fbpx Улаанбаатарын утаа гэр хорооллынх биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
7 минут 39 секунд

Улаанбаатарын утаа гэр хорооллынх биш

Өнөөдөр Монгол улсын нийслэлийг утаагаар цоллож, дэлхийд нэрд гаргачихаад байгаа. Манайхан шиг алдар нэрэнд дуртай, тэр тусмаа “дэлхийд танигдах” гэдэг өвчтэй болчихсон улсад энэ утаа их л хэрэг болж байна. Энэ “хэрэгцээ” шаардлагаас нь авч үзвэл манайд 1990 оноос хойш шинээр “төлөвлөж” зориуд бий болгосон ганц “үйлдвэрлэл” гэж хэлж болно. Энэхүү “үйлдвэрлэл”-ийн үр дүнд манайд “утаагүй зуух”, утааг ялсан “шахмал түлш”, “угаар мэдрэгч төхөөрөмж” тараах, хэрэглэх ... гээд, үрлэг зарлага ихтэй том том ажлууд их хийгдсэн л дээ. Одоо тэгээд бүр “Утааны эсрэг жагсаал”, утааны эсрэг “сонсгол” хүртэл хийх гэнэ.

Манайх шиг ингэж “утааны эсрэг” олон жилийн турш уйгагүй “зоригтой” тэмцэж буй улс орон хаана ч байхгүй. Энэ тэмцлийн золиос болж олон ч хүн амь эрсдлээ. Ийм л нажидтай хүнд хүчир “партизаны дайн”-ыг манайд утааны эсрэг мөн ч их хийсээр байгаа.

Гэхдээ дайны тухай кино, ном зохиолуудаас үзэж, сонсож байхад “дайсан” нь хаана байгааг, ямар хэмжээний хүч хаана хуримтлагдаад хаанаас дайрч байгааг тодорхой ялгаж салган, харж, таньж мэдээд, ядахдаа дайсан руугаа чиглүүлж буудаж байх шиг байна лээ шүү !!! Гэтэл манай “утааны фронт”-ынхон онилохгүй “буудаад”, онохгүй байлдаад байх шиг ээ! Утаа гэдэг чинь ганцхан гэрийн зуухны яндангаас гардаг эд биш л дээ! Авто машины яндангаас ч утаа гардаг юм. Тэр тусмаа агаарын бохирдол гэдэг бол утаа гэдгээс илүү өргөн ойлголт. Агаарын бохирдол гэх ойлголтоор авч үзвэл автомашины утаа маш олон төрлийн /260 гаруй төрлийн/ хорт бодис агуулдгаараа байгаль орчинд хамгийн хортой, илүү жин дарах аюултай “дайсан”. Үүнийг манай хот тохижуулахынхан маань хамгийн сайн хэлээд өгч чадна. Тодруулж хэлвэл авто замын цасыг хамж аваад зүлэг, ногоон талбайг усалгаажуулахад өвч ургамал хордож, ургахгүй болдог гэсэн үг. Тийм ч учраас хүн амынхаа эрүүл мэндийг боддог, хөгжсөн улс орнууд машингүй хот, дүүрэг, гудамж талбайг эрхэмлэх болж, нэг үгээр хотын соёлыг илэрхийлэх нэг үзүүлэлт нь автомашингүй байх хандлага болж байна.

Машин үйлдвэрлэгчид ч бензинээр ажилладаг хөдөлгүүрээс аль болох татгалзаж байгааг ч дэлхий нийтээрээ харсаар л байгаа. Гэтэл ийм хорт утааг бараг 24 цаг тасралтгүй ялгаруулдаг 400 мянга гаруй “яндан” /албан ёсны мэдээгээр нийслэлд 600 мянга орчим авто машин/ өдөр бүр Улаанбаатарын зам талбайд л холхиж байна.

Зөвхөн хөл хөдөлгөөн төвлөрдөг 09 сарын 01-нээс 05 сар хүртэлх 7 сарын хугацаанд 520 гаруй мянган тонн шатахууныг шатаан, хорт утаа болгож, нийслэлийн агаарт цацдаг гээд бод доо!!! Монгол улс жилдээ 1 сая 600 мянган тонн шатахууныг импортоор авч хэрэглэдэг /статистик мэдээгээр/. Жил ирэх тусам машины тоо, шатахууны хэрэглээ нь өссөөр байгаа. Тэгээд ч манайхан бие биедээ гайхуулах, баярхах өвчинд автацгааж, улам бүр их шатахуун хэрэглэдэг том “жип”-ээр өрсөлддөг, хямд оруулж ирж, их ашиг олох гэсэн сэтгэхүйгээр түлш их иддэг хуучин машинууд оруулж ирдэг нь нууц биш. Энэ нь монголчууд гаднаас хорт утаа тээвэрлэж авчирч байгаатай агаар нэг юм. Нийслэлийн агаарын бохирдол Толгойт, Таван шар орчимд хамгийн их байгаа талаар өглөө бүр шахам мэдээлэгддэг агаарын чанарын мэдээнээс үүнийг харж болно.

сонин mn

Өөрөөр хэлбэл тэр хэсэгт том даацын тэргээс эхлэн янз бүрийн машин хөсөг багширч, замын түгжрэл, тоос шороо хамгийн их байдгийг бүгдээрээ мэднэ дээ. Үүний дэргэд гэр хорооллын 182 мянган өрхийн /нийслэлийн нийт өрхийн 50,2 хувийг эзэлдэг байсан гэр хороолол 2024 онд 6,2 хувиар буурч 44 хувийг эзлэх болсон гэх/ яндангаас нийслэлийн агаарын бохирдолд нэмэрлэх хувь тун бага, балчир хүүхэд живхээ норгосон төдий л хэрэг. Ядуу тарчигхан гэр хорооллынхон маань ядахдаа түлш авах мөнгөө хэмнээд аль болохоор гал түлэхгүй шиг аргалахыг хичээж, аргагүйн эрхэнд шөнийн хүйтэнд осгочихгүйн тулд гэрээ бүлээсгэх шаардлагаар л ихэвчлэн түлш хэрэглэдэг нь үнэн. Түүнээс гадна хотын “бүтээн байгуулалт” нэрээр зам талбайг байнга эвдэж, явган замын хавтан, хашлага бродюр, дахин дахин сольдог, өндөр өндөр барилгууд зайгүй шахан барьж, гудамж талбайд сул асгарсан шохой, цемент хүний хөл, машины хөдөлгөөнөөр тоос болон босож, шугам хоолой сольж байгаа нэрээр байнга энд тэнд газар ухаж, гудамжны хөрс шороог самран бужигнуулж байдаг нь нийслэлийн агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд чамгүй нөлөө үзүүлэх нь мэдээж.

Дээр нь бас нийслэлчүүдийн маань үрэлгэн хэрэглээний үр дүн болсон, гудамж талбайд хөглөрөх, нэхширч муудсан хог хаягдал, оршин суугчдынхаа бохир ус, ялгадсыг зайлуулж, цэвэршүүлж дийлэхээ больсон бохирын худаг, шугам хоолой, цэвэрлэх байгууламжийн үнэр танар гээд агаарыг бохирдуулдаг, хорт чанарыг нь “баяжуулдаг” нэмэр хачир мундахгүй их бий.

Тиймээс өвлийн улиралд савсах уур мананг утаатай хольж хутган, агаарын бохирдолд оруулаад, гэр хорооллынхонд бурууг чихэх гээд байх хэрэггүй! Энэ бүхнийг нуршихын учир нь үнэхээр нийслэлчүүд минь хорт утаагүй, цэвэр сайхан хотод амьдрахыг хүсэж байгаа бол, бүгдээрээ хотын дотор машин унахаасаа татгалзчих. Бас өөрсдийн мөрөн дээрхи бөндгөрөөрөө нийгмийн амьдралын ил далд, наад цаадын харилцан уялдаа хамаарлыг жаахан ч гэсэн эргэцүүлж тунгаадаг болчих. Тэгвэл бид хүний амиар наадах шахмал түлшгүйгээр, өөр бусад “зэвсэг” тоноглолгүйгээр, гэр хорооллыг ад үзэн иргэдийг хооронд нь талцуулж, цагаач иргэдийн суурьшлын хотыг бэлтгэх харийн бодлогыг, далдлах “хорт утаа”-тай нь хамт амархан ялж чадна.

О.Лхагвадорж

Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​