fbpx Украин: Оросын цэргийн номлол & “Үхлийн конвейр”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
10 минут 49 секунд

Украин: Оросын цэргийн номлол & “Үхлийн конвейр”

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 2 жил 11 дэх сар руугаа (1027 өдөр шөнө) дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, dialog.ua/war/ сайт, The Telegraph, Washington Post сонины сайтын мэдээлэл, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Д.Трампын ярилцлага, Карнеги Фондын мэдээлэл болон цэрэг-стратегийн бусад дүн шинжилгээнээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

“Russia's revived military-industrial complex is eating up what's left of its economy” хэмээн The Telegraph сонинд өгүүлжээ. Хөрвүүлбээс “Оросын цэрэг-аж үйлдвэрийн амилсан цогцолбор эдийн засгийнхаа үлдсэн хэсгийг идэж цөлмөж байна”.

Сүүлчийнхээ хүчийг шавхан ажиллаж байгаа ба Зөвлөлт улсын задран салсан шиг Путины дэглэмийг нуралт нь бидний бодож төсөөлснөөс ч ойрхон байж магадгүй гэж тус сонинд дүгнэжээ. Хориг арга хэмжээ Орост үр дүнтэй байна. Цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор нь ч 100% үр дүнтэй ажиллаж чадахгүй болсон. Жишээ захаас аван олон. Нисгэгчгүй цохилтын онгоцныхоо “Серво” моторыг хятадынхаар сольсны дараа замаасаа гарах, төөрч будилах, бүр даяллаасаа гараад Беларусьд очиж дэлбэрсэн явдал харагдлаа, иймд цохилтын гэх үүргээ гүйцэтгэж чадахгүй магадлал өндөр байна хэмээн Washington Post сонинд бичжээ. Иранд үйлдвэрлэсэн, Орост угсарсан “Геран-2” гэх нисэгчгүй “Шахед-136” нисэх онгоцонд техникийн асуудал үүсч, байлдаанд үүрэг гүйцэтгэхэд түвэгтэй болжээ. Огцом эргэлтийн үед хяналтаа алддаг, зарим нь замдаа өөрийгөө сөнөөдөг, зарим нь украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн хялбар бай болдог гэхчлэн.

Royal United Services Institute гэх хүрээлэнгийн дүгнэлтээр нислэгийн үед дронуудын хөдөлгөөнийг зохицуулахад тусалдаг “Серво” моторыг сольсонтой энэ бүх бүтэлгүйтэл холбоотой. 2023 оны өдий үед хориг арга хэмжээ нэмж авснаас үүдэлтэйгээр Өмнөд Солонгост үйлдвэрлэдэг моторын оронд хятадын серво мотор ашиглаж эхэлжээ.

Цэргийн технологиор Хятад нь Барууныг барахгүй юм байна гэдэг нь Украины фронт дээр ийнхүү харагджээ. Украин хариуд нь яаж байна. Зэвсэглэл сайжирсаар. Трампын дарамтыг хүлээхгүйгээр наана нь Орост аль болох их хохирол учруулж, цэрэг-стратегийн хүч нөөцийг нь сулруулахад бэлтгэсээр байна. Ойрын үед Орос руу болон эзлэгдсэн Крым дэх объектуудыг цохисоор байна. “Далайн ван” пуужин, Пекло, Палянициа далавчит пуужин, АТАКМС-аар оросын хэд хэдэн бааз, нефтийн агуулах баазыг устгажээ. Эзлэгдсэн Донецкоос 30 км зайтай Эленовск сууринд оросын армийн маш том сум, галт хэрэгсэл, зэвсгийн агуулахыг украины арми “Хаймарс” системээр устгажээ. Эргэн тойрны 10 гаруй тосгон суурингийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж байна. Учир нь хэдэн өдрийн турш дэлбэрэлт үргэлжлэн гал түймэрт автах бололтой. Чеченийн Грозный дахь ДХЯ-ны бааз руу нисгэгчгүй онгоцоор цохилт өгч байгааг ТВ-ээр харууллаа. “Цэргийн ажиглагчдын үзэж байгаагаар Орос там болон хувирав” гэж сошиалд орос блогер бичжээ. Украины “Пекло” гэх шинэ далавчит пуужингууд Брянск хотын шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж, анхны нислэгийнхээ үеэр нефтийн агуулахыг сүйтгэжээ. “Пекло” гэдэг нь украинаараа там гэсэн утгатай үг юм байна. Дональд Трамп зөрчилтэй мэдэгдлээ хийсээр байна. “Time” сэтгүүлийн оны хүнээр тодорч, Украинд “24 цагийн дотор” энх тайван тогтоох нь түүний бодсоноос ч хэцүү ажил гэдгийг хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгчээ.

Трамп өөрөө хүчээр тулгаж дайныг зогсоолгоно гэдэгтээ итгэлтэй хэвээр байвч дараагийнх нь алхмуудыг төсөөлж үл чадна. Гал зогсоосныг дагаж мөрдөж буй эсэхийг хянахын тулд Украин руу Европын цэргийг оруулахыг санал болгов хэмээн The Wall Street Journal-д бичсэн байх юм.

Парист очоод Трамп Украины дайны тухай тоо баримт олж үзэж гайхаад хэвлэлд ярилцлага өгчээ. Украин нь энэ дайнд 43 мянган цэргээ алдаж, 370 мянга нь шархаджээ. Оросын хохирол 750 мянгаас давсан, 198 мянга нь алагдаж, 550 мянга гаруй хүн шархадсан хэмээн Трамп ярьсан нь ямар учиртайг дэлхий нийт тайлбарлаж чадаагүй байна. Бодвол Путинд сануулга болгож хэлсэн болов уу гэсэн таамаг сошиалд явж байна.

сонин mn

Гурав дахь жил рүүгээ орох гэж байгаа Оросын СВО (цэргийн тусгай ажиллагаа) гэдэг нь Орост ялалт амжилт авчраагүйгээр барахгүй дэлхийд хүч чадлаараа хоёрдугаарт орж байсан зэвсэгт хүчнийг үлэмж сулруулан ганхуулж, сэхэл авах бололцоогүй болгосон тухай гадаадын байтугай оросын цэргийн түүхчид, шинжээчид халаглан ярьж бичицгээж байна. Энэ нь Оросын цэргийн номлол цаг үеэсээ хоцорсон, одоо болтол мөрдөж буй Улаан армийн давшилтын тактик ШУТ өндөр хөгжсөн энэ цаг үед үндсэндээ “Үхлийн конвейр” болж хувирсныг харуулж байна гэжээ.

ОХУ Сирид маш том цохилт амслаа. Энэ нь цэргийн номлолынх нь хоцрогдлыг илтгэнэ. 2017 оны 12 дугаар сард буюу 7 жилийн өмнө өдий үед В.Путин Сирид очоод юу гэж мэдэгдсэн, одоо байж байгаа байдал нь гээд харьцуулалт хийжээ.

“Хэрэв террористууд дахин толгойгоо өндийлгөвөл оросын арми Тартус, Хмеймим дэх баазуудаасаа тэдэнд хэзээ ч амсаж үзээгүй тийм цохилтуудыг өгөх болно” гэж сүржин мэдэгдэж байсан бол өнөөдөр оросын армийг Тартус, Хмеймимээс нүүлгэн шилжүүлэх гэж Туркээс аврал эрж, Сириэс санд мэнд дүрвэж байна гэжээ. Тийм амсаж үзээгүй цохилтуудыг нь саяхан Дамаскийн орчимд нь өгчихгүй яав даа гэсэн тавласан тайлбарыг оросын блогерчид ам асуун бичсэн нь сайтуудад олонтаа. Карнеги Фондын Орос ба Евразийн программын захирал Южин Румер гэдэг судлаач Сирийн босогчдын саяхны ялалтыг Украин дахь Кремлийн дайных нь төлөөс хэмээн тавлан нэрлэжээ. Сириэс эсэн мэнд Орос руугаа татаж гаргаж буй байлдааны онгоцны олонхи нь Украины эсрэг дайнд нь ашиглагдана хэмээн америкийн цэргийн шинжээч сайтад бичжээ. Гэхдээ Хар тэнгисийн флотынх нь хөлөг онгоцууд Сирид туслахаар очиж чадаагүйн шалтгаан бол Газар дундын тэнгис рүү нэвтрэх замыг нь Турк хэргээр хааснаас болсон гэсэн байна. Оросын цэргийн номлолын хоцрогдол буюу “үхлийн конвейр” гэдгийг нь хүснэгтээр илэрхийлжээ. Украины Покровск хотыг эзлэн авахаар олон сарын турш бүслэн байлдахдаа Оросын арми Европын аль ч улсын армийн танкнаас олон танкаа алдсан гэжээ.

сонин mn

Оросын СВО-г дүгнэж оросын блогерчид өөрсдөө ийм сэдвийг голчлон бичдэг болсон байна. Тэдний дүгнэлт нь “Дайны үр дүн энэ байна” гээд жагсаажээ:

  1. Донбассыг устгасан. Авраагүй, хамгаалаагүй, зүгээр л устгаж чадсан;
  2. Газрын хөрснөөс арчигдсан украины хилийн тосгодод оросын арми гацсан хэвээр байна. Үр дүн хаана байна?
  3. Хар тэнгисийн флотоо устгуулсан (хамгийн том гутамшиг!);
  4. Оросын Курск мужийн маань нэг хэсэг украины армид эзлэгдсэн (Хэзээ чөлөөлөх вэ?);
  5. Оросын эдийн засаг Зимбабве улсын түвшинд байна;
  6. Орос цэрэг маань Нагорно-Карабах, Сириэс хөөгдөж байна;
  7. Орос эх орны болон Оросын армийн олон улсын нэр хүнд, имиж шаварт уналаа;
  8. Оросын армийн хохирлыг хэдэн зуун мянгаар тоолдог болж байна!
  9. Орос орон маань Азийн цагаачдаар дүүрлээ;
  10. Ерөнхийдөө үнэхээр новш байна гэжээ.

сонин mn

“Үхлийн конвейр” гэх энэ тактик Орос ба Хойд Солонгосын цэргийн дарга нарын хооронд маргаан дэгдээсэн гэх мэдээлэл цухалзаад эхэллээ. Бүр гүнзгий зөрчил үүсгэв гэсэн нь анхаарал татна. Жишээлбээс махан овоо, хүнэн давалгаа тактикийг Хойд Солонгосын цэргийн командлал зөвшөөрөхгүй байгаа ба “Та нар шиг маш олон цэрэг манай улсад байхгүй. Бидэнд нэг ширхэг цэрэг ч үнэ цэнэтэй. Бид та нарын мах овоолдог тактикаар огт байлдахгүй” гэж зөржээ. Ялангуяа минатэй талбай руу орос цэргүүдээ хар тамхи татуулаад спирт уулгаад туугаад оруулчихдаг, тэр аргаа хойд солонгосын цэрэг дээр хэрэглэхийг зөвшөөрөхгүй гэжээ. Гуравдугаар хүсэлт нь “Хойд Солонгосынхоо ардын армийн дүрэмт хувцастай байлдмаар байна. Орос цэргийн “Z” хувцастай байлдахыг огт хүсэхгүй. Учир нь манай алуулсан цэргүүдийг орос цэргүүдтэй хамт газарт булчихаад байна. Солонгосын ардын армийн хувцастай бол алагдсан цэргүүдээ ядаж ялгаад авчина. Хэрвээ эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол бид цэргүүдээ аваад нутаг буцна” гэж хэл ам татласан сураг байна.

Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn

Баабар: Оросууд дайныг хүсээ гэж үү?
Баабар: Оросууд дайныг хүсээ гэж үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​