fbpx Нацизм, фашизм, милитаризм, II дайны үлдээсэн гашуун сургамж хааччихваа?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
14 минут 57 секунд

Нацизм, фашизм, милитаризм, II дайны үлдээсэн гашуун сургамж хааччихваа?

Хүмүүн заяатны дайсан бол бурангүй үзэл суртал

Хүмүүс бол маш сонин, бүр хэтэрхий сонин амьтад. Гарал, үүслээ хүртэл хүмүүс огт өөр өөрөөр тайлбарладаг. Энэ дэлхий дээрх байгаа, байхгүй нь тодорхойгүй олон юмс, үзэгдэл ойлголтыг хүмүүс л бодож олж, бүр дүрсжүүлж, биежүүлжээ. Диваажин, там, бурхад чөтгөр, шулам, дээд тив (тэнгэрийн орон), доод тив (газар доорх ертөнц), хойд нас, хойд дүр, урд төрөл, эрлэгийн элч гэхчилэн тоочоод байвал тун ч олон буй. Эдгээрийн аль нь ч практикаар, шинжлэх ухаанаар нотлогддоггүй. Бараг л хүн нэг бүр өөрийн гэсэн үзэл бодол, дотоод ертөнцтэй. Бүгд л бие даах, биеэ тоох, хувь хувиа хичээх, өөр өөрийнхөөрөө байх, үйлдэх сонирхолтой. Ихэнх хүн элдвээр төөрөлдсөн байдаг.

Манай дэлхий дээр урд өмнө нь гарч байсан, одоо ч гарсаар байгаа хулгай, луйвар, аллага, яргалал, дайн тулалдаан, хорлол, урвалт, ялгаварлан гадуурхалт, элдэв зүсмийн хэлмэгдүүлэлт, жанжлал, дарангуйлал, мөлжлөг, боолчлол мэт нь дандаа л хүмүүстэй холбоотой, тэдний гараар хийгдсэн гэмт үйлдлүүд юм.

Дэлхий дээрх амьтдыг ч, бас ургамлыг ч хүмүүс л устгасаар, цөөрүүлсээр байгаа. Цөмийн зэвсэг, хими-бактериологийн зэвсэг мэтийг мөн л хүмүүс бүтээж бас хэрэглэсэн. Ингээд тоочоод байвал бас л дуусахгүй олон. Хүмүүсийг амьтнаас ялгаруулдаг нэг л үндсэн шинж буй. Энэ бол оюун ухаан, оюун санааны ертөнц нь. Тухайн хүн хэн бэ? гэдгийг нь үзэл санаа нь л тодорхойлдог. Хүмүүсийн эртний өвгүүд нь амьтан ч байсан, араатан ч байсан бас махчин ч (хүний мах иддэг) байсан, боол ч байсан, боолын эзэн ч, боолын наймаачин ч байсан. Боол ч хүн, боолын наймаачин ч хүн, боолын эзэн ч хүн... Боолчлолыг хүмүүс л буй болгожээ. Фашистууд, нацистууд, арийчууд, еврейчүүд, европчууд, азиуд, негрүүд, индейчүүд, аборигенүүд-эд бүгд л хүн, хүмүүс. Тэд бүгд байгаль-нийгмийн бүтээгдэхүүн, заяагдмал, төрмөл эрх нь ав адил, тэгш. Гэхдээ тэдний зарим нь өөрсдийгөө дээд төрөлтөн, тэргүүлэх угсаатан гэж үздэг, үнэлдэг. Тэр байр, сууринаас бусдыгаа басамжилж, доошлуулж, дарангуйлж харьцдаг. Өөрсдөөс нь бусад нь энэ гараг дээр оршин амьдрах эрхгүй гэж үзэж, доод төрөлтнүүдийг устгах, боолчлох нь зүйтэй гэж ч сурталчилдаг, бүр тэгж боолчилж, устгаж ч байжээ.

“Загасыг сүүл нь залдаг, хүнийг үзэл санаа нь залдаг” гэсэн хэлц үг ч буй. Үзэл санаа тэс өөрөөс болж хоорондоо хядалцаагүй улс, үндэстнүүд таван тивийн бараг хаана ч байхгүй. Өнөөдөр ч мөн л хядалцсаар байна. Хүн төрөлхтний дунд үүссэн дээр, доорын ялгаа, шашин шүтлэгийн ялгаа, ер нь аливаа субъектив ялгаа бол хүмүүсийн өөрсдийн нь л буй болгосон зохиомол зүйл юм.

Аль нэгэн буруу, бурангуй үзэл суртлыг зохиомжлон буй болгоод, түүндээ итгэж, хөтлөгдөж дайсагналцах нь зөөлөн хэлвээс тэнэглэл, хатуу яриваас гэмт хэрэг, гэмт үйлдэл болно. Бурангуй үзэл сурталд автагдаад аль нэгэн улс, аль нэгэн угсаатан бусад бүх хүнийг алж хядаж ч болно. Гэхдээ объектив, субъектив нөхцөл нь бүрдчихвэл шүү. Арьс үсний цагаан дээрээ тулгуурлаад, амжиж олсон илүү их мэдлэг дээрээ түшиглээд өөрсдийгөө дээд төрөлтөн хэмээн тооцох нь ердөө л нэгэн төрлийн төөрөгдөл юм. Негрүүд “бид хамгийн дээд төрөлтөн, хар арьс бол нарны илч, гэрлийг шингээгч хамгийн эрхэм өнгө, нарны бурхан биднийг л онцлон үзэж, сонгож авсан” гэх мэтээр нэгэн төөрөгдөл үүсэж ч болох ажээ. Ер нь хүмүүсийн оюун санааны ертөнц ямраар ч төөрөлдөж болох шинжтэй билээ. Нэг нь нөгөөгөө бүрэн үгүйсгэсэн, үзэн ядахад хүргэсэн үзэл санааны антогонист зөрчил бол хамгийн удаан үргэлжилсэн, олон арван сая хүний амийг бүрэлгэсэн дайны суурь шалтгаан байжээ. Ямар нэгэн зүйлийг булаацалдаж үүссэн дайн, хаадын ихэрхлээс шалтгаалсан дайн, ердийн үл ойлголцлоос шалтгаалсан дайн мэт нь тэгс гээд л дуусдаг бол нэг нь нөгөөгөө бүрэн үгүйсгэсэн, үзэн ядсан, устгахыг зорилгоо болгосон дайн аймшгийг үүдэж, ужгирч, байн байн дүрэлзэн дэгдсээр, өш хонзонг жаранг, зууныг дамнуулан зангидсаар байсан түүхтэй. Өөрсдийгөө онцгой хүмүүс, улсаа тэргүүлэгч хүч, бүхнийг чадагч хэмээн тооцох болсон АНУ-ын элитүүд өнөөдөр бүхнийг, бүгдийг зөвхөн өөрийнхөө ашиг, coнирхлын үүднээс шийдвэрлэж, жанжилж байхыг эрмэлзэх болов. Энэ бол бас л нэгэн төрлийн төөрөгдөл, дэлхий дахины өнөөдрийн бодит байдлыг үл тооцсон, үл тоомсорлосны илрэл, өөрсөд нь аюул авч ирж мэдэх алдаа юм. Оюун ухаан, оюун санааны ертөнцөөр нөхцөлддөг төөрөгдөл мэдээжээр амьтдад байдаггүй.

Сүүлийн 10 мянган жилд гэхэд л Төв Азийн өндөрлөгт олон хэлний нүүдэлчид, хүмүүс л дайн, самууныг дэгдээж байсан болохоос биш, жишээ нь таван хошуу малын хооронд дайн болж байсангүй. Адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа, уул, ус, билчээртээ зэрэгцэн оршсоор л иржээ.

Харин Монгол, Түрэг, Уйгар, Киргиз, Манж, Хятад угсааны хүмүүсийн хооронд дайн, самуунгүй жилүүд (жаран, зуун) тийм ч олон байсангүй. Хэн аль нь ч дайтсаар байжээ. Харгис, догшин, алуурчин, дарангуйлагч, фашист, нацист гэх мэтчилэн нэрлэгдсэн хаад, ерөнхийлөгчид бүгд л тодорхой тодорхой үзэл сурталд хөтлөгдөж, захирагдаж, мөнхүү үзэл суртлын боол шахуу болж явжээ. Хүнийг үзэл санаа нь хөтөлдөг, захирдаг, үзэл санаандаа хувь хүн боолчлогддог. Иймээс үзэл суртал, -изм нэг бүрийн учир, утга, үр дагавар, зөв бурууг бүх нийтээрээ, олон талаас, олон өнцгөөс нягталж байх нь чухал юм. Үзэл суртал бүхэн, -изм бүхэн нийт хүн төрөлхтөнд бүгдэд нь тус болох, бүгдийг нь өөд татах ёстой, аль нэгэн бүлэг, хэсгийн нь эсрэг хандаагүй байх ёстой. Хүмүүсийг элдвээр хуваагаад, ялгаад, хооронд нь сөргөлдүүлээд, зөрчил тарьж, тэмцэлдүүлэх, улмаар дайн, тулалдаанд хүргэх шинжтэй үзэл онол, үзэл суртал өнөөгийн соёлжиж боловсорсон улс орнуудад гарч ирэх, байх ёсгүй. Өнгөрсөн түүхэнд ийм үзэгдэл, жишээ, баримт тун ч олон байжээ. Тэр бүхнээс өнөөгийн хүмүүс сургамж авч тийм түүх давтагдахаас ямагт л сэргийлж байх учиртай. Дэлхийн II дайны дэгдсэн шалтгаан, түүний үзэл суртлын үндэс, хор хөнөөл, төөрөгдөл, сөрөг үр дагавар, мөнхүү дайны үлдээсэн хар мөр, хонзогнол, фашист, нацист үзэл санаа дахин сэргэх аюул, нэрээ өөрчилж зүсээ хувиргасан фашистуудын нууц, далд үйл ажиллагаа мэтийг дутуу үнэлсэн, үл тоомсорлосны улмаас дэлхийн III дайн дэгдэж ч болзошгүй нөхцөл, тохироо Европод бүрэлдээд байна. Европын олон орны иргэд, залуус дахиад л фашист, нацист үзэл санааны нөлөөнд автаж төөрөлджээ. II дайн дуусаагүй дууссан юм уу гэхээр үзэгдэл, үйл явц ч өрнөөд байна.

II дайныг өдөөсөн, оролцсон, уг дайныг ашиглаж хөлжсөн, түүнд хүчээр татагдан орсон субъектууд бүгд л Орос, Украины дайнд ил далд, шууд нууцаар оролцож байна. Нацизм, фашизм, милитаризм, II дайны үлдээсэн гашуун сургамж хааччихваа? Европчууд ой санамжаа гээчихлээ гэж үү? 80 хүрэхгүй жилүүд бүхнийг мартуулчихлаа гэж үү?

Нацизм, фашизм яагаад Европоос салахгүй байна вэ? Энэ үзэл сурталд автагддаг шалтгаан (объектив, субъектив), ургуулдаг хөрс нь юу юм бэ? Энэнийг судалж тодруулах нь тун ч хэрэгтэй болчихлоо. Энэ үзэл суртал хэд ч дахиад, хэнийг нь ч эзэмдээд, ямар ч зүсээр илрэх, дахин дахин өндийн босох магадлалтай юм байна. Энэ нөхцөл, байдлыг тооцох, сэргийлэх, дахин сэргэхээс нь урьтаж арга хэмжээ авч бaйх шаардлагатай болохнээ. Дуусаагүй дууссан II дайны үлдэгдэл, халдвар газар авч өргөжсөөр Дэлхийн III дайн, цөмийн сүйрэлрүү ч хөтөлж мэдэхнээ. Энэ том аюултай хийх тэмцэлд НҮБ их үүрэг гүйцэтгэх учиртай. Гэтэл НҮБ энэ үүргээ умартаад АНУ-ын “захиалсан хөгжмийг” л тоглож байх боллоо. НҮБ-ын төсөв, зардлын ихэнхийг АНУ гаргадаг болохоор тийм хамаарал тогтсон бололтой. Өнөөдөр гэхэд дэлхийн хүн амын 85 хувь нь аль нэгэн шашин шүтэж байна.

Дэлхий дахинд нийтдээ 4.000 орчим шашны урсгал бүртгэгджээ. Шашны энэ олон урсгалын ихэнх нь төөрөгдөл, мунхруулгын шинж, үр дагавартай. Ингэхлээр үзэл санаа, оюун санааны амьдрал маань элдэв төөрөгдлөөс хүчтэй хамааралтай хэвээрээ байгаа болно. Хүмүүс биднийг үзэл санааны төөрөгдөл л устгаж мэднэ.

Төөрөгдөл дэлхийн дайнд, дайн нь цөмийн сүйрэлд хүргэнэ. Цацраг туяаны хордлого нь эр бэлгийн эсийн "У" хромосомыг устгах аваас эрэгтэй хүүхэд төрөхгүй шүү дээ. Энэ бол хүн төрөлхтний мөхөл, зуун жилийн доторх мөхөл гэсэн үг. "У" хромосомыг устгадаг мутаци үүсэхийг үгүйсгэх аргагүй. Цөмийн хордлогын элдэв үр дагавар амьтанд ч, хүмүүст ч, мөн ургамал, усанд ч нөлөөлнө. Энэ олон талын нөлөөллийн нийлбэр, сөрөг үр дагавар нь дэлхийг маань ямар ч амьдралгүй, хоосон, хортой орчин болгон хувиргаж ч болох юм. Хүнтэй ажиллана, хүнийг зөв хүн болгоно гэдэг бол хүний үзэл санаатай ажиллана гэсэн үг. "Сэтгэл санааг нь эзэмдэж чадвал бие нь хаа холдох" гэсэн үг буй. Хүнийг муу хүн, араатан, алан хядагч болгоё гэвэл мөн л сэтгэл санаатай нь ажилладаг.

Жишээ нь: Украин дахь нацист, фашист үзэл санаатнууд, Ойрхи дорнод дахь нацизм, геноцид, Израйль ба Палестины дайн (тэд ямар ямар үзэл сурталд автагдчихаад дайтаж байгаа билээ). Ардчиллыг хамгаалж байна, ардчиллын төлөө тэмцэж байна, дэмжиж байна гэдэг нэрийн дор огт, өөp үзэл санаа, сонирхол хэргээ хийж байгаа башир арга ч, хандлага ч газар авах төлөвтэй болчихлоо. Энэчлэн адилгүй, эсрэг тэсрэг үзэл суртал, үзэл санаанууд л хүн төрөлхтөнг маань самууруулсаар, бүр бүх нийтийн орон байр болсон дэлхийг маань ч устгаж мэдэхээр болоод байна. Хүн төрөлхтөн оройтож ухаарах бий гэж л айх, болгоомжлох юм даа. Том, томоохон шашин нэг бүрийн урсгалууд хоорондоо дайтсан, том шашнууд ч хоорондоо дайтсан, сүүл тийшээ том шашнуудын нөлөө, хамаарал дор буй болсон иргэншлүүд мөн л дайсагналцах болчихжээ. Жаахан доргиогоод, дэврээгээд өгвөл, ноцтой шалтаг, өдөөн хатгалт хийх аваас дайтах, тулалдахад бэлхэн болчихсон бүс нутгийн тоо өссөөр л байна. Эсpэг, тэсрэг үзэл сурталд автагдаж төөрөлдсөн хүмүүс алалцах, улайрах үедээ араатнаас ч долоон дор болсон жишээ, баримт олширсоор л байна. Хүмүүсийг бурхад бүтээсэн гэдэг. Тэгвэл бурхадын бүтээлүүд нь ийм бузар булайг үйлдэх учиргүй дээ. Ингэхлээр хүмүүс амьтнаас үүссэн нь л үнэн болж таарч байна. Тэднээс яг л араатны ааш авир гарсаар байна. Энэ дүгнэлттэй маргаж хэн, юу хэлэх бол оо? Оюун ухаанаа, оюун санааны ертөнцөө зөв, хүмүүнлэг, энэрэнгүй, улс түмэнч, энх тайван, эв найрамдлыг эрхэмлэдэг болгох нь нийт хүн төрөлхтний аюулгүй амьдралын баталгаа юм. Энэнийг ойлгож, сахих нь улс үндэстэн нэг бүрийн журамт үүрэг, хатуу мөрдөх ёстой хууль, хэн нь ч хэндээ тавих ёстой шаардлага мөн болно.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Х.Ганболд: Тухайн үед “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д Тавантолгойн ордыг олборлодог гурван компани л хувь эзэмшсэн
Х.Ганболд: Тухайн үед “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д Тавантолгойн ордыг олборлодог гурван компани л хувь эзэмшсэн
 
ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ
ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

Ураны авлига бас л “жонхуурсан“

Ураны авлига бас л “жонхуурсан“

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Элдэв зураг (50 фото)

Элдэв зураг (50 фото)

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Есөн сонгуулийн дараах ухаарал

Есөн сонгуулийн дараах ухаарал

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

Монголын реализм

Монголын реализм

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​