Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжүгийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн багш, профессор, оюутны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын гол зорилго нь адуу болон жижиг амьтны чиглэлээр хамтран ажиллах, сайн дурын үндсэн дээр адуу, жижиг амьтны эмнэлэг болон нохойны асран хамгаалах төвүүд дээр 7 хоногийн турш тусламж үйлчилгээ үзүүлж ажиллахаар боллоо.
Түүнчлэн тус сургуульд Монгол улсаас магистр, докторын оюутныг тэтгэлгээр сургах, цаашид мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл болон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулахаар тохиролцсон юм.