fbpx Хүний үүслийг үзэх, судлах зөв өнцөг, Монголоид төрхтний өвөрмөц онцлог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
15 минут 23 секунд

Хүний үүслийг үзэх, судлах зөв өнцөг, Монголоид төрхтний өвөрмөц онцлог

Ер нь хүмүүс, онцолж Та, бид анх хэзээ, хаана, хэрхэн үүссэн юм бэ? Оюун ухааныг маань хэн бидэнд бэлэглэсэн юм бэ? Бидэнтэй төсөөтэй амьтад, бидний өвөг дээдэс хаана байна вэ? Ийм асуултууд тавиад эрэлд гарцгаажээ. Энэ эрэл одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Хүн дүрстэй, хүн төрхтэй, зэвсэг хэрэглэдэг, оюун ухаантай, араатан биш, адгуус биш, хөдөлмөрч, бүтээлч-ийм шинжүүдтэй, бидний хэрийн өндөр ба жинтэй амьтныг л олох хэрэгтэй болжээ.

Хүн дүрстэй, босоо ч явж чаддаг, чулуу, модыг зэвсэг болгон аль нэг байдлаар ашигладаг, цээжиндээ хөхтэй, сүүгээр бойжигч амьтад-мичүүд бэлхнээ байж байв. Модон дээр амьдардаг, биедээ үстэй, муухай мичнээс хүн үүссэн гэж хэн ч бодоогүй ажээ.

Эрэл мухарджээ. Тэгээд л хүнийг бурхад бүтээсэн хэмээн цуурцгаажээ. Энэ цуурхал, номлол олон зуун жил ноёрхсон юм. Шашин болгон энэ үзэл номлолыг хөөрөгдөж, өөрсдөө бүгд л бурхдын элч, шадрууд болж хувирчээ. Бурхад дээд тэнгэрээс ч хүмүүсийг тэтгэдэг, хүн болж хувираад ч бидний дунд явж байдаг, гүнзгий сүсэглэж бурхдын заасан зам, мөрөөр тууштай замнах аваас хүмүүс бид ч бурхад болж тодрох, хойд төрөлдөө бурхдын оронд амьдрах мэтээр ч яригдах, сурталчлах болжээ. Чингэж хүний гарал, үүслийн асуудал шашны хариулалттайгаар хэдэн зуун жил орхигджээ. Гэвч мөнхүү төөрөгдөлд цэг тавих цаг ирсэн байна.

Амьтны хувьсал нь ажиглалт, судалгаагаар нотлогдох болсноор хүн дүрстэй амьтдын хувьслыг ч мөн судлах болжээ. Амьтан бол амьдрах орчин, нөхцөлөөсөө хамаардаг функц юм.

Ингэхлээр мичүүдийг хүн болтол нь өөрчилж чадсан байгаль-цаг уурын өөрчлөлт хаана, хэзээ урт хугацаагаар үргэлжилсэн болохыг мэдэх, тогтоох нь чухал байв. Эрэл, хайгуулын энэ чиглэлд анхаарсан, бүр тууштай анхаарсан, багш шавийн залгамжаар шинжлэн анхаарсан тохиолдол, жишээ, баримт харин алга байна. Энэ бол том дутагдал, алдаа, хийдэл юм. Өнөөдөр ч энэ алдаа хийдэл оршсоор л байна. Хүн болох чигт өөрчлөгдөж байсан мичүүдийн чулуужсан ясыг олох, судлахад л голчлон анхаарах болжээ. Чулуужсан яс олсон хэдхэн тохиолдол судлаачдыг “амбицад автуулж өвчлүүлчихжээ”. Тэдний яаран хийсэн дүгнэлтүүдэд өнөөдөр итгэхэд бэрх болов.

Олсон яс нь мичнийх үү, бичин хүнийх үү гэдэг нь ч яг тогтоогдсон биш юм. Чулуужсан ясны үлдэгдлийг өнөөгийн багаж хэрэгсэл, арга аргачлалаар эргэж нягталж ч чадаагүй байна. Энэнд олон шалтгаан байгаа нь ч үнэн юм...

Хүн дүрстэй, дээд хөгжилтэй болчихсон мичүүдийн амьдрах орчинд явагдсан урт удаан хугацааны өөрчлөлт, бэрхшээл л тэднийг бичин хүн, аажмаар хүн болгосон байх учиртай. Яг энэ болзлыг 100 хувь хангаж чадсан газар нутаг, цаг хугацаа, эрин, галав чухам хаана тохиосон юм бэ? Хүмүүс анх зүүн хойд Африкт үүссэн бол Африктаа л тархах байсан болов уу. Юу хийж Ази руу говь, цөлийг туулан шилжих билээ. Хүйтэн сэрүүн Европ руу бүр ч зүглэхгүй. Австрали руу ч очихгүй. “Хүн тааламжтай нутгийг, загас усны гүнийг л зорьдог” гэдэг дээ. Гэхдээ цаг уур нь байнгад дулаан, чийглэг, үр жимс ихтэй Африкт (Экваторын бүс нутаг, нар эгц тусдаг) мич модноос ч буухгүй, хувцас, оромж, чулуун зэвсэг, гал ч ашиглахгүй. Ингэхлээр хүн болж хувирахгүй. Африктай адилтгахаар дулаан, чийглэг, ой мод, үр жимс ихтэй байгаад (динозаврууд ч зүйл зүйлээрээ байсан) аажмаар сэрүүсэж, бүр эх газрын эрс тэс, уур амьсгалтай болж хахиршсан бүс нутаг бол Төв Ази юм. Энд л хүн үүсэх нөхцөл, орчин бүрэлджээ. Тоо нь өсөх хэрээр тархах таатай боломж, шаардлага мөн Төв Азид л байжээ.

Европ ч ойрхон, хуурай газраар явна. Хойг, арал дамжаад Австрали ч хүрчихнэ. Дээр үед Ази, Америк хоёр усаар ч, мөн өвөл нь мөсөөр ч хүн, амьтан ирж, очих боломжтой, зэргэлдээ байсан.

Хүн сүргийн анхны популяци байх боломжтой монголоид төрхийн хүмүүс (улаан арьстнууд) Америк тивд байсан шүү дээ. Австралийн уугуул, иргэд ч төрх байдлаараа монголоид хэв шинжтэй билээ. Африк, Австралийн таатай орчин, нөхцөлөөс шалтгаалж тийшээ шилжиж очсон популяцуудын хөгжил харин удааширчээ. Хүн үүсэх нөхцөл хаана, хэзээ бүрэлдсэн юм бэ? гэх асуулт бол тодруулах ёстой, маргаангүй хариулт өгөгдөх ёстой гол, зангилаа асуулт юм. Харин бичин хүнийх болов уу гэхээр чулуужсан яс хаанаас ч олдож болно. Хүн анх үүссэн газраас хаа хамаагүй хол, огт өөр газраас ч олдох магадлалтай. Тэр чулуужсан ясны бүлэгт хамаарах мич, бич нь хүн болж чадаагүй мөхсөн салаа, салбар ч байж мэднэ.

“Мич → хүн төрхтэй бич → бичин хүн → хомосапиенс” гэх хувьслыг нөхцөлдүүлсэн байгаль цаг уурын өөрчлөлт явагдсан тэр бүс нутаг, эрин, галавыг тогтоогоод, яг тэндээс чулуужсан яс эрэх нь хамгийн оновчтой арга юм.

Олдсон яснуудын хувьсал, мөн олдсон чулуун зэвсгүүд, бичин хүний амьдарч байсан агуй, тэнд үлдсэн ул мөр, үнс нурам, амьтны яс, ургамлын үр, сүг зураг мэт нь хавсралт болж, туслах материал болж, нотолгоо болж ашиглагдах ёстой. Гавлын яс, гарын яс, хөлний тавхайн яс үгүй бол мөнхүү чулуужсан ясанд тулгуурлан үнэнд ойрхон дүгнэлт хийх аргагүй юм. Иймэрхүү байр сууринаас үзэхэд л зүүн хойд Африкт хүн үүссэн гэх дүгнэлт 100 хувь худал байж ч болох талтай. Хүн үүсэх нөхцөл бүрдээгүй газар нутаг, тивд мич хүн болж хувирах боломжгүй. Харин бичин хүн, бичин хүний элдэв мөхсөн, устсан салаа, салбарын чулуужсан яс бол яг хүний өвөг дээдсийн яс биш юм. Халуун дулаан орны үр жимсээр баялаг ойд үүсэж тархсан хүн дүрстэй мичүүд хэчнээн ч сая жил тэндээ амьдраад хүн болж хувирахгүй. Онцын тааламжтай орчин, нөхцөлд мич хүн болох биш, харин хүмүүс мич болж хувирч болох юм. Таатай нөхцөл, тансаглал, аюулгүй орчин, дулаан цаг уур, бэлэн хүнс тэжээл хөхтөн амьтны хувьсал, хөгжлийг сааруулж царцаадаг. Одоогоос 20 орчим мянган жилийн өмнө тивүүдээр (Ази, Европ, Африк, Австрали, Америк) тархсан хүн сүргүүдийн хөгжил, амьдрах чадвар, чулуун зэвсгийн чанар, хувцас, оромж зэрэг нь тийм болохыг гэрчилнэ. Тааламжтай нөхцөл, орчинд аж төрж байсан хүн сүргийн хөгжил, бүтээсэн соёл нь бусдаасаа хоцрогдонгуй байжээ.Аргагүйн эрхээр модноос буух, олон идэштэн болох, босоо явах, мод, чулуу, ясыг зэвсэг болгох, арьс нөмрөх, агуйд орогнох, гал ашиглах зэрэг нь байгаль орчны нь шахаа, дарамт, амьд үлдэхийн эрхээр зайлшгүй хийх ёстой үйлдлүүд байв. Сүрэглэн явах нь ч аюулгүй байдлыг хангах арга юм. Яг л ингэж орчиндоо, байгаль-цаг уурт, араатан амьтны хүрээлэлд хавчигдаж, байгалийн шалгаралд тэсэж үлдсээр шимпанзегийн удмын нэгэн салаа хөгжин хөгжсөөр бичин хүн, улмаар хүн болж чаджээ. Яг л ингэж хэлж болох, яг л ингэж дүгнэж болох хувьсал Кайнозойн эриний антропоген галавын үед Төв Азид хэдэн сая жилийг дамнан явагдсан бололтой. Энэ эриний, энэ галавын үед Африкт ийм нөхцөл бүрдээгүй, ийм хувьсал явагдаагүй болно. Хүн дүрстэй мичүүд буй болсон нь хүн үүсэх болзлыг хэлбэр, хэмжээний хувьд хангасан гэж үзэх үндэстэй. Бие ба жингийн нь дундаж хэмжээ, модон дээрх хөдөлгөөнт амьдрал, урд хөлийг нь гар болгох шахсан хөгжил зэрэг нь чухал урьдач хүчин зүйл мөн болно.

Хүн дүрстэй мичүүд нь заан шиг том, хүнд байсан сан бол, шувуу шиг нисдэг байсан сан бол, хоёр нутагтан байсан бол, арслан шиг хүчирхэг (араатан) байсан бол хүн болтлоо хувьсаж, бас ухаажиж чадахгүй байв. Мөнхөд өвсөн тэжээлтэн байсан сан бол ч оюун ухаантай хүн болж чадахгүй байжээ.

Ийнхүү олон олон шинэ, чанарын уулзвар, давуу ба сул талуудын онцлог, олон идэштэн болсны физиологи, химийн үр өгөөж, уураг тархинд нь нөлөөлсний ач холбогдол зэргийн үр дүнд л хүний оюун ухааны чадавх буй болжээ. Монголчуудын өвөг дээдэс бол бусад бүх ард түмний нэгэн адил хомосапиенс. Монголчууд шар арьстай л болохоос биш оюун ухааныхаа хувьд цагаан арьстан европчуудтай ч адил, мөн хар арьстан негрүүдтэй ч ижил. Тэдэнд тэнгэрээс гэгдэх тусгай татаас, тэтгэлэг ч үгүй, бас босоо заяатай хэмээгдэх ер бусын шинж ч үгүй. Энэ бүхэн бол уран сайхны халил, дэврүүн сэтгэлийн бүтээл болохоос биш цаана нь, ард нь ямар нэгэн бодитой юм ер байхгүй. Товчхон хэлэх аваас байдаг л хүмүүс, жирийн л ард түмэн. Гэхдээ яг эх түүхийг нь үнэнээр нь өгүүлэх аваас тэд сонихон ч бас сондгой ч хүмүүс. Эхний түүхэн өвөрмөц онцлог бол монголчууд нь оюун ухаант хүн үүсэх үеийн анхны цөм сүргийн шууд удам (Хомосапиенсын анхдагч цөм сүрэг, тэр тусмаа яг анх үүссэн газраа үлдсэн хэсгийн нь удам судар гэх утгаар) байх хамгийн өндөр магадлал бүхий ард түмэн юм.

Хүн төрөлхтний шинж, үзүүлэлт нэг бүрийн нь дунджийг гаргаж үзэх аваас тэр бүх дундаж хэмжигдэхүүнд яг таг дүйцэх ард түмэн бол ердөө л монголчууд гэх нь үнэн болно. Өнгөний дундаж, өндрийн дундаж, жингийн дундаж, царай зүсний дундаж, гоо үзэмжийн дундаж, ярих хэлэлцэх байдлын дундчууд (аялгуу, чанга, сул, дохио зангаа гэх мэт), газар зүйн байрлалын дундаж, шүтэх бишрэх элдэв туйлшралын дундаж, бүх түүхийн нь уртаар дундажлах аваас ан агнуур, мал аж ахуй, газар тариалан, гар урлалыг эрхэлж ирсэн хэмжээ, түвшний дундаж, гэнэн цайлган хийгээд хүмүүнлэг сэтгэлийн дундаж, бодож бясалгах өвөрмөц арга, технологийн чадавхын дундаж гэх мэтээр хүмүүний (ард түмний, үндэстний) байж болох бүхий л үзүүлэлтийн дунджийг монголчуудаас олж үзэж мэдэрч болох ажээ. Тэгэх тэгэхдээ энэ бүх дундаж байдлыг монголчууд (соёл болохынх нь хувьд) өөрсдөө бүтээсэн байх юм. Унасан газар, угаасан усандаа, хөлд бас хэлд орсон байгаль-газар зүйн орчиндоо, өсөж өндийсөн нийгэм, иргэншлийн харилцаа, холбоондоо, сонсож, автагдаж, дуулж уярч өссөн тэр дуу, хөгжим, бүжиг, айзамдаа гайхмаар гүнзгий автагдсан байдаг монгол хүний өнөөгийн шинж, байдлаас харахад тэд эх орноо ер солиогүй, зоргоороо орхин огт холдоогүй, үеийн үед л эндээ хадагдсан мэт үлдэж, хаанаас ч гэсэн эргэн ирж, хожуу ч гэсэн мацан хүрч ясаа тавьж байсаар өнөөдрийг хүрсэн болов уу гэхээр санагддаг нь онцгой, сондгой гэхээс өөр аргагүй байна. Төв Азид анх оюун ухаант хүн үүссэнийг гэрчлэх уул нурууд ч буй, ус голууд ч буй, тал хөндий ч буй. Тэд ярьдаггүй, тэдэнд байгаа мэдээллийг бид ашиглаж чаддаггүй нь гачлантай юм даа. Одоогоос 10 гаруй сая жилийн өмнө байж л байсан Алтай, Хангай, Хэнтийн уулс ч, дэлхийн эртний 17 нуурын нэг, 7 сая гаруй жилийн настай Хөвсгөл нуур маань ч хүний үүслийг өөр дээрээ мэдэрцгээсэн гэрчүүд шүү дээ! Усанд мөр байдаггүй хэдий ч, уулсад нүд байдаггүй хэдий ч өнгөрсний ул мөр, үлдэгдэл олдох цаг ирэх байх, үнэнийг нотлох боломж ч гарах байх...

Судлаач, профессор Д.Чулуунжав

Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​