fbpx Гаргуудын далайгаас амьдралын шинж тэмдгүүдийг хайх усны роботуудыг туршжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 32 секунд

Гаргуудын далайгаас амьдралын шинж тэмдгүүдийг хайх усны роботуудыг туршжээ

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /VOA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сансар огторгуйн гүнд орших гаргуудын далай тэнгисээс амьдрал байж болохыг илтгэх шинж тэмдгүүдийг илрүүлэх зориулалттай төхөөрөмжийг туршжээ.

Тодруулбал, SWIM /Sensing With Independent Micro-swimmers, хэмжилт хийдэг бичил шумбагч төхөөрөмж/ гэдэг нэртэй төхөөрөмжүүдийг туршсан байна. Энэхүү төсөл нь гар утас шиг жижиг хэмжээтэй олон тооны шумбагч роботуудыг зохион бүтээх төсөл юм.

НАСА-гийн инженерүүд ийм роботуудыг гадаргуугийн мөсийг хайлуулах чадалтай криобот төхөөрөмж ашиглан бусад гаргийн далай руу оруулах боломжтой гэж үзэж байна. Мөсөн дор орсны дараа роботууд шингэн дотор сэлж, амьдрал оршин байгаа эсэхийг илтгэх химийн болон температурын дохиог бүртгэх ажээ. “Амьдрал байж болзошгүй гаргууд Нарны аймагт байдаг бөгөөд амьдрал үүсэн бий болоход ус зайлшгүй байх шаардлагатай гэж үздэг. Тийм ч учраас бидэнд ийм орчныг дэлхийгээс хэдэн зуун сая бээрийн зайд автомат горимд судлах роботууд хэрэгтэй байна" гэж НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн (JPL) ахлах судлаач Итан Шалер ярилаа.

Тус лабораторийн инженерүүд одоогоор “SWIM”-ийн хэд хэдэн загвар дээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн заримыг нь далайд туршжээ. Эхний туршилтуудын үр дүн “найдвар төрүүлсэн” гэж НАСА дүгнэсэн байна.

Эдгээр загварынх нь нэг нь 3D принтерээр хэвлэсэн гурван өнцөгт призм хэлбэртэй жижиг хуванцар төхөөрөмж юм. Уг төхөөрөмж нь маневр хийх хоёр сэнс, дөрвөн сэлүүртэй ажээ. Харин сүүлд шинэчлэн сайжруулсан SWIM нь 42 см урт боловч инженерүүд гурав дахин бага хэмжээтэй төхөөрөмжийг сансарт ашиглахаар төлөвлөжээ. Ийм төхөөрөмжүүдийг аль хэдийн туршиж байгаа боловч одоогоор компьютерын загварчлалын хүрээнд дижитал хувилбаруудыг туршиж байна.

SWIM төслийн багийнхан мөн энэ роботуудын гол төхөөрөмж болох усны найрлага мэдрэгчийг туршиж дуусгажээ. Эл мэдрэгч нь шингэний температур, даралт, хүчиллэг эсвэл шүлтлэг байдал, дулаан, цахилгаан дамжуулах чанар, химийн найрлагыг нэгэн зэрэг хэмжих аж.

Усны роботуудаар амьдрал оршин байгаа эсэхийг хайлгах гаргуудын нэг бол Бархасбадь гаргийн дагуул Европа юм. Уг гаргийн мөсөөр хучигдсан гадаргуу доор амьдрал оршин байх боломжтой эсвэл оршин байсан байж магадгүй гэдгийг илтгэх асар том далай байгаа гэж эрдэмтэд таамагладаг. Европа гаргийг судлах “Europa Clipper” аппаратыг өнгөрсөн сард Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас “Falcon Heavy” пуужингаар хөөргөсөн билээ. Уг аппаратын бүхээгт Бархасбадийн дагуулаас амьдрал хайх багаж хэрэгслүүд байгаа боловч усанд шумбагч төхөөрөмжүүдийг суурилуулаагүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Судлаач Ганаа: Х-3
Судлаач Ганаа: Х-3
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​