fbpx “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
4 минут 15 секунд

“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад алдагдсан боломж” гэж. Энэ нь “...Хэрвээ тэр үед хийчихсэн бол ийм алдагдал хүлээхгүй байсан” гэсэн утгатай. Харамсалтай нь бид алдсанаа ч мэдэхгүй явж ирсэн учраас алдагдсан боломжоо тооцож чадахгүй байгаа юм.

Гэхдээ хожуу ч гэсэн “...алдсан байна” гэдгээ ойлгосон. “...Оргүйгээс охинтой” гэдэг шиг ядаж энэ хүрээд ойлгосон нь сайн хэрэг.

Алдагдсан боломжийн эхэнд яахын аргагүй Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төсөл бичигдэж байна. Аргагүй л дээ, үнс болоход өдөр өдрөөр ойртож буй нүүрсний олборлолт, борлуулалт тэр боомтуудын хил холболт гацсанаас шууд хамаарч байна.

Ер нь бол “…Би авахгүй бол чи ч авахгүй” гэдэг ашиг сонирхлуудын зөрчил энэ төслийг гацаасан байдаг. Энэ нь эзэнтэйгээ, юутайгаа улам бүр тодорхой болж байна.

Одоогоос яг 10 жилийн өмнө Монголын Засгийн газар “Гашуунсухайт төмөр зам” хамтарсан компанийг байгуулж байсны ард энэ бүхний зангилаа явж байжээ.

Тодруулбал, 2014 оны гуравдугаар сарын 21-нд Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг холбосон төмөр замыг барьж, ашиглах чиг үүрэгтэй “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийг байгуулахаар шийдсэн. Хамтарсан компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, 49 хувийг “Шеньхуа” компани эзэмшихээр болов. Энэ хүрээнд 2014 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, Хятадын “Шеньхуа” компанийн оролцоотой хамтарсан компанийг байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурцгаасан. Анхны ТУЗ-ийн даргаар нь Жоу Тие Жун, ТУЗ-ийн гишүүдээр Л.Оюунбат, Д.Дагвадорж, С.Цэвэгжав нарын 10 хүн ажиллаж байжээ.

Харин гүйцэтгэх захирлаар нь Хөхөөгийн Ганболд томилогдсон. Түүнийг мөрдөх байгууллагынхан нэлээд хэдийнээс шалгаад эхэлжээ. “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үетэй холбоотой аж. Тэгвэл Х.Ганболд мөрдөн байцаалтын үед “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн хувь эзэмшил дэх хувь хүмүүс, улстөрчдийн үүрэг роль, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр замын талаар “гашуун түүх”-ийг хүүрнээд эхэлжээ. Х.Ганболдын ярианд “алдагдсан боломж”-д холбоотой нэртэй улстөрчид, бизнесмэнүүд нэр дурдагдсан нь Монголын улс төрийг давалгаалуулаад авав бололтой. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл болно. Х.Ганболдын тухайд Увс аймагт төрсөн. Чехэд дээд боловсрол эзэмшсэн. Энэ ажилд томилогдохоосоо өмнө улс төрийн идэвх сайтай нэгэн байв. АН-ын ҮЗХ-ны гишүүн асан, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан, тус нам дахь Алтангадас фракцад харьяалагддаг байсан. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Иргэдийн сонголт төв”-ийн тэргүүний хувьд “…Сонгуулийн төв байгууллагын хуулийг өөрчилж, одоогийн СЕХ-г дахин шинэчлэхгүй¬гээр УИХ-ын сонгуулийг явуу¬лах аргагүй. Одоо үйлчилж байгаа хуулиуд нь СЕХ-нд хэтэрхий том эрх олгосон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийд¬вэрлэх асуудлыг, СЕХ-нд олгож, хэмжээгүй эрхтэй болгосон” гэж байжээ.

Х.Ганболд ингэж явахдаа буюу 2001-2009 онд “Баярс констракшн” ХХК-д, 2010-2012 онд Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанд, 2013 онд “Шинротте” ХХК-д, 2014 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 2014-2015 онд “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д, 2019 онд ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнд ажиллаж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монголд дэлгэрсэн Төвдийн ламын шашин бол Буддагийн сургаалийн ихэд гажсан хувилбар
Монголд дэлгэрсэн Төвдийн ламын шашин бол Буддагийн сургаалийн ихэд гажсан хувилбар
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​