fbpx Украин: Оросын дайны эдийн засаг тэсрэлтийн өмнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 48 секунд

Украин: Оросын дайны эдийн засаг тэсрэлтийн өмнө

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 2 жил 10 дахь сардаа (1013 өдөр шөнө) үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ-ийн мэдээлэл, оросын эдийн засагч Вячеслав Ширяев, Оросын Төв Банкны тэргүүн Эльвира Набиуллина, оросыг түүхч Андрей Зубов нарын ярилцлагаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Путин хоёр ч фронт дээр геополитикийн ялагдал (коллапс) хүлээж байна. Гүржид эсэргүүцлийн бослого дэгдэж, оросын тал баримтлагч, оросын тэжээвэр “Гүржийн мөрөөдөл” сүүлчийн мөчөө хүлээн дэнжигнэнэ. Сирид Ассадын дэглэм нурж унахад ойртож байх шиг. Хэрэв Гүрж, Сири хоёрыг алдвал Путин Украинаа алдахад улам ойртох болно. Учир нь Оросын ялагдашгүй сүр хүч, аугаа ихийн дэмийрэлд ОХУ-д итгэдэг нь огцом багасна. Нийгмээсээ дэмжлэгээ алдана. Энэ нь дэглэмийн уналтад хүргэх магадлалтай. Шинэ он гарахад бүтэн сар үлдлээ. 2025 онд яах бол гэсэн асуулт Орост тулаад иржээ. Нефтийн үнэ унана. Нефтийн салбар Орост хаагдана, Путинд дайны санхүүжилт зогсоно, Хятад мөнгө өгөхгүй, Оросын орлого хумигдана, тэгэхлээр Украин дахь дайнаа зогсоохоос аргагүй болно, тэгж зогсоохгүй бол ялагдах аюул бодитой хэмээн оросын эдийн засагч Вячеслав Ширяев бичсэн бол Оросын Төв Банкны тэргүүн Эльвира Набиуллина Оросын эдийн засгийн бараг бүх нөөц шавхагдаж байгааг шууд зарлажээ. Оросын эдийн засагт хэрэглэдэг, зарцуулдаг, төсөвлөдөг бүх нөөц ашиглагдаад дууссан, цаана нь үлдсэн юм тун бага хэмээн Төрийн Думд хатагтай банкир илтгэжээ.

сонин mn

Ажилгүйдэл түүхэн доод үеэ давсан (2.4%-иас доошоо) боловч боловсон хүчний хомсдол өссөн гэж ярьжээ. Ажилгүйдэл ийм доод түвшинд хэзээ ч байгаагүй. Өөр улс оронд ч үзэгдээгүй. Гэтэл Төв Банкны судалгаа мэдээллээр аж үйлдвэрүүдийн 73% мэргэжлийн боловсон хүчний алдагдалд орсон, гэтэл аж үйлдвэрүүдийн 80% нь бүх нөөцөө шавхан ажиллаж байна. Стагфляц гэх үзэгдэл дагалддаг. Бүх нөөцөө шавхаж дууссаны дараа. Набиуллина хэлж байна. Ийм эрсдлээс зайлсхийхийн тулд Төв Банк хүүгээ нэмнэ, мөнгө зээлийн бодлогоо чангална. Зээл өндөр өртөгтэй болсон, учир нь баруун дахь зах зээлээ алдсан, тийшээ түүхий эдээ гаргах боломжгүй, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын заводууд хүчин чадлынхаа дээд оргилд хүрсэн, гэхдээ өсөлт нь унаж байна гэжээ. 2024 оны эхний улиралд өсөлт 5.4%, хоёрдугаар улиралд 4.1%, харин гуравдугаар улиралд 3.1% болж буусныг жишээлжээ.

2025 оны прогнозоор Оросын эдийн засаг стагнацын босгонд тулж ирнэ. Тэр нь зогсолт болохтой адил. ДНБ ердөө 0.5-1% өснө, хөрөнгө оруулалтын өсөлт гэж байхгүй хэмээн Оросын Төв Банк тооцсон бол ОУВС оросын эдийн засгийн өсөлт одоогийн 3.9%-иасаа 2025 онд 1.3% болж буурна гэж үзжээ.

Хатагтай Набиуллинагийн “ажилгүйдлийн доод түвшин” гэдэг нь ажилгүй залуус фронтод хөлсөөр явсан, тэндээ мянга мянгаараа алагдсан, эсвэл амьд байгаа нь дайны дайчилгаанаас зугтаж гадаадад гарснаас шалтгаалсан гэдэг нь бараг ойлгомжтой юм. Энэ бол ололт биш. Харин мэргэжилтэй боловсон хүчний хомсдол гэсэн нь яалт ч үгүй Орост нүүрлээд ирсэн гамшгийн эхэн билээ. Бас нэг прогноз байна. Оросын өөрийнх нь цэргийн шинжээчид хэлж байна. Зөвлөлт Холбоот Улсаас өвлөгдсөн бүх зэвсэг техник энэ эрчээрээ дайн үргэлжлэх аваас 2025 ондоо дуусна гэжээ. Оростой эдийн засгийн харилцаагаа таслаагүй байгаа түншүүд нь Оросын эдийн засгийн бүтэлгүйтлийг бүгд урьдчилан тооцож арга хэмжээ авцгааж байна. Хятадын гол гол том банкууд АНУ-ын хоригт орсныхоо дараа Газпромбанкны UnionPay картнаас бэлэн мөнгө олгохоо зогсоожээ. Газпромбанкны картууд Турк, Герман, Казахстан, АНЭУ, Таиланд, Унгар, Грек, Вьетнам, Япон зэрэг 20 улсад ажиллахаа болилоо хэмээн мэдээлжээ. Манайхан ч мэдээд авууштай юм. Хэрэгтэй сэрэмжлүүлэг байж болно. Орос рубль 2022 оны гуравдугаар сараас хойш анх удаа томхон цохилт амслаа.

Нэг ам.долларыг 102 рублиэр арилжаалах ханштай байсан чинь 2-хон хоног өнгөрөхөд долларыг 108.5-аас дээш рублиэр, Еврог 114 рублиэр биржид арилжаалж байна гэсэн мэдээ гараад ирлээ. Цаашаа ч унах нь байна.

“Доллар по 120–ЭТО КРАХ РЕЖИМА”–оросын сөрөг хүчний сайтуудад ийм гарчиг голлов. Оросын эдийн засгийн чөлөөт уналт эхлэв. Одоо албан ханш нь $1=114 рубль боловч арилжааны банкуудаас доллар авах бол 190-250 рублиэр гаргаж байна. Төв Банкны захирал И.Набиуллина нь огцрох өргөдлөө өгсөн сураг байна. Оросын банкуудад (Оросын 50 банкинд АНУ хориг тавьсан) тавьсан шинэ хориг ийнхүү рублийг девальвацад орууллаа. Оросуудаа тавлаж байгаа юм шиг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Оросууд валютын ханшийн өсөлтийг анзаарахгүй. Учир нь тэдний цалин рублиэр” хэмээн нулимав. Эрх баригчид бүр ч цайрлаа. Иргэдийн хадгаламжийг өгч чадахгүйд хүрсэн тул зарим банкууд 20 жилийн дараа мөнгийг нь буцааж өгөх өндөр хүүтэй облигац гэгчийг хэвлэж тарааж эхэлжээ. ОХУ Украинд бүрэн хэмжээний дайн 2022 онд дэгдээснээс хойш “1000 хоног” өнгөрөв, Крымд гэнэт халдан түрэмгийлж ОХУ-д хавсарган нэгтгээд, Дорнод Украинд салан тусгаарлах зэвсэгт үймээн дэгдээлгэснээс хойш 10 гаруй жил өнгөрч байна. Энэ 10 жилд ОХУ нь энэ дайныхаа зардалд нэг их наяд ам.доллар зарцуулсан. Хэрэв энэ их мөнгөө улсаа хөгжүүлэхэд зарцуулсансан бол өнөөгийн Эмират улсын хэмжээнд очтол ард түмнээ чинээлэг болгон улсаа бүтээн байгуулах боломж байсан, гэтэл одоо мөнгө ч үгүй, зэвсэг ч үгүй, мэргэжлийн арми ч үгүй болоод дууслаа. Хорон санаа, хоосон түрийвч л үлджээ хэмээн оросын сөрөг хүчний нэг зүтгэлтэн “Дождь” ТВ-ээрээ ярьж байх юм.

сонин mn

Оросын түүхч Андрей Зубов:–Путины төлөвлөгөө бүрмөсөн нурсан. Хэрэв тэр одоогийнх шиг хоёр жил хагасын дараа ийм явдал болно гэдгийг мэдсэн бол тэр хэзээ ч, мэдээжийн хэрэг үнэхээр галзуу хүн биш л юм бол Украин руу довтлох шийдвэр гаргахгүй байх байсан гэжээ. Зубовын ярьснаар, Украины дайныг дэмжсэн ахмад настай оросууд одоо өөрсдийгөө хууртагдсан гэдгийг гэнэт мэдэрч эхлэж байна. Тэд ярьцгааж байна.

“Бид хуурагдчихлаа, биднийг хуурчихлаа” гэж. Зубовын үгээр бол оросууд дайнгүй аж төрөх юмсан гэж улам бүр хүсч гэгээрч байна, энэ нь Крымын ба дэлхийн нэгдүгээр дайны дараа нийгэм гэнэт сэхээрсэнтэй адил түүх давтагдаж байна гэжээ.

Путин үнэхээр алдаж тооцоолсон. Тагнуулын ба цэргийн бүх судалгаа дүгнэлт хэтрүүлэг байжээ. Харин Украин нь яаж байна? Тэр улсыг Орос өөрөө хурцлаад ирлээд босгоод иржээ. Одоо дарагдана гэж байхгүй. Ирээдүйн дайны төсөөлөл төдийгүй орчин үеийн батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний бүтэц, зэвсэглэл, түүний шаардлагыг Украинаасаа Орос суралцах дээрээ тулна. Тэнгисийн болон агаарын цэргийн хүчнээ алдчихаад, булаалгачихаад байсан жижиг Украин явган цэргээр дайнд ороод одоо дроны ба нисэгчгүй онгоцны технологиор Оросын агаарын ба тэнгэсийн цэргийг дийлж байна.

Магадгүй Украины Днепр хот хүн төрөлхтний түүхэнд тив алгасагч баллистик пуужинд өртсөн анхны хот хэмээн бичигдэж болно. Харин энэ бол түүхэн эргэлтийн цэг байх магадлалтай. Тив хоорондын баллистик пуужинг туршилтын талбайд биш, сая хүн амтай хотын эсрэг ашигласан гэмт хэрэгт Орос, Путин буртуутгагдана.

ОХУ-ын БХЯ-ны нэгэн нууц төлөвлөгөө задарчээ. 2045 он гэхэд Украиныг бүрэн устгаж дуусна. Тэгээд гурван хэсэгт хуваана.

1)Улаанаар дүрсэлснийг Орост нэгтгэнэ;

2)Улбар шарыг Оросын тал баримтласан, төвийг сахисан Авхаз, Приднестровье маягийн тоглоомын улс болгоно;

3)Xарин шарыг нь Европын орнуудад хувааж өгнө гэжээ. Энэ төлөвлөгөө Путины мөрөөдлийг тусгасан ба тэр дандаа “Украин гэж улс байх ёсгүй” гэж ярьдаг болчихсон.

сонин mn

Украинд тулалдаж буй цэргээ нөхөх зорилгоор Йемений хуситуудыг Орос элсүүлж байна. Мөнгө амлах, оросын иргэн болгоно, ажилд зуучилна, хөдөлмөрийн мигрант гэсэн есөн шидийн хуурч мэхлэх аргаар баахан араб авчраад Украины фронт руу илгээх гэж байна. Оросууд хойд солонгосчуудыг худалдаж авсан, одоо хуситуудыг худалдаж авч байна. Энэ янзаараа бол удахгүй ISIS, Хамас, Аль-Каида, Хезболла, Талибан зэрэг бүлэглэлүүд Оросын талд тулалдах болно. Өөрсдийнх нь өмнөөс байлдаж үхэж л байвал гадны хэн ч хамаагүй болжээ хэмээн оросын блогер бичжээ.

Украины Херсоны оршин суугч нэг сайтад оросоор ярьж байна: –Бид тоггүй, дулаангүй, утасны сүлжээгүй, интернэт сүлжээгүй байгаа ч оросууд байхгүй гэж бодохоор ёстой гоё байна. Тэсэрмээр гоё байна. Бид аймаар аз жаргалтай байна–ОХУ дайнаа зогсоосон ч, газар нутгийг нь эргүүлж өгсөн ч украинчууд Оросыг үүрд өширхөж үлдэхийн дохио сануулга энэ бус уу хэмээн сошиал сайтад нэг орос блогер зовинон бичжээ. Энэ үнэн үү?

Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn

сонин mn

сонин mn

Баабар: Америкийн Засгийн Газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө
Баабар: Америкийн Засгийн Газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​