fbpx Баабар: 1924 оны үндсэн хууль
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
14 минут 20 секунд

Баабар: 1924 оны үндсэн хууль

УЛСЫН АНХДУГААР ХУРАЛ

Үндсэн хууль шинээр зохиох асуудалд Монголын зарим сэхээтэн ихэд буурьтай хандан ялангуяа өрнийнхний олон Үндсэн хуулийг харж, харьцуулж, монгол хувилбараа гаргах гэж нэлээдгүй мэрийжээ.

Шүүх яамны сайд Магсар Хурцаар толгойлуулсан Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг 1922 оны дундуур байгуулжээ. Гэвч үүнээ мөн оныхоо эцсээр татан буулгасан ба гол шалтгаан нь дээрх комисс өөрийн ажиллагаанд “Европын олон улсын хууль дүрмийг харгалзана” гэсэн “буруу” чиглэл баримталсанд оршино[1].

Ингээд эцсийн бүлэгт Москвагийн заавраар, “орчуулсан” хуулийг Ерөнхий сайд Цэрэндорж өврөөсөө гаргаж ирснээр асуудал шийдэгдэв. Юу гэвэл 1924 оны аравдугаар сарын сүүлчээр Засгийн газрын 39 дүгээр тогтоол гарч Ерөнхий сайд Цэрэндоржоор толгойлуусан Үндсэн хуулийн төсөл зохиох комисс байгуулсан ба бараг л маргааш нь бэлэн төсөлтэй болчихсон байваа. Учир нь, Москвагаас Петр Всесвятский гэгч ирж Үндсэн хууль зохиосон[2] ба харин орчуулгыг нь мөнөөх Ринчино нар хийсэн бололтой.

Орос, Зөвлөлтийн нэртэй хуульч, профессор Вселовод Дурденевский Холбоот Орос, Монгол, Тувагийн Үндсэн хуулинд харьцуулсан судалгаа хийжээ.

Зөвлөлийн засагт холбоот Орос улсын 1918 оны долдугаар сарын 10-нд батлагдсан Үндсэн хууль, Монгол “ард улсын” 1924 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль, Тагна Тувагийн 1926 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль нь өөр өөр үндэстнийх учир инстүүцийн нэрс нь хоорондоо ялгаатай болохоос үнэндээ нэгнээсээ хуулж орчуулсан яг ижил бичиг баримт юм гэжээ.[3]

Улсын анхдугаар хурлыг 1924 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулав. Төлөөлөгчдөд шинэ Үндсэн хуулийг нь арваннэгдүгээр сарын 24, 25-нд уншиж сонсголоо. Хүмүүс янз янзын юм сонирхон асууж байв. Уншихыг нь Цэрэндорж гүйцэтгэж, гол төлөв Ринчино тайлбарлав. Богдын хойд дүрийг тодруулах эсэх, Нийслэл хүрээний нэрийг солих эсэх, хойшид жасын малаас татвар авах эсэх, далбаан дээр буй соёмбо үсэг ямар учиртай тухай зэрэг зүйлийг төлөөлөгчид сонирхон асууж дарга нарын тайлбарласан дагуу тус тусдаа дажгүй ойлголттой болоод авсны дараа Үндсэн хуулийг гар өргөн батлажээ. Ийнхүү Монгол улс бүгд найрамдах засагтай болсон ба энэ өдрөөс эхлэн албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээжээ.

ЯДУУ МОНГОЛ МАЛЧИНГ "АРАТ" ГЭНЭ

Үндсэн хуулинд анх хуульчлагдан орсон нэг сонирхолтой нэршил бол “ард” гэсэн үг байв. Ийм албан ёсны нэр томьёо буй болоход оросуудын нэмэр илүүтэй байсан бололтой. Чухам “ард” гэдэг бол сурвалж язгуургүй иргэнийг нэрлэсэн монгол нэр үг. XI зууны үеэс Монголын хаад язгууртнууд өөрсдийгөө тэнгэрээс заяатай гэж үзэн цагаан ястан гэж өргөмжилдөг байсан ба харьяат хамжлага нараа үүнтэй сөргүүлэн хар өнгөтэй холбон харц гэдэг байжээ[4]. Мөн харан гэж ч хэлдэг байсан ба олон хамжлагыг харад гэнэ. Ц.Дамдинсүрэнгийн тогтоосноор аяндаа энэ нь аран, арад болсон аж[5]. Үгийн гарлыг хөөвөл ийм юм.

Тухайн хүний сурвалж үүслийг аяндаа илтгэж байгаа болохоос хөрөнгө чинээ, нийгмийн байдал, суурьшил, эрхэлж буй хөдөлмөрийг тодорхойлох боломжгүй. Малчин ард, хотын ард, баян ард, сэхээтэн ард алин нь ч байж болох авч эдний нийтлэг шинж нь тайж язгуургүйдээ байгаа юм.

Сүүл рүүгээ ард гэсэн үг нь иргэн гэсэн санааг илэрхийлдэг болсон гэж зарим эрдэмтэд үздэг. 1919 оны үед автономт засаг унасны дараа чухам Богдын ивээл дор тэр үеийн монголын нийгмийн гурван төлөөлөгчийн бүлэглэл үүссэн нь Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын нам гурав билээ. Энэ дундаас ардын нам илүү идэвхтэй байсан нь үнэн боловч большевикууд дэмжлэг үзүүлэхэд мөнөөх ардын гэдэг үг монголын нөхцөлд пролетари гэсэн үгийг орлож болохуйц байсанд хамаг учир бий. “Арат” гэж Орос хэлэнд монголын малчинг нэрлэх болсон ба мөн ядуулаг гэсэн давхар утгаар хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл ядуу монгол малчин гэхчлэн. Цаашлаад монгол хэлэнд ардын араас түмэн гэсэн үгийг нэмж “ард түмэн” буюу орос хэлний “народ” гэсэн өөр утгыг илтгэнэ. Ийнхүү монгол хэлний “ард” гэсэн үгэнд ангийн тэмцлийн шинэ утга оруулж авсан оросууд Монголд тогтоосон шинэ маягийн бүгд найрамдах улсаа бусдаас ялгахын тулд энэ үгээрээ тодотгол хийлээ.

НИЙГМЭЭС ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДАХ АНГИ

Чухамдаа ард түмний улс биш, гагцхүү ард гаралтай хэсэгт нь зориулсан улс юм шүү гэдгийг улсын нэрээр бэлгэдсэн төдийгүй Үндсэн хуулийн үг үсэг мөр нэг бүрээр шууд хэлж хуульчилжээ. Нэгдүгээр зүйлдээ “Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлнэ”, хоёрдугаар зүйлдээ “Улс төр захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийцүүлнэ” гэсэн бол чухам энэхүү жинхэнэ ардад хэн хамаарахгүйг 35 дугаар зүйлд тодотгож “урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан нарт” сонгуулийн эрх олгохгүйгээ ёслол төгөлдөр мэдэгдэн тунхаглажээ[6].

Энэ бол иргэдийн зарим нь улс төрийн эрх огтоос эдлэхгүй гэсэн үг. Ийнхүү шинэ Монголын газар нутагт алив язгууртан болон лам нарт багтах зай байхгүй гэдгийг хуульчлан тунхагласан нь хожим тэднийг аймаглан устгах үйлдэлд зам нээж өгсөн юм.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн нэг ба хоёрт “Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжигчид”, “Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчдэд” сонгуулийн эрхийг эдлүүлэхгүй хэмээн хуульчлан зааснаар капиталист үйлдвэрлэлийн харилцаа дөнгөж буй болж байсан Монголд төрж эхэлсэн төлөөлөгчдийг нь шахан зайлуулах төдийгүй, эдийн засгийн ийм харилцаа цаашид хөгжих эрхийг хууль зүйн хувьд хориглон зааснаар үл барам олон хүнийг хоморголон хэрэгт оруулж болох үүд хаалгыг нээжээ. Уг хуулийн 3 дугаар зүйлд “Газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд” ардын мэдэлд байх ба энэ тухай хувийн өмч байгуулж үл болно хэмээн зааснаар ерөөс хувийн өмчийг үл зөвшөөрөх тогтоцын эхийг тавьсан төдийгүй хойшид улсын, төрийн, ард түмний хэмээн нэрлэгдэх боловч чухам хэн өмчийн эзэн болох нь тодорхойгүй социалист эдийн засгийн харилцаа гэгч тогтох ёстойг хуульчилжээ.

ШИНЭ ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ АНАТОМ

Ийнхүү Монгол оронд de jure зөвлөлт маягийн засаг хуульчлагдаж, 70 жил үргэлжлэх учиртай коммунист дэглэм ноёрхож эхэлжээ. Хэрэг явдлыг үнэлж Коминтерний төлөөлөгч Рыскулов төв штаб руугаа илтгэхдээ, “Монгол нь өөрийн бүтцийн хувьд зөвлөлт маягийн улс боллоо[7] хэмээв.

Монголын нийгэм дэх нэг хэсгийн ноёрхол нөгөө хэсгийнхээр солигдлоо. 1911 оноос эхлэн Хятадын мэдлээс гарч тусгаар улсаа байгуулах гэсэн монголчуудын хүсэл эрмэлзэл, тэмүүлэл, тэмцлийн нэг үе үүгээр өндөрлөлөө. Үндсэн хуулийн дагуу төрийн байгууламжийг тогтоов.

Хуулиар улсын дээд эрхийг барих байгууллага нь Улсын Их Хурал (УИХ) юм. УИХ-ын завсар чөлөөнд мөн эрхийг Улсын Бага Хурал (УБХ) барина. УБХ-ын завсар чөлөөнд тэргүүлэгчид нь эрхийг эдлэх ба тус бүр дээш дээшээ тайлагнана. УБХ нь Засгийн газрыг томилно. Эндээс үзэхэд нэг нь нөгөөдөө захирагддаг хоёр шаттай парламент байгаа ба доод танхим нь Засгийн газрыг томилдог бүтэц харагдаж байна. Гэхдээ зөвхөн ингэж харагдаж буюу тайлбарлагдаж л байгаа болохоос начир дээрээ огт өөр. Дотор дотроосоо урган гарсан энэ бүтэц гаднаас нь харахад урвуугаа харсан пирамид мэт боловч үнэндээ дээшээ харсан пирамидын зохион байгуулалт гэхээр. Хурал гэдэг үг монгол хэлэнд хоёр утгыг илтгэнэ. Нэгд хурилдай гэдгээс гаралтай эрх барих инстүүцийн нэр, нөгөө нь хэсэг бүлэг хүн цуглаж тодорхой хугацаагаар асуудал авч хэлэлцэх үйл явцын нэр.

Хуулинд УИХ, УБХ-ыг төрийн дээд эрх барих инстүүц гэсэн утгаар нь оруулсан мэт боловч нэг хоёр жилд ганц удаа хэд хоногоор цуглаж хууль батлах болон тайлан сонсох нь мөнөөх бөөгнөрч байгаад хуралдах үйлс төдий үүрэг гүйцэтгэж буй хэрэг, хүмүүс ч энэ л утгаар нь ойлгодог байлаа.

Иймээс УИХ, УБХ-ыг парламент хэмээн гүжирдэн тайлбарлаж л болохоос бус энэ нь хууль тогтоох байгууллагатайгаа төстэйгөөсөө төсгүй нь их юм. УБХ-аас томилсон Засгийн газар нь эрх биш өдөр тутмын байнгын ажиллагаа явуулдгийн хувьд гартаа илүү их эрх мэдэл төвлөрүүлнэ. Гэвч энэ нь Засгийн газар хамгийн хүчтэй гэсэн үг бас биш. Төрийн дээд байгууллагуудын энэхүү бүтэцтэй зэрэгцээд намын яг иймэрхүү бүтэц оршиж байлаа. Дүрэм ёсоороо дээд эрх барих нь намын их хурал, дараа нь их хурлаас сонгосон Төв Хороо, Төв Хорооноос сонгосон Тэргүүлэгч, Тэргүүлэгч дундаас сонгосон нарийн бичгийн дарга, намын дарга гэсэн бүтэц нь мөн л жинхэнэ эрх мэдлийн хувьд өөдөө харсан пирамид хэлбэртэй.

Төрийн байгууллага ба намын энэ хоёр бүтцийг зэрэгцүүлэхэд нам талынх нь үргэлж илүү эрх мэдэлтэй байхаар. Бүдүүн тоймоор энэ бол хоёр бүтэц, нам нь дээрээ байх дарааллаар салаавчилсаар нэгдсэн нэг пирамид болж хувирна. Ийнхүү пирамидын оройд Төв Хороо ба түүний Тэргүүлэгчид, дарга тодрох учиртай.

Гэвч Төв Хорооны Тэргүүлэгчдийн дээр Коминтерн, ЗХУКН, Монголтой холбогдсон Зөвлөлтийн нам-төрийн бусад инстүүц байгууллагууд гарч ирнэ. Чухам яг ийм бүтэц Монголд 1990 он хүртэл үргэлжлэн тогтсон юм. Энэ бүтцийн дотор ажил алба эрхэлж буй бие хүн аль ч хэсэгт нь давхардаж болдог тул нийт бүтцийг тун ээдрээтэй нарийн болгож өгнө. Гэхдээ төр талын томхон үүрэг гүйцэтгэхийн тулд заавал нөгөөх Төв Хорооны бүрэлдэхүүнд багтсан байх учиртай. Энэ бүтэц хэдийгээр ойлгоход төвөгтэй, логик уялдаагүй зүйл мөн авч хэн нь хамгийн дээр байдгийг тэр үед нь хүмүүс төвөггүй ойлгож байлаа.

Үндсэн хууль баталсныг тохиолдуулан “индрийн газар” ёслол үйлдэн цэнгэхэд Элбэгдоржийн эхнэр интернационалыг орчуулан дуулснаас гадна төлөөлөгч Баяр, Гонжоон нар тусгай дуу зохион дуулсан нь:

Ээ хө зээ хө, төрийн хэргийг жолоодуулахыг

Төв Хороонд даатгана даа, зээ хө зээ хө зээ

Ээ хө зээ хө, Заасан хуулийг явуулахыг

Засгийн газарт даатгана даа, зээ хө зээ… хэмээн хоршин дуулсан авай[8].

1924 оны арваннэг дүгээр сарын 26-нд энэ үеэс Бүгд найрамдах Монгол ард улс хэмээн албан ёсоор нэрлэгдэх болсон орны Улсын бага хурлын дарга буюу БНМАУ-ын анхны төрийн тэргүүнээр Гэндэн сонгогджээ. Түүнийг 1937 оны арваннэг дүгээр сарын 26-нд Зөвлөлтийн шүүхийн шийдвэрийн дагуу Москвад буудан хороосон юм. 1924 онд баталсан БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийн жинхэнэ мөн чанар энэ байлаа.

Баабар

70 сая жилийн нууцыг тайлах олдвор
70 сая жилийн нууцыг тайлах олдвор
 
Амь насаа 3 тэрбумаар үнэлж, 30 саяар өөрийгөө даатгуулсан төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс“-ын захирал Э.Ууганбаярыг шалгаж эхэлжээ
Амь насаа 3 тэрбумаар үнэлж, 30 саяар өөрийгөө даатгуулсан төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс“-ын захирал Э.Ууганбаярыг шалгаж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Амь насаа 3 тэрбумаар үнэлж, 30 саяар өөрийгөө даатгуулсан төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс“-ын захирал Э.Ууганбаярыг шалгаж эхэлжээ

Амь насаа 3 тэрбумаар үнэлж, 30 саяар өөрийгөө даатгуулсан төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс“-ын захирал Э.Ууганбаярыг шалгаж эхэлжээ

“И-Монгол академи“-ийн судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд нийтлэгдлээ

“И-Монгол академи“-ийн судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд нийтлэгдлээ

Даваагийн Цогтбаатарын оронд Г.Занданшатар, А.Адьяасүрэн, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нарын хэн нь УИХ-д орох вэ?

Даваагийн Цогтбаатарын оронд Г.Занданшатар, А.Адьяасүрэн, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нарын хэн нь УИХ-д орох вэ?

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН НАЙЗ, “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БЯМБАСҮРЭН НҮХТИЙН АМАНД ХАУС ХОТХОН БАРЬЖ БАЙНА

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН НАЙЗ, “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БЯМБАСҮРЭН НҮХТИЙН АМАНД ХАУС ХОТХОН БАРЬЖ БАЙНА

1.2 их наядын санхүүжилт орон сууцны үнэ нэмэгдэх шалтгаан болсон уу?

1.2 их наядын санхүүжилт орон сууцны үнэ нэмэгдэх шалтгаан болсон уу?

Давосын чуулган Д.Трампын үгийг хүлээж байна

Давосын чуулган Д.Трампын үгийг хүлээж байна

700 жилийн турш ганцхан лам амьдарч буй арал 🙏

700 жилийн турш ганцхан лам амьдарч буй арал 🙏

О.Алтангэрэлийг “Ардчилсан Хууль зүйн сайд” хэмээсэн нь хууль бус хөрөнгийг хамгаалах улс төрийн эхлэл үү

О.Алтангэрэлийг “Ардчилсан Хууль зүйн сайд” хэмээсэн нь хууль бус хөрөнгийг хамгаалах улс төрийн эхлэл үү

Д.Баярхүү: П.Очирбатын шилжилтийн гадаад бодлого

Д.Баярхүү: П.Очирбатын шилжилтийн гадаад бодлого

Эверестийн зөвшөөрлийн хураамж 15 мянган ам.доллар болно

Эверестийн зөвшөөрлийн хураамж 15 мянган ам.доллар болно

В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй

В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв?

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв?

Нийгмийн хөгжлөөс шалтгаалж төрөлт буурсан уу

Нийгмийн хөгжлөөс шалтгаалж төрөлт буурсан уу

Монгол эх орон минь, нутаг, ус минь!

Монгол эх орон минь, нутаг, ус минь!

Ц.Төрбат: Археологийн судалгаа өндөр зардалтай ч түүнээсээ давсан баялаг бүтээдэг

Ц.Төрбат: Археологийн судалгаа өндөр зардалтай ч түүнээсээ давсан баялаг бүтээдэг

Хошорюү С.Бямбасүрэн дахин өвдөг шороодох эрхгүй боллоо

Хошорюү С.Бямбасүрэн дахин өвдөг шороодох эрхгүй боллоо

Гол асуудал нь 34 хувь биш...

Гол асуудал нь 34 хувь биш...

Арал дээр 32 жил амьдарсан итали даяанчийн түүх

Арал дээр 32 жил амьдарсан итали даяанчийн түүх

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа

Баабар: Хошуучлагчаа цаг үе төрүүлдэг

Баабар: Хошуучлагчаа цаг үе төрүүлдэг

“Баянзүрх” хүнсний захыг хааш нь нүүлгэх вэ?

“Баянзүрх” хүнсний захыг хааш нь нүүлгэх вэ?

Монголын парламентад ч малчин, ажилчин, тариачин байхгүй. Дан баячууд, цул хөрөнгөтнүүд!

Монголын парламентад ч малчин, ажилчин, тариачин байхгүй. Дан баячууд, цул хөрөнгөтнүүд!

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Эвдэрсэн Монгол хүнийг эмхэлж хүмүүжүүлэхэд их л цаг хугацаа орох байх даа

Эвдэрсэн Монгол хүнийг эмхэлж хүмүүжүүлэхэд их л цаг хугацаа орох байх даа

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

E-MONGOLIA иргэдийн хувийн мэдээллийг хадгалдаггүй

E-MONGOLIA иргэдийн хувийн мэдээллийг хадгалдаггүй

Жагсаалыг далимдуулж “өнгөт хувьсгал”-д бэлдсэн үү

Жагсаалыг далимдуулж “өнгөт хувьсгал”-д бэлдсэн үү

“Утааны эсрэг” сайд нь өөрөө утаагүй зуух сурталчлаад байсан нь учиртай байж...

“Утааны эсрэг” сайд нь өөрөө утаагүй зуух сурталчлаад байсан нь учиртай байж...

Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх нь Монгол Улсын эдийн засагт огт ашиггүйгээр үл барам экологийн сүйрэл дагуулах эрсдэлтэй!!

Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх нь Монгол Улсын эдийн засагт огт ашиггүйгээр үл барам экологийн сүйрэл дагуулах эрсдэлтэй!!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​