ОХУ-ын Ханты-Мансийск хотод болсон ДАШТ-д 35 орны 260 тамирчин өрсөлдсөн байна. Тулааны спортын дэвжээ буюу торон доторх шүүгч тамирчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахаас эхлээд дүрмийн дагуу явагдаж байгааг хянах асар өндөр хариуцлага хүлээн ажилладаг байна. Шүүгч Ц.Мөнхсайхан дэлхийн нийтийн анхааралд байж, асар өндөр шагналын сан яригддаг олон улсын холимог тулаануудыг шүүхээр зорьж байна.