fbpx Цагдаагийн дэслэгч Л.Бат-Оргил: Манай улсад жилд дунджаар 952, сард 79, өдөрт хоёр хүн архины хордлогын улмаас нас барж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 21 секунд

Цагдаагийн дэслэгч Л.Бат-Оргил: Манай улсад жилд дунджаар 952, сард 79, өдөрт хоёр хүн архины хордлогын улмаас нас барж байна

ЦЕГ, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-тэй хамтран “Хэтрүүлээд хэрэггүй” аяныг зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Л.Бат-Оргилтой ярилцлаа.

-“Хэтрүүлээд хэрэггүй” аяныг явуулах болсон зорилго юу вэ?

-ЦЕГ энэ сарын 9-ний өдрөөс эхлэн НЭМҮТ-тэй хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах үүднээс “Хэтрүүлээд хэрэггүй” аяныг орон даяар зохион байгуулж байна. Энэхүү аяны маань гол зорилго нь шинэ жилийн баярын өдрүүдээр хоолны болон архины хордлого, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, архидан согтуурсантай холбоотой гэмт хэрэг, хөлдөлт осголт, угаарын хийн хордлого, мөн галын аюул зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээ мэдээлэл өгөхөд чиглэгдэж байгаа юм.

-Монголчууд “Архи арван насны дайсан, тамхи таван насны дайсан” гэж ярьдаг. Манай улсад архинаас шалтгаалж жилд дунджаар хэдэн хүн амиа алддаг вэ?

-Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгаагаар жилд дунджаар 952, сард 79, өдөрт хоёр хүн архины хордлогын улмаас амь насаа алдаж байгаа нь харамсалтай. Согтууруулах ундааны хэрэглээгээрээ Монгол Улс Ази тивдээ дөрөвдүгээрт ордог. Эхний гуравт БНСУ, Вьетнам, Тайланд зэрэг улс багтдаг. Харин согтууруулах ундаанаас шалтгаалсан нас баралтын тоогоороо монгол эрэгтэйчүүд дэлхийд хоёрдугаарт, эмэгтэйчүүд гуравдугаарт жагсдаг гэсэн судалгаа гарсан.

-Иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх нь ихэсдэг үү?

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж бий. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хүний биед хохирол учруулах гэмт хэрэг гэсэн үг. Энэхүү гэмт хэргийн гурван тохиолдол тутмын нэгийг иргэд согтуугаар үйлдсэн байдаг. Хүний тархины урд хэсэгт байрладаг “Prefrontal cortex” гэж байдаг юм байна л даа. Энэ хэсэг унтарснаар хүний сэтгэн бодох, юмсыг шүүн тунгаах, эргэцүүлэх үйл явц алдагдаж, өөрийгөө удирдах чиг баримжаагаа алддаг. Тийм болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баяр хөөртэй болж, эсвэл гуньж гутардаг нь үүнтэй холбоотой.

-Согтуу байх үедээ гэмт хэрэг үйлдсэн иргэдийн нас, хүйсийн харьцаа ямар байна вэ?

-Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 33.764 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1342 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Эрүүлжүүлэгдсэн иргэдийн 92 хувийг эрэгтэйчүүд, найман хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн 18 хүртэлх насны 28 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. Эдгээр иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, очих газраа мэдэхгүй, өөрийгөө хаана байгааг мэдэхгүй, мөн согтуу байхдаа зөрчил үйлдсэн зэрэг шалтгааны улмаас эрүүлжүүлэгдсэн байдаг.

-Энэ онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Энэ оны эхний 11 сарын байдлаар гудамж замын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25.400 зөрчил бүртгэгдсэн. Үүнээс 20 мянга нь жолоодох эрхтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол үлдсэн нь жолооч биш, эсвэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон гэсэн судалгаа байна.

Шинэ жилийн баярын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол түгээмэл бүртгэгддэг. Тээврийн цагдаагийн албанаас энэ сард нийслэлийн- хэмжээнд 925 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар замын хөдөлгөөний хяналт шалгалт хийж ажиллана. Мөн ноднин жилийн 12 дугаар сард согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй 2627 хүн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

-Нэгнийгээ архиар шахсан тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль гэж бий. Энэ хуулийн 28.2-т зааснаар бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглосон байдаг. Мөн “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, та найзыгаа эсвэл ойр дотны хэн нэгэн хүнээ “Архи, дарс уучих” гэж шахлаа гэж бодъё. Найз тань согтоод ямарваа нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдвол гарсан хохирлыг та барагдуулж, хуулийн хариуцлага хүлээлгэж болно гэсэн үг юм. Иргэддээ хандаж хэлэхэд, бусдыг архи уухыг шахаж, эрсдэлд битгий оруулаарай. Ер нь уух уу, уухгүй юу гэдэг тухайн хүний сонголтын асуудал. Энэ сонголтыг өөрт нь үлдээдэг байх нь том соёл юм шүү.

-Хүйтний улиралд иргэд хөлдөж, осгох тохиолдол их байдаг. Та үүнтэй холбогдуулан иргэдэд юуг зөвлөх вэ?

-12 дугаар сард хөлдөлт осголтын дуудлага мэдээлэл харьцангуй их бүртгэгддэг. Энэ сард цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар олон жилийн дунджаас 30 хэмээр хүйтэрнэ гэсэн судалгаа гарсан. Тиймээс албан байгууллага, анги хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж байгаа бол дотроо зохион байгуулалт сайтай байж, нэгнийгээ ар гэрт нь хүлээлгэж өгдөг байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Ингэснээр тухайн байгууллага ажилтнаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хөлдөлт осголт зэрэг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа юм.

Нэг жишээ дурдъя л даа. Ноднин жил нэг хүн согтууруулах ундаа хэрэглээд гудамжинд ухаангүй унасан байсан юм билээ. Тэр хүний хажуугаар явж байсан хүмүүс ямар ч тусламж үзүүлээгүй. Тухайн үед цагдаагийн байгууллагаас эргүүлд явж байсан алба хаагчид тухайн иргэнийг олж хараад очиход хөлдсөн, осгосон амь нас нь хохирч болох эрсдэлтэй байдалд байсныг эмнэлэгт хандан тусламж үзүүлсэн. Тэгэхэд эмнэлгийн зүгээс “Хэрэв таван минут л хоцорсон бол энэ иргэн амь насаараа хохирох байсан” гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр та бүхэн маань гудамжинд хүн хэвтэж л байвал заавал тусламж үзүүлж, түргэн тусламж дуудаж өгөөрэй. Таны орхиод явсан хүн гар хөл нь хөлдөөд амь нас, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй. Мөн өөрөө эрсдэлд орвол хэн нэгнээс заавал тусламж гуйгаарай.

-Шинэ жилийн баярын үеэр иргэд хэрхэн сэрэмжтэй байх ёстой вэ?

-Байгууллага, ААН-үүд баяр ёслолын арга хэмжээг аль болох согтууруулах ундаагүй, хэрэв хэрэглэхээр болбол хэтрүүлэн хэрэглэхгүй тэмдэглэх шаардлагатай байна. Мөн худалдан авч байгаа салютынхаа аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. 2011 онд 21 иргэн баталгаагүй салют худалдан авч ашигласны улмаас гарын сарвуу, бугалга, хурууны үе нь тасарсан гашуун сургамж байдаг. Салют буудуулж буй хүн аюулгүйн шил зүүж, бээлий өмссөн байх, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх, насанд хүрсэн байх шаардлагатай. Тиймээс иргэд та бүхэн баталгаагүй салют худалдаж авахгүй байх, салют буудуулах зааварчилгаатай танилцсан байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.

Үүнээс гадна гацуур модны гэрлэн чимэглэлээс улбаатай гал гарах эрсдэл бий. Тухайн гацуур мод материалаасаа хамаарч 45 секундээс хоёр минутын хугацаанд бүрэн шатаж, ойр орчинд тархдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс хэрэгцээгүй тохиолдолд гацуур модныхоо чимэглэлийг аль болох унтрааж, хэрэгтэй үедээ л асааж зургийг нь дарах зэрэг байдлаар ашиглах шаардлагатай байна. Мөн хэрэглэхгүй байгаа залгуураа заавал салгаж хэвшихийг сануулъя.

Ө.АНХЗАЯА

НЭГ ХҮНИЙ ХОЁР ХҮСЭЛ
НЭГ ХҮНИЙ ХОЁР ХҮСЭЛ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​