fbpx Дуулиан дагуулсан сонгууль
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 48 секунд

Дуулиан дагуулсан сонгууль

Д.ОЮУНЧИМЭГ

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов. Өглөө 09:00 цагт эхлэх учиртай нөхөн сонгуулийн хурал ирц хүрээгүйн улмаас 13:00 цагт эхэлсэн юм. Энэ удаагийн хуралд МҮХАҮТ-д гишүүнчлэлтэй, татварын ямар нэгэн зөрчилгүй 1395 аж ахуй нэгж хуралд оролцох эрхтэй аж. 12:00 цагийн байдлаар 46.5 хувийн ирцтэй байсан ч гишүүнчлэлийн татвараа төлөөгүй гишүүдээ дуудаж байж эхлүүлсэн хуралд есөн нэр дэвшигч өрсөлдөхөөр материалаа өгсөн байлаа.

ХОЁР ӨРСӨЛДӨГЧ НЭРЭЭ ТАТАВ

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөхөөр зэхэж байсан МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн 30 хоног баривчлагдсан нь олны хэл ам дагуулж байв. МҮХАҮТ-ын түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй аж. Үүнтэй холбоотой ээлжит бус хурлынхаа товыг хойшлуулах, эрх тэгш оролцох бололцоог хангах нь зүйтэй гэх байр суурь ч гишүүдийн дунд яригдаж байв. Гэхдээ ийм тохиолдол өмнө тохиолдож байгаагүй учраас МҮХАҮТ-ын дүрмээр өнөөдөр зарлагдсан их хурлыг хойшлуулах боломжгүй гэдгийг танхимын дэд захирал Ц.Магнайбаатар хэлсэн юм. Тэрээр “Өчигдөр 18:00 цагийн үед МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнд холбогдох хэрэг үүсгэж цагдан хорьсон үйл ажиллагаа болсон. Үүнтэй холбоотойгоор удирдах зөвлөл болон эх үүсвэрүүдээс авсан мэдээллүүдийг удирдах зөвлөл дээр бид бүхэн солилцлоо. Үүсээд байгаа нөхцөл байдал, хэрэг дээр бидний зүгээс ямар нэгэн хуулийн зүгээс тайлбар хийх боломжгүй” хэмээн тайлбарлав. Ямартай ч сонгууль болдогоороо болж, нэр дэвшигчдийн танилцуулгыг явуулсан юм.

Энэ удаагийн Их хуралд МҮХАҮТ-ын гишүүнчлэлтэй, Ерөнхийлөгчийг сонгох мандатын эрхтэй 900 гаруй компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож буй бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлж “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Төмөрсүх, “ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Т.Дүүрэн, “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан, “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Урбанек” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Лхагважав, “Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Лакшми, “АСҮТ-Боломж” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Майдар, “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бямбасайхан, “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од нар өрсөлдөж Д.Бямбасайхан, Ш.Отгон-Өлзий нар нэрээ татан үлдсэн долоон өрсөлдөгч мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

ТАЙЛАНГАА ТАВИХЫГ УДИРДЛАГУУДААСАА ШААРДАВ

Хурлын үеэр танхимын үйл ажиллагааг бие даасан, хараат бус байлгах нь нэн чухал, тулгамдсан асуудал гэдгийг тэнд цугларсан бизнесийнхэн ярьж байсан юм. Тиймээс тэд улиг болсон хэдэн хүн тойрч “жүжиг” тоглодог байдлыг өөрчлөх хэрэгтэйг сануулж өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагааны тайлан тавихыг шаардаж байв. Нэр дэвшигчид өөр өөрсдийн байр суурийг товч бас тодорхой илэрхийлж байсан юм. Тухайлбал, боломжийг бизнес бүрд хэмээн уриалж нэр дэвшигч Л.Төр-Од “Дэмбэрэл дарга долоон тэрбумын хадгаламжтай ТББ-ыг дараагийн ерөнхийлөгчдөө хүлээлгэж өгсөн байдаг юм. Харин Оюунчимэг дарга есөн тэрбумын хадгаламжтай байгууллагыг хүлээлгэж өгсөн байна. Энэ бол танхимын санхүүгийн тайлангаас харсан мэдээлэл юм шүү. Гэтэл өнгөрсөн наймдугаар сарын байдлаар санхүүгийн тайланд таван тэрбумын хадгаламжтай гэсэн байна лээ. Өнгөрсөн хугацаанд танхимын зардал тэрбумаар огцом өссөн. Ингэхдээ гадаад томилолтод зарцуулсан байна. Тэгтэл танхим орон нутгийн салбаруудын үйл ажиллагааг хэт сулруулсан. Үнэхээр зардал өссөн юм бол тэр мөнгөө орон нутагтаа зарцуулж чадавхжуулах хэрэгтэй шүү дээ. Энэ мэтчилэн тоочоод байвал олон зүйл бий. Би энэ удаа сонгогдсон, сонгогдоогүй гэдгээс үл хамаарч бизнес эрхлэгчийнхээ хувьд цаашид танхимын үйл ажиллагааг сайжруулах, илүү чадавхтай болгохын төлөө бүхий л чадлаараа тэмцэх болно” хэмээн танилцуулгын үеэрээ онцолж байлаа.

Харин өрсөлдөгч Т.Дүүрэн цагдан хоригдохынхоо өмнөхөн бичлэг хийж хуралд оролцогчдод хандан “Танхимын ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө МNB телевизэд ярилцлага өгч байх үеэр цагдан хорих шийдвэр гаргасан нь зохион байгуулалттай гэж харж байна. Зохиомол хэрэгт нэр холбогдуулж байна. Тиймээс би өөрийн биеэр оролцож чадахгүй ч сонгуульд оролцдогоороо оролцох болно” гэж бичиж үлдээснийг хурлын үеэр дэлгэцээр үзүүллээ.

Нэлээд хугацаа хоцорч эхэлсэн сонгуулийн хурлын уур амьсгалыг ажиглахад дараагийн ерөнхийлөгч хэн болохыг бараг л тодорхойлж байв. Чамгүй хүч хаяж байгаа тухай “бор шувуу” заалаар нисэж байлаа. Тэр ч бүү хэл “Хийсэн ажилтай хүнийг дэмжих хэрэгтэй” гэж нэр заан хэлэхийн зэрэгцээ “Саналаа өгөх нь зөв шүү” гэх ил цагаан ухуулга ч явж байсан юм. Ямартай ч хорьж цагдан байж сонголт хийдэг улс төрийн өнгө аясыг бизнесийн салбарт авчирч байгаа нь буруу жишиг хэмээн дургүйцлээ илэрхийлэх нэгэн байхад хараат бус байдлыг сахин хамгаалж Танхимын тухай хууль хийгээд, бизнесийн салбарынхны хөгжлийг дэмжих бие даасан хүчтэй байгууллага болгон авч явах чадалтай ерөнхийлөгчтэй болох хүслээ далдхан “шившиж” суугаа нь ч байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр сонины дугаар шилжих мөчид эхний санал хураалтаар нэр дэвшигч Ц.Баатарсайхан 178, Л.Төр-Од 279 хүний санал авсан байна. Хэдийгээр хамгийн өндөр саналыг авсан ч сонгуульд оролцогчдын 50+ хувийн санал хүрээгүй шалтгаанаар хоёр дахь санал хураалт болж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 231 (7475)

Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​