fbpx Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 3 секунд

Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авахаар шийдвэрлэлээ. Санал хураалтад УИХ-ын нийт 89 гишүүн оролцсоноос 76 нь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай УИХ-ын тогтоол батлагдав.

Ерөнхийлөгчийн хоригт, Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. УИХ 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хориг тавьсан” гэжээ.

Хоригийг хүлээн авахын өмнө гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

-2025 оны төсвийг дахин хэлэлцэхдээ төсвийн тэнцлийг сайжруулахын тулд урсгал зардлаа хасах юм уу, хөрөнгө оруулалтаа хасах юм уу.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Арваннэгдүгээр сарын 8-наас хойш зүгээр суусангүй. Төсөвт тодотгол хийсэн ч бай, хориг ирсэн ч бай бэлтгэл хангаад тооцооллуудаа хийгээд явж байна. Саналаа УИХ -д хүргүүлэхэд бэлэн. Одоо тодорхой ярихаар УИХ -ын эрхэнд халдсан хэрэг болно. УИХ -ын шийдвэрийн дагуу төсөвт өөрчлөлт хийх тохиргоонуудаа хийгээд явах байх. Бидний зүгээс нийт олны хүлээлтийг хангахаар ажиллана. Саналын хэмжээнд хэлэхэд урсгал зардал, төрийн байгуулагын бүтэц данхайсан, томорсон үр ашиггүй байгаа эдгээр зүйлүүд дээр Засгийн газар илүү үр дүнтэй байлгах талд тооцоо судалгаа хийж, ямар урсгал зардлыг танаж болох нь вэ, ямар зарим үйл ажиллагааг зогсоож хязгаарлаж болох нь вэ. Ямар хөрөнгө оруулалтыг нэг, хоёр жил хойшлуулж болох нь вэ гээд ийм дарааллаар саналаа бэлтгээд хүргүүлэхэд бэлэн байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ерөнхийлөгчөөс тавьж байгаа хоригийг авахгүй гээд яах юм. Хэдхэн хоногийн өмнө “Энэн шиг сайхан төсөв алга, цэнгэлийн манлайд хүрэх гэж байна” гэсэн. Одоо бол эсрэгээрээ ярих нь. Алдагдалгүй төсөв батлах ёстой гэлээ, энэ жилээс хойш алдагдалгүй төсөв батлах юм байна гэж ойлголоо. Тэгэхээр энийгээ хуулиа шинэчлэхдээ оруулаад өгье.Алдагдал гэдэг чинь өр. Гаднаас л авна, энийгээ боль гэж байна зүйтэй. Сонгуулиар мөрийн хөтөлбөртөө заасан юмнууд хаа байна вэ. Ард түмэн засаглах эрхээ гишүүдээрээ дамжуулж хангаж байгаа. Олонхтой УИХ, энийгээ буруу хийгээд явчихав уу. УИХ- ын гишүүнийг юу хийхийг заадаг хүн байж таарахгүй, ард түмэн заана. Засгийн газар ажлаа яаж хийхийг бид нар заана.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар:

-Сонгуулийн амлалтдаа нийт улс төрийн намууд төсвийн зарлагыг танаж, данхайсан төрөөс цомхон төр лүү шилжинэ, инляцийг хязгаарлана гэсэн нийтлэг амлалт өгсөн. Төсвийн урсгал зардлын өсөлтийг танахгүй бол инфляцид үзүүүлэх нөлөө, ханшид үзүүлэх нөлөө нийт хүн амын амьдралд сөргөөр нөлөөлнө. Төсвийг алдагдалгүй батлах нь одоогийн цаг үеийн шаардлага гэж үзэж байгаа. Хоригийг хялбаршуулсан журмаар хэлэлцээд бусад 53 хуулиар зардлыг 3.5 их наядаар нэмэгдүүлээд байгааг бүх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжийг хориг өөрөө нээж өгч байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Ийм байдалд орохооргүй байх бололцоо байсан, харин ч Төрийн тэргүүн УИХ, Засгийн газрыг нэг талаас нь аварлаа. Хоригийг УИХ хүлээж авсан нөхцөлд парламент ямар дэг горимоор явах вэ гэдгээ тодотгосны дараа хэлэлцэх шаардлагатай. Тэгэхгүй бол цаашдаа маргаан тасрах шинжгүй байна, Ерөнхийлөгчийн хориг хангагдахгүй бол дахин хориг ирэхийг үгүйсгэх аргагүй гэсэн.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Хоригтой холбоотойгоор өнөөдөр хамгийн том хариуцлага ярих ёстой хүн Сангийн сайд. Хэдэн засаг дамнаж Сангийн сайд хийж байгаа билээ. Үнийн өсөлт, ажилгүйдэл, авлига хээл хахууль төсөв сангийн үүдэнд сууж байгаа тантай шууд холбоотой. Төсөв анх өргөн барих үеэс л Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, аудитор, эдийн засагчид хэлж л байсан. Хэнийг ч сонсдоггүй, эцэст нь хориг тавиулаад Засгийн газар, УИХ нь эвгүй байдалд орчихсон сууж байдаг. Одоо Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Засгийн газар сайн ч төсөв өргөн барьж болно, муу ч төсөв өргөн барьж болно. Гагцхүү УИХ хэлэлцэж, эрсдэлгүй, эдийн засгаа тэлэх үр өгөөжтэй байлгах нь бидний л ажил. Шат, шатандаа асуудал гарлаа. Хориг яах аргагүй улс орныг бодсон шийдвэр хүлээж авна гэдгээ хэлсэн. Цаашдаа төсөв хэлэлцэх дэгээ харъя, мэргэжлийн байгууллагуудын байр суурийг сонсъё. Бизнес эрхлэгчдийн нурууг яаж тэнийлгэж боломж олгох юм. Тэвчиж болох зардлыг хасах л ёстой.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Энэ парламентад нэг том онцлог гарч ирж байгаа. Үндсэн хуулиа бүрэн хэрэгжүүлэх, гаргаж байгаа шийдвэр илүү тунгалаг байх, хуулиа чамбай болгох тал олон талаас бүрдэж байна. Зарим нэг дэгийн зохицуулалттай холбоотой асуудлаас болж алдаа дутагдал гаргах, хоцрох асуудал байгаад байна. Төсөв өргөн барьснаас хойш алдагдлаа бууруулъя, үр ашгаа дээшлүүлье гэдэг асуудлыг тавьж байсан. УИХ дэгээ яаж цэгцэлж, төсвөө яаж баталж, төсвийнхөө үр ашгийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр гишүүд илүү санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Ёс зүйн дэгийн байнгын хороо гишүүдийн өргөн оролцоотойгоор шийдэх хэрэгтэй гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 228 (7472)

Ерөнхийлөгчийн хориг улс төрийн хувьд УИХ-ыг “урхи”-наас гаргалаа
Ерөнхийлөгчийн хориг улс төрийн хувьд УИХ-ыг “урхи”-наас гаргалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​