fbpx Оросын тал, Монголын талыг баримтлагчдын хоорондын зөрчил, тэмцэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 1 секунд

Оросын тал, Монголын талыг баримтлагчдын хоорондын зөрчил, тэмцэл

“Их хэлмэгдүүлэлт”-ийн талаар монголын ард иргэдэд түүхэн баримт материал /архивын баримт болон ном, кино бүтээл/-ын талаар тодорхой бүрэн хэмжээний мэдээлэлтэй болсон бөгөөд харин 1950-1960-аад оны “Сэхээтний төөрөгдөл” “Намын эсрэг бүлэг”-ийн сэхээтнүүдийн хэлмэгдүүлэлтийн талаар тэр болгон мэдээлэл дутмаг байгаа нь нууц биш. Ийнхүү сэхээтний хэлмэгдүүлэлтийн талаарх түүхийг сөхөж үзвэл. Үүнд:

  1. 1945 -1950 он. Дэлхийн улс орнууд социалист, капиталист гэсэн үзэл суртлын хоёр нийгэмд хуваагдаж байв.
  2. Дарийн утаа холдож, улс орнууд сэргээн босголт, бүтээн байгуулалт, улс орныхоо эдийн засгийн чадавхад анхаарч эхэлсэн үе.

1950 -1960 онд дайны аюул алсарч, цагийн салхи уяссан ч социалист системийн гажуудлыг олж харсан эсэргүүцэгчид олноор гарч, буурал европын улс орнуудын ард иргэд өөрсдийн дуу хоолойгоо төрдөө хүргэж, дуугарч эхэлсэн байдаг. 1952-1956 онд Монгол Улсад, 1954 онд Ардчилсан Герман, Польш Улсад, 1956 онд Унгар Улсад, 1964 онд Монгол Улс, Польш Улсад, 1968 онд Чехословак Улсад, 1981 онд Польш Улсад тухайлбал, Лех Валенсагаар удирдуулсан “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнүүд ээлж дараатай үүсэж социализмыг эсэргүүцсэн хувь хүн, хэсэг, бүлгээрээ олон нийтийн тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, түүнийг коммунист нийгмийн дарангуйллын бүтэц болон цэргийн хүчээр дарж байсан байна. Социалист системийн орнууд энэ үед гурав хуваагджээ.

ЗХУКН-ын бодлогыг Ардчилсан Герман, Болгар, Куба, Монгол Улс дэмжиж, Хятадын талд Албани, Румын, Югослав Улс багтаж, Польш, Чехословак, Унгар, Вьетнам, ардчилсан Солонгос улсууд төвийг сахиж байсан байна.

Харин Монгол Улсын хувьд Орос, Хятад хоёр их гүрэнтэй сайн хөршийн харилцаатай, төвийг сахисан төрийн бодлого баримтлах цорын ганц зам байв. Гэтэл МАХН-ын Төв хороо “Хятадын аюул” гэсэн сүржин нэртэй үзэл баримтлал зохиож улс орны хөгжлийн хурдцыг гацааж, саармагжуулж, улмаар Монгол Улсын бие даасан байдлаа алдаж, Орос Улсын утсан хүүхэлдэй болох замыг эргэлтгүй сонгосон байна.

Тухайн үеийн монгол ТӨРИЙН гадаад, дотоод алдаатай бодлого

А. Монголын гадаад нөхцөл байдал ямар байсан вэ?

“Эсэргүү, тэрс үзэлтэн” гэгдэх монголын зарим сэхээтнүүд дэлхийн улс орнуудтай тэгш хамтын ажиллагаатай байж хөгжинө гэдгийг олж харж, мэдэрч чадсан байдаг 1950-1960 он. Монгол оронд шинэ цагийн сэхээтнүүд төрөн гарч эрийн цээнд хүрч байсан цаг үе. 1930-1950-аад оронд баруун болон зүүн Европын орнууд болон ЗХУ-д боловсон хүчнээ олноор нь бэлтгэж байсан нь тэдний нүдийг нээж чихийг нь онгойлгосон гэж хэлж болно.

Дагавар улс буюу ОРОСЫН колони улс.

Зөвхөн ЗХУ-ын Коммунист нам, түүний удирдлагад ая тал засаж, тэдгээрийн зааврын дагуу улс орны хөгжлийг тодорхойлж байв. Энэ нь Монгол Улсын хөгжлийг царцанги байдалд оруулж, улмаар нэг улс орны хараат, дагавар улс орон болгож байв.

Монгол төрийг удирдаж байсан эрх мэдэлтнүүдийн зарим нь Орос Улсын 16 дахь республик болохыг ил, далд хичээж байсан. Энэ нь тухайн үеийн удирдагчдын улс төрийн том үндсэн алдаатай бодлого байв.

Монгол Улс “Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээрийн гэрээ /1957-1958 онд байгуулсан/-ний үндсэн дээр газар нутгаа булаалгаж байсан байна. /тухайн үеийн монголын төрийн удирдагч Ю.Цэдэнбалын төрсөн нутгийн өвөлжөө хүртэл орсон.

/БНМАУ-ын СнЗ-ийн 458 дугаар тогтоол, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 387 дугаар тогтоол хилийн хэлэлцээр хийх бүрэлдэхүүн, "хилийн шугамыг тодруулан тогтоох” хэлэлцээ хийхийг тус тус даалгасан байдаг.

Энэхүү найрамдлаар халхавчлан шийдэх гээд байгаа асуудал нь "Монголын газар нутгаас 3-40 км өргөн, 300 орчим км урт газрыг буюу өрнө талдаа Асгатын давааны хярын оройгоос Их Соёны нуруу хүртэлх газрыг ЗСБНХУ /хуучин нэрээр/ өөртөө таслан авах асуудал байжээ". Хэлэлцээрийн үеэр С.Аварзэд "ЗХУ Монголын нутгийн хэсгийг авах гэж байгаа нь эзэрхэг түрэмгий хаант Орос улсын замаар замнаж буй хэрэг" гэх зэргээр хэлсэн үг нь түүнийг буруутгахад аятай далим болсон бөгөөд "Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээрийг удаашруулсан" хэмээн тус хурлаас С.Аварзэдийг хилийн хэлэлцээр хийх БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээс чөлөөлжээ. Түүнийг "Зөвлөлтийн эсрэг үзэлтэн" хэмээн цоллож СнЗ-ийн орлогч дарга, ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас зайлуулжээ.

Хилийн хэлэлцээр хийх Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр СнЗ-ийн II орлогч, оросуудад "өөрийн хүн" хэмээн тоогддог Л.Цэнд томилогдсоноор бүх гацаа саад арилж, ажил шуударч, хоёр тал 1958 оны гуравдугаар сарын 26-нд гарын үсэг зуржээ.

Уг хэлэлцээрээр хуучин хилийн дагуу Увсын Давст, Тэс сумын нутгаас 1247 хавтгай дөрвөлжин км нутгийг Тувагийн нутагт оруулж, Тувагийн нутгаас Тээлийн голын амыг(84 хавтгай дөрвөлжин км) Давст сумын нутагт оруулжээ. 1958 оны 3 дугаар сарын 26-ны өдөр монголын түүхэнд “хар өдөр" болон тэмдэглэгдэж үлдэх учиртай.

Монголын дотоодын эдийн засаг ямар байдалд Орос вэ?. Үүнийг Тодорхойлохын тулд гуравхан баримт дэлгэе.

1-рт. МАХН мал сүргийг 1959 он гэхэд бүрэн нийгэмчилж, малчдыг хөл нүцгэн пролетари болгон ядуусын армийг бий болгосон байдаг.

2-рт. Хот суурин газарт эрчтэй хөгжиж байсан хувийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг бүрэн хааж бас нэг хэсэг бүлэг ядуусын эгнээг бий болгожээ.

3-рт. Орос Улсын тухайн үеийн тэргүүн Сталины заавраар монголын малыг 200 сая хүргэх зааврыг монголын удирдагчид нүд анин дэмжиж, Монгол Улсын мал аж ахуйн төлөвлөгөө болгон харалган бодлого хэрэгжүүлсэн нь улс төрийн том алдаа болсон байна. Монголын газар доорх баялаг, бог малаа экспортод Орос Улсад дэлхийн хишгээс маш доогуур үнэ ханшаар өгсөн байна.

Нэг хүнийг тахин шүтэх явдал хэрээс хэтэрсэн. /Монголын шинэ үеийн сэхээтнүүдийг намнах хар савар/ Монгол Улсад шинэ үеийн сэхээтнүүд төрөн бойжиж байв.

Тухайн төр засгийн хэрэгжүүлсэн энэхүү алдаатай бодлогын үр дүнд улсын өмчит аж ахуй, үйлдвэрийн газрууд ачааллаа дийлэхгүй болж ард иргэд мах, сүү, гурил, талх олж авахын тулд урт дараалалд удаан зогсож хоосон хонохгүйн төлөөх дайн дэгдсэн. Энэ үед улсын 170 үйлдвэртэй байв. Тэдгээр нь хүчин чадлаа гүйцэд ашиглах боломжгүй алдагдалтай ажиллаж, оросоос зээл гуйж амьдрахаас өөр гарцгүй болсон.

МАХН-ын хэрэгжүүлж буй төрийн бодлогын алдааг шүүмжилсэн, илчилсэн болгон “төөрөлдсөн сэхээтэн”, "үндсэрхэх үгүйсгэх үзэлтэн”, ”намын бодлогод харш дайсагнасан этгээд” болон хувирч “намын эсрэг бүлэг" гэгч зохиомол хилс хэргийг үүсгэжээ.

Төр барьж буй удирдлагын арга барил хуучирч, тэдгээрийн баримталж байсан байр сууринаас өөр бодолтой улс орныхоо хөгжлийг урагшлуулах, нэг хүнийг тахин шүтэж, гаднын гар хөл болж, ард түмнийхээ амьдралыг хойш татаж буй алдаатай бодлогыг залруулах гэж үнэн үг хэлсэн болгоныг намнах атгаг хар савар хумсаа ирлэн монголын сор болсон сэхээтнүүдийг самардан гэмт хэрэгтэн мэт үзэж хэлмэгдүүлсэн байна. МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамбыг 1959 оны гуравдугаар бүгд хурлаар, Төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг 1962 оны ээлжит бус гуравдугаар бүгд хурлаар, Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цэндийг 1963 оны тавдугаар бүгд хурлаар тус тус албан тушаалаас нь нарийн хуйвалдааны аргаар нухчин дарснаар хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр нөмөрсөн шударга сэхээтнүүдийг намнах хар савар улам хурцлагдан “Намын эсрэг бүлэг” гэгч зохиомол хилс хэрэг үүссэн байна.

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр: Дүүд минь хэрэг зохиож, өмгөөлөгчгүй, хаалттай шүүж ялласан
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр: Дүүд минь хэрэг зохиож, өмгөөлөгчгүй, хаалттай шүүж ялласан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​