үзэгдэл болох талаар түүхэн аялал хийе. “Еврейские погромы” гэх (хомроголон хядах - Anti-Jewish pogroms) орос нэршил XIX-XX зууны зааг үед Орост ихээхэн дэлгэрчээ. Армянчуудыг түрэгүүд хядсанаас дутахгүй үзэгдэл, гэм нь ганц нутагт, нэг хотод бус Хаант Орос даяар өрнөжээ. Томхон хядлагууд өмнө нь дундад зуунд Англи, Герман, Франц, Чех, Швейцарь гэхчлэн Европын томхон орнуудад явагдаж байв. Гэхдээ ХХ зууны эхээр Хаант Орост болсон хядлага хамгийн том, хамгийн жигшим нь. Харин түүхэн судруудад бичсэнээр бүр анх манай эрин дөнгөж эхлээд 0038 онд Александриад, 1066 онд Гранадад явагдаж, түүний дараа жүүдүүд үй олноороо Европ руу дүрвэж, анхлан Аль-Андалуст христианчуудын газар нутагт хүрчээ. Тэгэхлээр Европын жүүдийн түүх XI зуунаас яригдах болж байна. Гэвч хядлага үргэлжилсээр. Тэднийг жигшин зэвүүцэж хөөж туусан, алж хядсан Европын анхны погром нь Загалмайтны анхдугаар аян дайн үе 1096 онд Рейн мөрний сав газар дэгдэж, 12 000 жүүд илд мэсний бай болжээ. Дараа нь 1189-1190 онд Англид шинэ Хаанаа ширээнд нь залах үеэр жүүдийн эсрэг погром дэгджээ.

1320 онд Испани, Франц даяар жүүд нарыг авлаж, жүүдийн 120 сууринг түйвээн бусниулжээ. 1348-1351 онд Франц, Германд тахлын үеэр жүүд нарын 50 том, 150 жижиг сууринг устгаж бусниулжээ. 1391 онд Испанид 4000 жүүдийг нэг амиар хөнөөсөн хэрэг гарчээ. Испанид суурьшсан жүүдүүд Португал, Алжир, Марокко руу дүрвэжээ.

1648 онд Польшид 100 мянган жүүд алуулж, Польш, Украин дахь жүүдийн суурин дүүргүүдийн 3/1 нь үгүй болжээ. 1819 онд Германд жүүд нарыг айхтар гэсгээж байв гэхчлэн “Яасан ч заяагүй, хөөрхийлөлтэй ард түмэн бэ?” гэмээр мөрүүд хөврөөд байх нь тэр. Раввин Гольдшмидтын ярьснаар Их Британи нь Европын Холбооноос гарсны дараа энэ тив тогтворгүй болж, харин исламистууд, радикал барууныхан хүчээ авах гэнэ. Жүүд нар тэгснээрээ хоёр галт тэрэгний завсарт хавчуулагдан дайрагдана, тэр хоёр нь хоёр талаасаа асар хурдтай явж байгаа хэмээн зүйрлэв.

Нэг галт тэрэг нь радикал ислам, исламын терроризм; нөгөө галт тэрэг нь хуучин Европын антисемитизм, хэт барууныхан. Хоёр поезд хоёулаа европын жүүд нарт бодит аюул занал, иймд хоёр поездыг хожимдоогүй дээр нь үтэр түргэн зогсоох ёстой хэмээн жүүдийн шашны “их хамба” Гольдшмидт айлдав. Гольдшмидтын үзэж байгаагаар, бүр уриалж байгаагаар Европт цагаачлан ирэгсэд бүгдээрээ европын үнэт зүйлийн тогтолцоонд бүрэн дасан зохицож, Ойрхи Дорнодоос тээж ирсэн тэр антисемитизм, радикализмаасаа бүрэн ангижирсан байх ёстой болох нээ! Гэтэл өнөөгийн Европт жүүдүүд сэтгэл тайван аж төрж, суурьшиж, ажиллах нөхцөл хумигдаж байгаа хэмээн энэ раввин хэлж байна.

Тэдний 22 хувь нь иудын шашны баяр ёслол арга хэмжээнд очихоос айж балмагддаг. Учир нь тэнд аюулгүй байдал нь баталгаагүй. Францын жүүдийн шашны 1200 томхон төлөөлөгчийн 40 хувь нь шашны бэлгэ тэмдэгээ ил зүүж явахаас айдаг, Бельгид 36 хувь нь мөн тэгдэг гэжээ.

Гольдшмидтийн зовинол үнэний ортойгоор барахгүй бүр батлагдана. Ганц баримт. Европт одоо бугшиж буй XXI зууны лалын экстремизм, өнгөрсөн зууны нацизмын хоорондын адил талыг олж харж ажигласан Ришар Праскье гэж франц зүтгэлтний тайлбар. Тэрээр Францын жүүдийн байгууллагуудын зөвлөлийн дарга. Радикал исламизм, нацизм хоёр ингэж дуу дуугаа авалцах гэж дээ хэмээн шогширч ирээд л бичсэн нь буй. Тэрээр Елисейн ордонд 2012.10.07-нд очиж, Ерөнхийлөгч Франсуа Олландад энэ үгээ хэлсэн байх ба цаадхи нь тэгтлээ шимтээгүй бололтой. Биднийг үхэл рүү хөтлөх үүрэг бүхий маш олон идэвхтэнүүдээс бүрдсэн лалын үүр хороод Франц даяар унтаж байна шүү хэмээн тэрээр бүр анхааруулж байжээ.

Орчин үеийн антисемитизм буюу жүүдүүдийг үзэн ядах үзлийн тодорхой жишээ нь ХАМАС-ын Харти дахь дараахи үгс: “Цаг нь болоогүй байна. Мусульманчууд жүүдүүдийг хараахан ялаагүй байна. Жүүдүүдийг алж эхлээгүй байна. Гэвч тэднийг мөшгөсөөр байх болно” гэх нь антисемитизм өнөөдөр радикал исламизмын гол үзэл суртал, өнгөрсөн үед нацизмын гол үзэл суртлын залгамж болсны илэрхийлэл бус уу? Нацистууд жүүдүүдийг жоом, харх, бактер нян, хордуулагч гэж нэрлэж байсан бол өнөөдөр радикал исламистууд жүүд, христианчуудыг хамтруулаад сармагчин, гахай, илжиг, нохой гэх нь юуны ялгаа байна хэмээн Праскье асууж байжээ. Ерөнхийлөгч Ф.Олландад ингэж хандсаар байтал цаадхи нь налайж байж байгаад террорист халдлагыг өмнүүрээ гаргачихав. Алжир гаралтай франц залуу Мухаммад Мера Тулуз хот дахь жүүдийн коллежийн багш, сурагчдыг буудаж хөнөөсөн ба тэр үед нь Иерусалимаас очсон явуулын номлогч суманд нь өртжээ. Мухаммад Мера 4 настай жүүд хүүхэд рүү тулгаж байгаад хээв нэг буудчихаад аллагаараа бахархсан. Лалын сайтуудад олзуурхан бичсэн. Өмнө нь Мухаммад Мера гурван цэргийн албан хаагчийг буудаж алсан нэгэн байв.

Хэрэг үүсгээд мөрдөх явцад энэхүү Мера нь “Аль-Каеда”-гийн гишүүн, “Фурсан аль-изза” гэх бүлгийн дайчин байлдагч болох нь тогтоогджээ. Энд Мера гэдэг залууг сурталчилж байгаа бус түүгээр төлөөлүүлэн Баруун Европт иймэрхүү ажил эрхэлдэг, тархиа угаалгачихсан, юунд ч бэлэн байгаа мянга мянган “Мера”-г дүрслэн үзүүлмээр байна.

Мухаммад Мера дунд сургууль төгсөхдөө л 18 гэмт хэрэг цагдаад бүртгүүлчихсэн, 2000-аад онд Афганистан, Пакистанд зөндөө оччихсон, 2007 онд Кандагарт баривчлагдаад 3 жилийн ял авчихсан, 2008 онд Талибаны босогчид Кандагарын шорон руу дайрах үеэр 1200 хоригдол оргосны дотор энэ франц эр цохиж явсан. Радикал исламизмын үзэл суртлаар тархиа нэвт цэнэглэсэн залуу Францдаа эргэж очоод “Фурсан аль-изза”-д элсчээ. Тэгэхлээр ийм олон этгээд Европын олон хотуудад лалын хорооллуудад бүгэж байгаа, дээрээс нь “Арабын хавар”-ын хөлөөс дайжин дүрвэгч нэрээр хэдэн мянгаараа Европт оччихсныг нэр заасан Ришар Праскье, мөн Пинхас Гольдшмидт нар анхааруулж буй хэрэг бус уу? Их Британид “British Еxit” гэх санал асуулга болоход 51.9 хувь нь Европын Холбооноос гарахын төлөө санал өгсөн. Ирц 72 хувьд хүрч, 33.5 сая хүн санал өгсний бараг 100 хувь нь цагаачлал, дүрвэгчдийн урсгалын эсрэг байсан. Хэрэв Францад Марин Ле Пен хатагтай Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал “French Exit” (Frexit) явагдахгүй гэх баталгаа байхгүй. Өөрөө яг тийм референдум явуулна хэмээн амласан.

сонин mn

Шинэхэн баримт. Унгар нь Сербитэй залгаа хил дээрээ урт өндөр хашаа босгож байна. Дүрвэгсдийн урсгалаас сэргийлнэ. Хилийн дагуу гахайн толгой өлгөж лалын дүрвэгсдийг айлгая гэдэг дээрээ тултлаа туйлширлаа. Унгараас Европарламентад суугаа депутат Дьёрдь Шопфлин Европын Парламентын индрээс улайм цайм тэгж хэлж байв. Унгарт референдум явуулаад үзтэл 95 хувь нь лалын дүрвэгсдийг нутагтаа оруулахгүй гэсэн дүн гарчээ. Жүүд нар төдийгүй жирийн европчууд мусульманчуудаас нүүр бууруулж байгаа нь тэр юм. Хэрэв байдал эсрэгээр эргэж Европын ардчилал, хүний эрхийн өгөөмөр зан хөдөлж хаалгаа нээвэл мянга мянган “Мухаммад Мера” орж ирээд жүүдийн байгууллага, синагог, суурин, хорооллуудыг түйвээх нь гарцаагүй. Тэгж гэмээнэ ээлжит “Алия” (‏хөрвүүлбэл сэргэн мандалт, сэрэлт, босч өндийх гэсэн үг) нүүрлэнэ. Энэ нь Израиль руу үй олноороо дүрвэн очихыг хэлж байна. Тийм түүхэн үзэгдэл хэд хэдэн үе шаттай өрнөж байжээ. “Алия” гэдэг нь сионизмын үндсэн бүрдэл, Израилийн “Эргэж ирэх тухай” хуулиар хуульчлагдсан үйл явц юм. “Алия” нь Сионд эргэж очих жүүдүүдийн хүслээс үүдэлтэй. Түүх сөхвөл:

  1. Aнхны “Алия” 1882-1903 онд Европ дахь их погромын үед тохиожээ;
  2. Хоёр дахь нь 1904-1914 онд дэлхийн нэгдүгээр дайны өмнөх их бужигнааны үед;
  3. гурав дахь нь 1919-1923 онд Оросын хувьсгал, ард иргэний дайны дараа;
  4. дөрөв дэх нь 1924-1929 онд Орос дахь яргалал, өлсгөлөн, хамтралжуулалтын сүүдэр дор;
  5. 5 дахь нь 1929-1939 онд нацистууд засгийн эрх авсан, Европ их дайны босгон дээр ирсэн үед өрнөжээ.

Дэлхийн II дайн бол жүүдийн их холокостын үе юм. Их сүйрэл хэмээн буулгана.

“Алия Бет” гэх түүхэн шилжилт хөдөлгөөн 1933-1948 онд үргэлжилжээ. Ийнхүү Израилийн үндсэн хүн ам зовсон ертөнцийн өнцөг булан бүрээс Сион нутагтаа цугларчээ. Израиль Улс 1948 онд байгуулагдаад л маргаашаас нь арабчуудтай дайтаж эхэлсэн. 1950-иад онд энэ улс цэгцрээгүй, дайны байдалд байхад дараагийн “Үй олны Алия” тохиосон ба хожмоо улс улсаас репатриац (эх орон руу нь буцаах) маягаар Алия өрнөж байв. СССР-ээс 1970-аад оны турш жүүд нарыг, Этиопоос “Моше”, “Шломо” ажиллагаагаар үй олон жүүд нарыг явуулжээ. СССР нурсны дараа 1989-2004 онд сүүлчийн “Алия” түүхнээ бүртгэгдээд байна. “Алия” гэдэг нь буянтай үйлс, эх орон элгэн саднаа гэсэн жүүд цустай хүн бүхэнд дуудлага болон очно гэж үзээд “Алия” нэртэй улс төрийн нам (Исраэль ба-Алия/Yisrael BaAliyah, англиар утгачилбал Israel on the up) хүртэл байгуулагдан Израилийн парламентад төлөөлөлтэй болж бүр Засгийн газарт хэд хэдэн сайдаа суулгаж байв. Орос хэлтэн жүүдүүдийн эл нам 1996-2003 онд Израильдаа үлэмж нөлөөтэй байснаа одоо Ликуд намтэй эвсчээ.

сонин mn

Жүүд нараар их оролдож, байнга дарамтлан ад шоо үзүүлсэний шан удахгүй Европоос дараагийн Алиягаар нөхцөлдөх нигуртай. Израиль Улсыг хүний урсгал дарна, харин энэ улсыг бэхжүүлнэ. Жүүдүүд дэлхийн хүн амын ердөө 1%-д ч хүрэхгүй. Гэтэл дэлхийн тэрбумтнуудын 25%, Нобелийн шагналтнуудын 22%, Оскарын шагналт найруулагчдын 30%, Дэлхийн шатрын аваргын 40%, шилдэг их сургуулиудын профессоруудын 24%-ийг тэд эзэлнэ! Нэг юм хэлээд байгаа биз?

Д.Баярхүү

“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна
 
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​