fbpx О.Дөлгөөн & Kim Go-eun
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
7 минут 15 секунд

О.Дөлгөөн & Kim Go-eun

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Дөлгөөн болон Өмнөд Солонгосын жүжигчин Kim Go-eun нарыг онцоллоо.

Монголын хамгийн залуу Жульетта

сонин mn

Монголын театрын хийгээд дэлгэцийн бүтээлүүдэд өөрийн гэсэн орон зайг тодотгож яваа уран бүтээлчдийн нэг бол жүжигчин О.Дөлгөөн. Үзэгч фэнүүд нь түүнийг “Хөөрхөн” Дөлгөөн хэмээн тодотгодог. Тэрээр 1991 оны зургадугаар сарын 5-нд төрсөн. Гурван хүүхэдтэй айлын дундах нь юм. 2008 онд ерөнхий боловсролын V дугаар сургуульд суралцаж төгссөн байна.

2008-2012 онд СУИС-ийн кино драмын ангид жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн нь хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлсэн цаг үе байв. Үргэлжлүүлэн Калифорни мужийн Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд жүжигчин болон кино зохиолчоор мастерын зэрэг хамгаалжээ.

Ийнхүү мэргэжлийн карьераа жүжигчний мэргэжлээр суралцаж байх хугацаандаа эхлүүлж энэ цаг үеэс олон, олон дүрээр тайз хийгээд дэлгэцийн уран бүтээлүүдэд тодоор гялалзаж явна.

2011 он түүний хувьд ирээдүйдээ гэрэлтэх цаг үеийн эхлэл байсан гэж хэлж болно. Учир нь тэрээр дэлгэцийн анхны гол дүр болох “Амьдралд тавтай морил” олон ангит киноны Золоо, анхны туслах дүр нь “Хайрын эрэлд” киноны Солонго хэмээх эмэгтэйн дүрээр урлагийн карьераа эхлүүлсэн. Мөн 2011 оноос эхлэн “Мөрөөдлийн театр”-т жүжигчнээр ажилласан байна. Ийнхүү 2012 онд сургуулиа төгссөний дараа “Мөрөөдлийн театр”-таа үргэжлүүлэн ажиллажээ.

Энэ үед УДЭТ-ын жүжигчнээр ажиллах саналыг тухайн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар тавьжээ. Ийнхүү тэрээр УДЭТ хэмээх том айлын гишүүн болж, дэлхийн олон гайхалтай бүтээлийн дүрээр тайзнаа гарсан чадварлаг уран бүтээлчдийн нэг.

Тэр бол алдарт Уильям Шекспирийн зохиол “Ромео ба Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээсэн Монголын хамгийн залуу жүжигчин. 2015 онд буюу 24 настайдаа театрын эмэгтэй жүжигчин бүрийн ажиллахыг хүсдэг мөрөөдлийн дүр болох Жульеттагаар нэгэн цаг үед амьдарч, амьсгалж байв. Мөн энэ цаг үед түүний ажилласан томоохон дүр бол “Гамлет” жүжгийн Офелиагийн дүр байв. Тэрээр УДЭТ-ын жүжигчин болсон хойноо театрын ханан дахь өөрийн зургийг хараад мөрөөдөл минь биеллээ хэмээн бодсон гэдэг. Жүжигчин О.Дөлгөөнийг тодотгох томоохон дүрүүдийн нэг “Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Хүннү гүрний Арчуг хааны бага хатан Гүргэл юм.

Тайзан дээрээс буухыг хүсэдэггүй Юн Гёг

сонин mn

Өмнөд Солонгосын чадварлаг жүжигчдийн нэг бол Kim Go-eun. Мөн түүнийг хамгийн царайлаг эмэгтэй жүжигчдийн нэг хэмээн тодорхойлдог. Тэрээр 1991 оны 7 сарын 2-нд төрсөн. Солонгос нэр нь 김고은. Түүнийг гурван настай байхад нь гэр бүл нь Бээжин рүү нүүж, тэнд арван жил амьдарсан байна. Тиймээс хятад хэлээр чөлөөтэй ярьдаг болжээ.

Тэрээр Хятадын шилдэг бүтээлүүдийн нэг болох “Together With You” киног олон удаа үзсэний дараа найруулагч болох мөрөөдөлтэй болжээ. Ийнхүү тэрээр Өмнөд Солонгост буцаж ирээд Кайвон ахлах урлагийн сургуульд сурч, Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуульд жүжигчин мэргэжлээр суралцсан байна.

Тэрээр анхны уран бүтээл болох “Eungyo” кинонд 2012 онд тоглосон байдаг. Мөн жүжигчний карьераа эхлүүлсэн цаг хугацаанаас хойш Өмнөд Солонгосын шилдэг шинэ эмэгтэй жүжигчин шагналыг хэд хэдэн удаа хүртэж байжээ. Мөн тэрээр “Cheese in the Trap”, “Guardian: The Lonely and Great God”, Yumi’s Cells “зэрэг телевизийн цуврал кинонуудад тоглосон дүрүүдээрээ алдартай.

Тэрээр 2012 онд буюу 21 настайдаа “A Muse” кинонд 17 настай ахлах сургуулийн сурагч Юн Гёгийн дүрд тоглосон түүний карьерыг улам нэмсэн юм. Уг киноны дүрээрээ 2012 оны шилдэг шинэ эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байв. Тэрээр “A Muse” киноныхоо найруулагч Жун Жи Вутай найз нарынхаа хүрээгээр танилцаж байжээ.

Тухайн үедээ киноны сонгон шалгаруулалт явагдаж байгааг ч мэдээгүй байсан гэнэ. Энэ тухайгаа “Би найруулагчтай ярилцсаны дараа сонгон шалгаруулалтад орсон. Надад бэлтгэх цаг ч байгаагүй” гэжээ. Ийнхүү тэрээр 300 орчим жүжигчдээс шалгарч “A Muse” кинонд тоглож байжээ. Тэрээр жүжигчин мэргэжлийнхээ тухай “Би анх тайзан дээр гарахдаа маш их сандарч байсан. Цаашдаа жүжигчнээр ажиллах нь хэцүү юм байна гэж бодсон. Харин хоёр дахь тоглолтоосоо хойш тайзан дээрээс буухыг хүсээгүй. Маш их сэтгэл догдолсон” хэмээжээ. “A Muse” киноны дараа хэд хэдэн киноны санал ирсэн ч жүжигчний ажлаасаа түр хугацаанд завсарлаж, сургуулиа төгсөхөөр коллежид буцаж орсон байна. Ийнхүү тэрээр 2014 оноос дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд ажиллаж жүжигчний карьераа үргэлжлүүлсэн байна. Түүний онцлох уран бүтээлүүдийн нэг бол 2015 онд Ким Хе Сугийн хамт 1980 оны Японы зохиол Coin Locker Babies-ээс сэдэвлэсэн эмэгтэйчүүдийн сэдэвтэй триллер “Coin Locker Girl” кино. Үүний дараа 2015 оны Канны фестивальд найруулагч, жүжигчдийн хамт анх удаа уригдсан байдаг.

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ШШГЕГ-ынхан шүүхийн шийдвэрийг “шүүдэг” болчихжээ-2
ШШГЕГ-ынхан шүүхийн шийдвэрийг “шүүдэг” болчихжээ-2
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​