fbpx ХСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ц.УРАНЧИМЭГ ХАВДРЫН ХУВИЙН ЭМНЭЛГЭЭ ХСҮТ-ИЙН ХАШААН ДОТОР АЖИЛЛУУЛЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
6 минут 27 секунд

ХСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ц.УРАНЧИМЭГ ХАВДРЫН ХУВИЙН ЭМНЭЛГЭЭ ХСҮТ-ИЙН ХАШААН ДОТОР АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Хавдрын хуучин шар эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, хавдрын шинэ эмнэлэгтэй болно гэж хий хүлээсээр суутал хорт хавдар хэдхэн хүний бизнес болж дууслаа. Жишээ нь, ХСҮТ-ийн урд талд нь Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы туслах Б.Баяржаргалын эзэмшдэг “Дөрөвдүгээр эмнэлэг” гэж бий. Хавдрынх. Харин ХСҮТ-ийн хойд талд нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы зөвлөх Т.Буянтогтохын үүсгэн байгуулсан “Бриллиант” эмнэлэг гэж бий. Бас л хавдрынх. Тэгвэл ХСҮТ-ийн баруун талд нь “Юби онкомед” гэж бас нэг хавдрын эмнэлэг бий. Эзэн нь ХСҮТ-ийн Дэд захирал Ц.Уранчимэг. Тодруулбал, ХСҮТ-ийн Үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ эрхэлсэн Дэд захирал Ц.Уранчимэг ХСҮТ-ийн хашаан дотор хавдрын хувийн эмнэлгээ нээчихсэн, хувь, хувьсгалын хоёр эмнэлгийнхээ хооронд “тэлээ хурга” шиг гүйж яваа нэгэн. Одоо дэлгэрэнгүй танилцуулъя.

ХСҮТ-ийн Үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ эрхэлсэн Дэд захирал Цэгмидийн Уранчимэг нь нөхөр Энхжаргалын Баясгалангийн хамт “Энхбаясах” ХХК-ийг эзэмшдэг. Тэгвэл ХСҮТ-ийн Дэд захирал Ц.Уранчимэгийн “Энхбаясах” ХХК нь “Юби онкомед” гэх хавдрын эмнэлэг ажиллуулдаг. “Юби онкомед” хавдрын эмнэлгийн захирал, их эмчээр Ц.Уранчимэгийн нөхөр Э.Баясгалан нь ажилладаг. Нөхөр Э.Баясгалангийнх нь тухайд, 2020 оноос хойш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн оноос Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны их эмчээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, Э.Баясгалан нь Улсын нэгдүгээрт төв эмнэлэг болон хувийнхаа “Юби онкомед” эмнэлэгт их эмчээр давхар ажилладаг гэсэн үг. Ер нь ч цайны цагийн дараа Улсын эмнэлгийн их эмч нарын ихэнх нь эзгүй байдаг нь нууц биш. Тэгэхээр тэдгээр хувь, хувьсгалын давхар ажилтай их эмч нарын нэг нь Э.Баясгалан гэсэн үг.

Харин ХСҮТ-ийн Дэд захирал Ц.Уранчимэгийн тухайд, ХСҮТ-ийн Ерөнхий захирал асан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ойрын хүмүүсийнх нь нэг бөгөөд өнгөрөгч УИХ-ын сонгуулиар ч Ц.Уранчимэг эрүүл мэндийн салбарынхнаасаа Ж.Чинбүрэнг дэмжихийг онцгойлон "гуйж" явсан нэгэн аж.

Тайлбар: "Юби онкомед" хавдрын эмнэлгийн эзэд буюу ХСҮТ-ийн Дэд захирал Ц.Уранчимэг, УНТЭ-ийн Их эмч Э.Баясгалан

Тайлбар: УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ХСҮТ-ийн Дэд захирал Ц.Уранчимэг

Гол нь, ХСҮТ-ийн Дэд захирал Ц.Уранчимэгийн “Юби онкомед” эмнэлэгт гурван ноцтой асуудал байна.

Нэгдүгээрт, ХСҮТ-ийн Дэд захирал Ц.Уранчимэгийн “Юби онкомед” хавдрын эмнэлэг нь ХСҮТ-ийн хашаан дотор байрладаг. Ингэхдээ бүр, ХСҮТ-ийн баруун хаалга буюу Яаралтай тусламжийн тасгийн хаалганаас тавхан алхмын зайд “Юби онкомед” эмнэлэг нь байрладаг. Хавдартай хүн ХСҮТ дээр очиход оочер дараалал их байвал хажууханд нь “Юби онкомед” хавдрын эмнэлгийн хаалга онгорхой байж байдаг гэсэн үг. Өөрөөр бол, Ц.Уранчимэг хавдартай өвчтнүүдийг ХСҮТ-тэй хэрхэн “хуваалцах”-аа тун нарийн тооцоолжээ.

Тайлбар: ХСҮТ ба "Юби онкомед" эмнэлгийн хаалга

Хоёрдугаарт, ХСҮТ-өөс тавхан алхмын зайтай, хаяа залгаа “Юби онкомед” эмнэлэг нь ХСҮТ-ийн хамгийн туршлагатай эмч, сувилагч нарыг “урвуулан” авч ажиллуулж буй ажээ. Жишээ нь, ХСҮТ-ийн Дэд захирлаар ажиллаж байсан Л.Баярсайхан одоо “Юби онкомед” эмнэлэгт Их эмчээр ажилладаг юм байна. Мөн ХСҮТ-д 20 гаруй жил ажилласан, хамгийн туршлагатай сувилагч нарынх нь нэг У.Ариунаа одоо “Юби онкомед” эмнэлэгт ажилладаг юм байна. Гэх мэтээр. Өөрөөр хэлбэл, ХСҮТ-ийн Дэд захирал Ц.Уранчимэг ХСҮТ-ийнхээ хамгийн туршлагатай эмч, сувилагч нарыг хувийнхаа “Юби онкомел” хавдрын эмнэлэг рүү “урвуулдаг” байж болзошгүй аж.

Тайлбар: "Юби онкомед" хавдрын эмнэлгийн эзэн Э.Баясгалан, их эмч Л.Баярсайхан

Гуравдугаарт, Ц.Уранчимэг нь хувийнхаа хавдрын эмнэлгийг удирдахгүй, яагаад ХСҮТ-ийн Дэд захирлын сэнтийд суугаад байгаа вэ гэдэг асуултад хариулт хайхгүй орхиж болохгүй. Судалж үзвэл, Ц.Уранчимэгийн “Юби онкомед” эмнэлэг нь ХСҮТ-тэй яг адилхан буюу хавдрын бүх төрлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг юм байна. Тухайлбал, “Юби онкомед” эмнэлэг нь бүх төрлийн эхо үзлэг, ходоод, хөх, улаан хоолой, бүдүүн гэдэс, элэг, уушги, умайн хүзүүний хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэг, хожуу үеийн хавдрын хөнгөвчлөх эмчилгээ, хими, туяа эмчилгээний хордлого тайлах эмчилгээ гээд хортой, хоргүй хавдартай холбоотой бүх төрлийн үзлэг, эмчилгээг үзүүлдэг ажээ. Тэгээд болоогүй, “Юби онкомед” эмнэлэг нь эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын оношилгоо, эмчилгээгээр дагнасан, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлэг гэж өөрсдийгөө сурталчилдаг ажээ. Тэгэхээр Ц.Уранчимэг ХСҮТ-ийн Дэд захирлын албан тушаалаа ашиглан, ХСҮТ-д үзүүлэхээр ирсэн хавдвартай өвчтнүүдээс төлбөрийн чадвартайг нь сонгон хувийнхаа “Юби онкомед” эмнэлэг рүү явуулдаг байж болзошгүй гэсэн үг юм.

Бид дараагийн дугаартаа ХСҮТ-ийн Дэд захирал Ц.Уранчимэгийн хамаатнууд ХСҮТ тэргүүтэй улсын эмнэлгүүдийн эм, эмнэлгийн хэрэгслийн тендерүүдэд хэрхэн ноёлж буйг баримтаар дэлгэх болно.

“Аюуд”-ын дээрэм улсын нэр хүндийг унагааж байна, Л.Оюун-эрдэнэ сайд аа
“Аюуд”-ын дээрэм улсын нэр хүндийг унагааж байна, Л.Оюун-эрдэнэ сайд аа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​