fbpx АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 17 секунд

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

Б.ГАРЬД

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир нь МҮХАҮТ-ын мөнгө буруу гараар ийш тийш цацагдаж байгаа талаар яригдаад удсан. Бараг хоёр жилийн өмнө л “…МҮХАҮТ-ын мөнгөөр самар аваад дарчихсан. Самрынх нь үнэ уначихаад зарж чадахгүй байгаа. Тэр нь мэдэгдчих гээд МҮХАҮТ-ын удирдлагууд сандраад байна” гэж байсан юм. Зөвхөн самрын асуудал биш, МҮХАҮТ-ын хөрөнгийг шамшигдуулсан асуудлууд яригдах болсог. Эдгээр мэдээлэл хууль хяналтынханд ч очиж, мөрдөн шалгаж эхэлсэн байна. Явж явж энэ хэргийн гол эзэн нь МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн болж таарсан. Тэрээр саяхан болж өнгөрсөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж, тэгж байхдаа цагдан хоригдсон нь улс төр, бизнесийн хүрээнийхний анхаарлыг татав. Гэтэл Т.Дүүрэн ганцхан МҮХАҮТ-ын мөнгөнөөс болж баривчлагдаагүй юм байна. Түүний холбогдсон хэргүүдийн талаар эх сурвалжууд маш тодорхой мэдээлсэн байна. Тэрээр МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаас гадна БОАЖ-ын сайдын олон нийтийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгвэл ЖДҮХС-гийн хэргээс арай гэж мултарсан БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга асан Н.Цэрэнбат ахиад нэг томоохон дүнтэй тендерийн асуудалд холбогдож, эрүүгийн хэрэг үүссэн байна. Тодруулбал, Н.Цэрэнбат албан үүрэг, бүрэн эрхий байдлаа урвуулан ашиглаж “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийн хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага нөхцөл хангахгүй ХБНГУ-ын “B2 Bio-to-Power Gmbh” компанитай байгуулсны улмаас улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байна. Зөвлөх нь байсан Т.Дүүрэн уг хэрэгт холбогдсон байгаа юм. Тиймээс түүнийг хэрэгт оролцсон байдлаар нь “…Хууль бусаар бусдад нөлөөлж улсад их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт яллагдагчаар татжээ. Түүнчлэн НХОГ-ын дарга асан С.Цэдэнсодномыг бас энэ сарын 27-нд баривчилж, цагдан хорьсон. Түүнийг “…Хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээнд хяналт тавих явцдаа Ч, Х, Б, С, Б аж ахуйн нэгж, иргэдээс 100 сая орчим төгрөгийн хахууль авсан байж болзошгүй, “Мерседес бенз” загварын тээврийн хэрэгсэл, өндөр үнэ бүхий амины орон сууц захиалсан талаараа тайлбарлаж чадахгүй, мөнгөнийх нь эх үүсвэр тодорхойгүй байгаа аж. Т.Дүүрэнг С.Цэдэнсодномын хэрэгт ч холбогдуулан шалгах бололтой. Түүнээс гадна Т.Дүүрэн МҮХАҮТ-ын данснаас орон нутгийн салбарууд руу өөрийгөө дэмжүүлэхээр их хэмжээний мөнгө шилжүүлж амжсан байна. Мөнгөнийх нь хэмжээ 600-700 сая орчим төгрөгт яригдаж байна. Ингэсэн ч тэрээр мөрдөгчдийг дуудахад очдоггүй байна. Сар гаруйн өмнөөс дуудах бүрд “…Та нар хэнийг дуудаад байгаагаа мэдэж байна уу” гэх зэргээр томорсоор сүүлдээ гадаад руу явчихсан байна. Ингээд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас дөрөв хоногийн өмнө эх орондоо иржээ. Тиймээс энэ сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрээр баривчилж цагдан хорьсон байна. Товчхондоо, АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Дүүрэнг цагдан хорьсон талаараа “…НПГ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд яллагдагч Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно” гэж мэдээлжээ. Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “…Түүнийг улс төрийн зорилгоор, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болгохгүйн тулд баривчиллаа” гэж мэдэгдэв. Угтаа Д.Энхтүвшин бол Т.Дүүрэнг ингэж хэлж байгаад ч болов өмөөрөх үүрэгтэй. “…Завь нэгтэй” гэж ярьдаг даа. МҮХАҮТ-ын мөнгө хууль бусаар алга болсон бол мань эр хамт хариуцна. Тийм л холбоотой. Ер нь хэн нэгэн гэнэт учиргүй ихээр олон нийтийн төлөө санаа сэтгэл тавиад ирэх нь осолтой. Улстөрч ингэж улс орон яриад попроод унах нь бүр аюултай. Хэдий чинээ гоё “дуугарч” байна, аюул нь төдий хэмжээтэй гэсэн үг. Цаг хугацаа дор нь тунгаадаг л даа. Үүгээр хоёр зүйлийг хэлэх гээд байгаа юм. Нэгдүгээрт, МҮХАҮТ гэдэг байгууллага С.Дэмбэрэлээс хойш хэдхэн бизнесмэний мэдэлд, хяналтад очсон. Хаалттай бөгөөд тэдэндээ л үйлчилдэг. Бизнесийн салбарынхан захаасаа л ингэж хэлнэ. Тэгэхээр МҮХАҮТ-д салхи орох цаг нь болсон. Хоёрдугаарт, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн өрсөлдөөн улс төр оролцоод байсныг мэдэхгүй юм. Тийм байсан. Одоо ч тийм. Хууль нь урьдынхаараа, нэр нөлөө нь хэвээрээ. Харин 2024 оны сонгуулиар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нь УИХ-ын болсон. Өөрөөр, гэв гэнэт улс төр оролцох өөрчлөлт гарч ирээгүй байна. Ер нь бол олон жилийн туршид МҮХАҮТ, түүний удирдлагаар дамжуулан хэрэгжүүлж ирсэн бизнесийн эрх мэдлээ алдахгүй гэсэн бизнсмэнүүдийн, бас МҮХАҮТ-ын удирдлагаар ажиллаж байхдаа хийсэн алдаагаа хаацайлах гэсэн “улс төр”-үүд л УИХ-ын нэг гишүүний амаар хийгдэж буйг та бид харж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая
Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​