fbpx Ард түмнээ хуурч мэхлэсээр адаг сүүлд нь ялагдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 42 секунд

Ард түмнээ хуурч мэхлэсээр адаг сүүлд нь ялагдал

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын мэдээнүүд Орост тун ээлгүй байна. Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө шавхан байлдаж байна. Орос орон тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэсэн шиг Z-патриотууд шөвөлзөөд босоод ирсэн, Орос орон их хямралын босгон дээр байгаа тухай оросын албан ёсны мэдээллээс хөрвүүлж буулгая. Оросууд өөрсдөө тэгж ярьж байна.

Орос-Украины дайны нэг онцлог байна. Оросууд ялагдаж бүтэлгүйтэж цохиулж байгаагаа ард түмнээсээ шувтан нууж худлаа ярина. Украины бүх дроныг устгасан гэж мэдэгддэг ч байдал дээр гал түймэр, суунагласан хар утаа, олон өдөр шатаж дуусдаггүй нефтийн баазууд гэх мэт тэдний бүх юм нь хуурамч.

Хуурамч мэдээллээр иргэдээ ч, Путинээ ч хуурна. Путин нь бас буцааж нийгмээ хуурна. Дэлхийг хуурах гэж цөхрөнө. Гэвч хуурмагийг сөрөх хандлага Орост түгсээр байна. Төрийн Думын депутат асан, “имперец” хочтой, эсвэл “хар хурандаа” гэж алдаршсан Виктор Алкснис эх орныхоо уналт нуралтын тухай ойрд Telegram канал-д байнга бичих боллоо:–Путин биднийг шившигтэйгээр бууж өгөх зүг рүү хөтлөж байна, Орос орон магадгүй алга болж ч мэднэ хэмээн Z-хурандаа Алкснис анхааруулжээ. Украины эсрэг дайндаа Орос ялагдвал гунигт ирээдүй тосон авна. Хэрэв Украинтай энх тайвны хэлэлцээр байгуулбал тэр нь оросын Z-эх орончдыг паникт оруулна. Ерөөсөө улс орны удирдлага өөрсдөө урвачихаад байна.

ОХУ-ын Зэвсэгт хүчин тун “гунигт ой”-г тэмдэглэж байна. Хэргээр Путинд сануулъя. Тэр бидэнд амлаж байсан. Гэтэл Украины батлан хамгалах хүчин ОХУ-ын хилийг давж ороод Курск мужийн нэг хэсэгт хяналтаа тогтоогоод яг гурван сар болж байна. Тэндээ бэхжчихсэн гэжээ.

Оросын хэт эх оронч (ультрапатриот) Алкснис Курскийн байлдааныг Кремлийнхэнд сануулсан, тэгэх тусмаа дайн ОХУ-ын нутаг дэвсгэрт ороод ирсэн хэмээн хатуухан сануулсан анхны зүтгэлтнээр тодорч байна. Экс-депутат цааш нь бичжээ. Хил хязгаараа хамгаалж, Украины зэвсэгт хүчнийг хөөж гаргах чадвар Оросын армид алга. Үүнд тус улсын цэрэг-улс төрийн удирдлага хариуцлага хүлээх ёстой. Курсктээ Украины цэргийг оруулаад гурван сар болдог, үнэхээр маш гунигт ой шүү. Энэ чинь хуучин Оросын унаган уугуул нутаг дэвсгэр биз дээ. Халдан орж ирсэн Украины цэргийг богино хугацаанд бутцохино гэж бидэнд манай удирдагчид амлаад байсан, амлаад байсан, тэр нь бүтэх болов уу, бүтээсэй гээд бид хүлээгээд байсан, хүлээгээд байсан, хүлээлтийн цаад хязгаар дууслаа гэж хар хурандаа цухалдан бичжээ.

сонин mn

Өнгөрсөн 4 дүгээр сарын 23-нд хурандаа Алкснис бүр ноцтой анхааруулга өгч байжээ. Цэргийн тусгай ажиллагааны дараа ОХУ алга болно, биднийг хуваагдал, задрал хүлээж байна хэмээн сэтгэл түгшиж бичиж байсан нь сайтуудад хадгалагджээ. Украин дахь дайндаа Орос ялагдаж байна. Үүнийг Кремль мэдэхгүй, ёстой яахаа мэдэхгүй байна. Энэ дайны бүтэн хоёр жил хагас өнгөрлөө. Оросын Z-эх орончдын эгнээнд ялагдлын сэтгэхүй төлөвшиж бэхжлээ, гүн суулаа.

Орос орон суларч байна, Орос орон нурж унах магадлалтай байна хэмээн “Сталинград” гэх суртал ухуулгын сайтад Алкснис зоригтой дуугарч байжээ. Бүр задлан ярьжээ. Оросын ПВО (агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэвсэг) абсолютно үр ашиггүй ажиллаж байна.

Пуужин ч тэр, цохилтын дрон ч тэр, алинаас нь ч оросуудаа хамгаалах чадвар алга. Украин нь хүссэнээрээ ОХУ-ын цэргийн объектуудад идэвхтэй цохилт өгч, бүр өдөр болгон тогтмолжлоо. Тогтмол дэглэмээр цохидог боллоо. Крымыг эзэлснийхээ төлөө оросууд маш их зовлон амсаж байна. Учир нь Украины зэвсэгт хүчин төлөвлөгөөтэйгээр оросын зенитийн пуужингуудыг цохиж, тус хойгт оросын цэргийн хүчнийг бүрмөсөн бутцохих хөрсөө бэлтгэж байна. Манай ПВО тэдний пуужингийн аюултай тэмцэхэд хүчин мөхсөдлөө. Ганц пуужин ч биш, нисэгчгүй цохилтын төхөөргийн өөдөөс яаж ч чадахгүй байна. Бодит байдал ердөө ийм л байна. Манай ПВО үүргээ биелүүлж чадахгүй байна–Алкснис цухалдан бичжээ. Оросын флот тун базаахгүй байгааг Z-хурандаа хүлээн зөвшөөрөөд “Манай Хар тэнгисийн флот яагаад энэ бүхэнд бэлэн байгаагүй юм бэ, Крым ба флотоо агаараас найдвартай эсэргүүцэн хамгаалах бэлтгэл яагаад хийгээгүй юм бэ? Хар тэнгисийн флот хэрэг дээрээ байлдааны талбараас зугтчихлаа. Одоо Крымээс бүр цаашлуулж ухраалаа, украины пуужингийн даяллаас холдууллаа. Хар тэнгисийн флот байлдааны нийт хөлөг онгоцныхоо гуравны нэгийг хэрэг дээрээ алдчихлаа, хоёр жилийн хагасын дотор шүү. Энэ мэдээж буруу. Гэхдээ энэ бол сүйрэл!” хэмээн ультрапатриот маань халаглан бичжээ.

Цааш нь. Одоо Оросын батлан хамгаалах хүч чадлын тухайд дааж баршгүй их асуудалтай тулгарлаа. Украины эсрэг дайн Орос орны сул доройг харууллаа. Манай ПВО, авиац, флотын хувьд энэ сулрал түгшүүрийн харанга боллоо. Харанга ч биш, байнга чарлан буй дуут дохио!

“Дайнд бүх зүйл сайн байна, яг л төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж бид үздэг, бүр цаашаа баярлан тэмдэглэж Крещатикад ялалтын парад хүртэл хийсэн. Харин бодитойгоор бол Оросын төрт улсад бодит аюул занал улам өсөн нэмэгдсэн. Юу болоод байгааг би ойлгохоо байлаа”, “Дайн зогсоох, украины нутаг дэвсгэрийн зарим хэсгийг наймаалцах тухай Путины саналын эсрэг ганц Украин төдийгүй, Баруун ертөнц тэр чигтээ зогсож байна. Путиныг няцааж байна. Тэр ч бүү хэл Оросын том ах Хятад хүртэл Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих тухай байнга онцлон тэмдэглэж байна” гэжээ.

Алкснисын эвгүй асуулт:–Энх тайван тогтоох нөхцлийг зөвхөн ялагч нь тулгадаг гэдгийг ойлгохгүй байна гэж үү? Цэргийн тусгай ажиллагааны бүсэд үүссэн нөхцөл байдалд ОХУ-ыг ялагч гэж үзэх үү? Украины эсрэг дайнд Орос цэргийн ялагдал хүлээж байгааг ажиглан харна гэж өр өвдмөөр гашуун юм. Оросын хувьд ялах шаанс зөвхөн 2022 оны хоёрдугаар сард л байсан, гэвч блицкриг нурсан. Оросын зэвсэгт хүчинд нэр төртэй зүтгэсэн амьд сэрүүн генералууд Цэргийн тусгай ажиллагааг төлөвлөсөн. Гэтэл биднийг тэр төлөвлөгөөгөөрөө сүйрэл рүү аваачсан гэдгийг тэд өөрсдөө ойлгохгүй байна гэж үү? Тэр сүйрэл Оросын сөнөлөөр дуусна, Орос улс дэлхийн газрын зурагнаас алга болно. Оросын ирээдүй гэж олон арван жижиг улсуудад хуваагдсан бутрал байх болов уу гэж бодож байна. Олон арван сая оросууд энэ нуралт, бутралыг тун тайван хүлээн авах болно хэмээн Z-патриот бичжээ.

сонин mn

Баримт юу харуулж байна вэ? Орос том зураглалаараа үхлээ өөртөө бэлтгэсэн, одоо ялах ямар ч найдваргүй, дээр нь эх орноо хэсэглэн хуваагдах аюулын өмнө чирч аваачаад байна. Үүнийг Z-патриот нүднээ буутал сэрэмжлүүлэн бичсэн нь харагдаж байна. Путин ахдаа шал дэмий итгэж горьдож, тэр нь санаснаар болохгүй хяслан биднийг ороогоод авлаа даа! Орос өдүүлсэн дайндаа уруудаж, улс нь ядарч, бидэнд илүүчлэх юмгүй болж буй хатуу хөтүү энэ хорвоог “орос ах”-гүйгээр туулах болох нь дээ, монголчууд минь!

Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)

Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​