“Соёлын бүтээлч сар 2024” аяны хүрээнд зохион байгуулж буй “Соёлын экспо” Улаанбаатар зочид буудлын UB Event hall-н их танхимд нээлтээ хийн үргэлжилж байна.
Уг үйл ажиллагаанд Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia "ДҮРСЛЭХ УРЛАГ"-н хэсгийг хариуцан дүрслэх урлагийн олон төрлийн бүтээлүүд болон уран бүтээлчдийг танилцуулж байна.
Экспо 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.