fbpx БНСУ-ын Ерөнхийлөгч онц байдлыг цуцалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 38 секунд

БНСУ-ын Ерөнхийлөгч онц байдлыг цуцалжээ

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний ассамблей онц байдлыг зарлах тухай шийдвэрийг хүчингүй болгохыг дэмжсэний дараа Ерөнхийлөгч Юн Сог Ёль лхагва гаргийн үүрээр онц байдлын дэглэмийг цуцалж байгаагаа мэдэгдлээ. Юн Сог Ёль гэнэт онц байдал зарласнаас хойш зургаан цагийн дараа буюу 04:30 цагт Засгийн газар онц байдлын дэглэмийг зогсоох саналыг баталжээ. Ерөнхийлөгч сөрөг хүчнийг “төрийн эсрэг үйл ажиллагаа явуулан засгийн газрын ажиллагаанд саад учруулж байна" хэмээн буруутгаж гаргасан уг шийдвэр улс орон даяар төдийгүй олон улс орны санааг чилээв.

"Онц байдлын дэглэмийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүд бааз руугаа буцаж, байдал хэвийн болсон" гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэн байна.

“Өнгөрсөн шөнө 23:00 цагт миний бие улс орны үндсэн чиг үүрэг, Үндсэн хуулиар бий болгосон эрх чөлөөт тогтолцоонд саад учруулахыг оролдсон төрийн эсрэг хүчнээс улс орноо авран хамгаалахын тулд шийдэмгий байдлаар онц байдал зарлалаа. Гэхдээ Үндэсний Ассамблейн зүгээс онц байдлыг цуцлахыг шаардсан тул түүнийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүдийг эргүүлэн татаж байна” гэж тэрбээр хэлжээ. Түүнчлэн төрийн албан тушаалтнуудын эсрэг импичмент зарлах оролдлого хийх зэргээр төрийн чиг үүрэгт саад тотгор учруулах гэсэн “бүдүүлэг” үйл ажиллагаагаа зогсоохыг Үндэсний Ассамблейд уриалж байгаагаа дахин илэрхийлсэн байна.

Хууль хүчингүй болсны дараа сөрөг хүчний бүлгийн гишүүд Юн Сог Ёлийг шүүмжилж, зарим нь Ерөнхийлөгчид импичмент зарлах саналыг санаачилна гэж сүрдүүлжээ.

Солонгосыг Сэргээн босгох намын бүлгийн дарга Хван Ун Ха хэлэхдээ, онц байдал зарласны дараа цэргийн алба хаагчдыг дайчилсныг зэмлэн буруушааж, импичмент зарлах саналыг дэмжих бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Онц байдал зарласан нь улс орныг төдийгүй гадаадын улсуудыг ч мөн цочирдуулсан шийдвэр байлаа. АНУ-ын албаны хүмүүс болж буй үйл явдалд ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлж, Өмнөд Солонгос дахь аливаа улс төрийн маргааныг тайван замаар шийдвэрлэнэ гэдэгт Вашингтон найдаж байгааг онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл олон нийтийн үйл ажиллагааны үеэр үг хэлэхдээ, Өмнөд Солонгосыг албан ёсны нэрээр нь БНСУ хэмээн дурдаж, “БНСУ-д болж буй үйл явдалд бид маш их санаа зовниж байна” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Өмнөд Солонгос-АНУ-ын эвсэл төмөр мэт бат бөх хэвээр байгааг дурдаад, асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг уриалав. “Улс төрийн аливаа маргааныг тайван замаар, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт бид найдаж байгааг миний бие онцлон тэмдэглэхийг хүсэж байна, нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхээс хамааран холбогдох мэдэгдлийг хийх болно” гэж тэрбээр хэлжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Тайванийн тэргүүн Хавайд очсонд Хятадын тал дургүйцлээ илэрхийлэв

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​