fbpx Судлаач Ганаа: Утааг ялсан Хятад туршлага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Том онцлох
Огноо
Унших
11 минут 20 секунд

Судлаач Ганаа: Утааг ялсан Хятад туршлага

Монголчууд утааны асуудлаар нийтдээ 20 шахам жил хэрэлдэж, одоо 4 дэх удаагийн том хэрүүлээ хийж байна. Томчууд “энэ жилдээ аргалж чадахгүй” гэсэн хариулт өгч байна. Би энд тэндэхийн утааны эсрэг хийсэн тэмцлийг шүүрдээд үзтэл Хятадын туршлага хамгийн шилдэг нь юм байна. Энэ тухай товч өгүүлье. Намайг хятадын тагнуул гэж загнахгүй гэж найдаж байна…

Хятадын хотууд 2008 он хүртэл хамгийн заваан агаартайгаараа алдартай байжээ. Энийг дээрээ ч тоодоггүй, дороо ч тоодоггүй, яг манайх шиг бүтэж үхэх гээд сууж байдаг байж. Гэтэл 2008 оны Бээжингийн Олимп дөхөөд ирсэн чинь байдал бишдэв. Барууны улсууд Хятадын хотуудын агаар муу учраас тамирчдын амжилтад нөлөөлөх тул Олимпийг Бээжинд явуулж болохгүй, өөр газар шилжүүлэх нь зүйтэй гэж шахжээ. Бээжин ч энэ асуудлыг том түвшинд анхаарч, Олимпийн үеэр агаарыг цэвэр болгоно гэж амлажээ. Хятадууд амласандаа хүрэхийн тулд шууд төвлөрүүлсэн, далайцтай том арга хэмжээ авч эхэлжээ.

Хамгийн эхлээд агаар их бохирдуулдаг 300.000 автомашиныг ашиглалтаас хасав. Шинэ барилгын үндсэн ажлуудыг бүрэн зогсоов. Мөн хэдэн зуун үйлдвэр завод, цахилгаан станцуудыг бүрэн зогсоож хаажээ.

Энэ нүсэр арга хэмжээг хүн бүр Олимп өнгөртөл авч буй түр зуурынх гэж ойлгож байв. Гэтэл дээр дурдсан арга хэмжээ ер бусын өөрчлөлт гаргажээ. Олимпийн үеэр хотуудын агаар өмнөх оныхоосоо 30%-иар цэвэршжээ. Бээжингийн орчим хотуудад зүрх-судасны болон амьгалын замын өвчин илтэд буурчээ.

Бээжингийн Олимп өнгөрсний дараа эдгээр хоригийг зарим талаар сулласан чинь агаар буцаад муудах нь тэр. Энэ ч ямар улсын зан юм. Гэхдээ хятадууд Олимпийн үеэр агаараа цэвэршүүлсэн туршлагаа мартсангүй. Ингээд судалгаа төслийн ажилд шуудран оржээ.

Олимпоос хойш 5 жилийн дараа Хятадын ЗГ бохирдлын эсрэг хийх дайн” зарлаж, “Бохирдолтой тэмцэх Үндэсний хөтөлбөр” баталжээ. Хятадын энэ хөтөлбөрийг орчуулах гэснээ болилоо. Яахаараа би ажил анхигүй дарга нарын ажлыг өмнөөс нь хийх ёстой гэж. Учир нь Хятадын агаарын бохирдлын эсрэг үндэсний хөтөлбөр нетээр дүүрэн байгаа, түүнийг олж үзнэ биз…

Энэ хөтөлбөрт хүрээлэн буй орчныг бохирдуулж буй үйл ажиллагааг үр ашигтайгаар зорицуулах, үйлдвэр заводуудыг хот суурин газраас гаргах, хөдөө аж ахуйн ургамал шатаахыг хориглохын тулд фермерүүдэд төрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг маш олон шинэ арга хэмжээг тусгажээ.

Эдгээр арга хэмжээний үр дүнд агаарын чанарт эрс өөрчлөлт гарав. 2013-2017 онуудад Хятадын умардын хотуудын агаарын чанар 35% сайжрав. Гэлээ ч гэсэн агаар муу хэвээрээ байв. 2017 онд агаар дахь жижиг хатуу хэсгийн агууламж ДЭМБ-ын заасан доод хэмжээнээс 6 дахин их байлаа. Хятадад агаарын бохирдлоос шалтгаалж жил бүр 1 сая хүн үхэж байлаа.

Хийх ёстой бүх ажлаа хийсэн атал агаарын бохирдол тодорхой хэмжээнд хүртэл буураад нэмж буурахгүй байв. Үйлдвэр заводуудыг хотоос гаргасан, хортой утаа гаргадаг машинуудыг хориглосон, шахмал түлшнээс өөр элдэв төрлийн зүйл шатаахыг хориглосон. Цаашаа яахав ?, юу хийх вэ ?

Ихэнхи улс орнууд дээр дурдсан ажлыг хийгээд зогсдог байна. Үнэхээр цааш нь хийгээд байх олон ажил байхгүй мэт санагдана. Гэтэл хятадууд зогссонгүй…

Одоо бол хятадууд: 1. Агаарын бохирдуулж байгаа эх үүсвэрүүдийг маш нарийн тогтоож, энэ үндсэн дээр маш хатуу норматив тавих, 2. Нормативын шинэ шаардлагдуудын биелэлтийг маш хатуу шалгаж, зөрчигсдийг цээрлүүлэх гэсэн 2 асуудалд хамаг анхаарлаа тавьжээ.

Хятадын ЗГ хамгийн эхлээд агаарын чанарын мониторын хамрах хүрээг ихээхэн нэмж, хяналтын чанарыг ихээхэн сайжруулав. 2012 онд Хятадад улсын мониторингийн станц 661 байсан бол 2020 онд 1800 болгож, тоог нь бараг 3 дахин нэмэв. Үүний дээрээс орон нутгийн ЗГ-аас удирдаж, санхүүжүүлдэг мониторингийн станцын тоо хэдэн мянгаар нэмэгдэв. Ингээд агаарын бохирдлын мэдээллийн хүрэлцээг хангалттай болгосны дараа тэдгээрийг хэрхэн яаж ашиглах асуудал руу шилжив.

Агаарын бохирдлын талаарх өгөгдлийн чадавхийг бүрэн ашиглахын тулд Бээжин-Тяньзинь-Хэвэйн хамгийн бохирдсон район 7 сая илүү хүн оршин суудаг Цанжоу хотод туршилтын төсөл хэрэгжүүлэв.

Энэхүү туршилтын төслийг Хүрээлэн буй Орчныг Хамгаалах Сан болон Их Өгөгдлийн Бээжингийн Институт хамтран хэрэгжүүлсэн бөгөөд агуулга нь агаарын чанарын талаарх хэд хэдэн эх сурвалжийг нэгтгэж, агаарын чанарыг сахиулах үүрэг бүхий байгууллагуудад өгдөг, тэдгээр нь энэ дагуу тодорхой арга хэмжээ авдаг аж.

Энэ төслийг хэрэгжүүлэхээс өмнө хууль сахиулах байгууллагууд хотын барилга, аж үйлдвэр болон худалдаа үйлчилгээний байгууллагуудаар түүврийн аргаар явж, агаарын чанарын дүрэм журмын биелэлтийг хянадаг байв. Жишээлбэл хүнсний аюулгүй байдлын ажилнууд ресторануудаар явж, ариун цэврийг шалгах гэх мэтээр явдаг байжээ. Гэвч энэ аргууд үр дүн тун муутай байлаа. Ингэж явсан явалтын ердөө л 6-7% нь зөрчил илрүүлдэг байжээ.

Харин туршилтын төслийн үед болон дараа хотын агаарын чанарыг бодит хугацаанд нь харуулах өгөгдлийг цуглуулсан өгөгдлийн шинэ суурьтай (платформа) болсон байна. Тодруулбал улсын мониторингийн суурин станцыг хөдөлгөөнт мониторингийн хэрэгсэлтэй холбож өгчээ. “Хөдөлгөөнт мониторингийн хэрэгсэл” гэдэг нь маш амархан. Ердөө л хотын 50 таксинд агаарын чанар хэмжигч тавьсан байна. Эдгээр 50 такси өдөрт 5000 илүү км явж хотын дурын цэгт тасралтгүй ажиглалт хийдэг болжээ. Одоо агаарын чанарыг секунд тутам хэмжиж, бүх мэдээллээ хотын том мэдээллийн санд бодит хугацаагаар үзүүлэх болжээ.

Том өгөгдлийн платформод автоматаар цуглуулсан мэдээллийн үндсэн дээр хотыг бохирдуулж байгаа голомтуудыг нарийвлан, нэг бүрчлэн олох бөгөөд энэ мэдээллээ хууль сахиулах байгууллагууудад жирийн мэдээлэл болгон хүргүүлдэг. Харин хууль сахиулах байгууллагууд тэдгээр “заваан газрууд” руу очиж, хаахыг нь хааж, шийтгэхийг нь шийтгэж, монгол хэлээр бол “цусы нь хольдог” аж.

Энэ төслийн үр дүн гайхамшигтай. Шинэ платформ ажилуулж эхэлснээс хойш 3 сарын дараа хууль сахиулах байгууллагынхан “заваан газруудыг” илрүүлэх хэмжээ 70% нэмэгджээ. Энэ нь биечлэн явж шалгадаг хуучин аргаас даруй 10 дахин их зөрчил илрүүлсэн хэрэг юм. Агаарын чанарын зааварлагч сар тутам 400 илүү “заваан газрыг” илрүүлж арга хэмжээ авч чаддаг болжээ. Ингэж илрүүлэх хэмжээ том өгөгдлийн платформыг зүгшрүүлэх явцад улам ихсэж бараг 100% хүрэх аж.

Энэ бүхэн нь агаарын чанарын бүхнийг хамарсан мониторингийн систем амьдрах чадвартай, өндөр үр дүнтэй гэдгийг хөдөлбөргүй нотолж байна. Иймээс бүхнийг хамарсан мониторингийн системийг Хятадын бусад хотуудад нэврүүлж байна.

Хятадын энэ гайхамшигт туршлагыг Монголоос бусад олон орон авч амьдралдаа хэрэглэж байна. Учир нь одоогийн байдлаар дэлхийн хүн амын 90% гаруй нь чанар муутай агаараар амьсгалж, жил болгон 4,2 сая хүн агаарын бохирдлоос болж нас бардаг учраас Хятадын энэ туршлага хосгүй юм.

Дүгнэлт:

Нэг. Одоо худал чалчиж, хоосон мэдэмхийрэхээ больж, удаан жилээр тооцсон, шинжлэх ухааны үндэстэй Үндэсний хөтөлбөртэй болмоор байна. Утаа, агаарын бохирдлыг нэг хоёр жилийн дотор арилгана гэсэн аливаа оролдлого бол мөнгө идэх гэсэн заль мэх, луйвар мөн.

Хоёр. Хятадын туршлагыг шууд авч хэрэглэх хэрэгтэй байна. Чингэхдээ Бээжин, Шанхай явж туршлага судална гэж мөнгө үрэх шуналаа дарж, хажуудаа байгаа Хөх хот, Ордос мэт жижиг хотын туршлагыг авсан нь өлзийтэй.

Гурав. Өмнөх жилүүдэд агаарын бохирлоос асар их мөнгө цусалсан новшнуудыг шийтгэж асуудал Үндэсний хөтөлбөрт бүхэл бүтэн бүлэг болж орох ёстой.

Дөрөв. Хэрэв Монголын төр засаг ойрын үед буюу 2-3 сарын дотор “Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний Хөтөлбөр” боловсруулж чадахгүй бол энэ төр засгийг шууд огцруулах хэрэгтэй.

Тав. Хөтөлбөр гаргаад мартчихдаг тэнэг зангаа татаж, зарим ажлыг шууд одоо эхлэх хэрэгтэй. Хэрэв энэ ажлыг энэ өвөл эхэлж чадахгүй бол төр засгийг өчиггүй огцруулах нь зүйтэй.

Зургаа. 30 гаруй жил утаа, түгжрэл, цахилгааны асуудлыг шийдэж чадахгүй төр засаг гэж байгаад үхснээ хийнэ…

Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд нэг ажлыг биш, хэд хэдэн том ажлыг зэрэг зэрэг хослуулан олон жилээр тооцоолон хэрэглэж баймаажин үр дүнд хүрч болдгийг олон улсын туршлага нотолж байна.

Харин утаатай тэмцэнэ гэж зуух тараадаг тэнэг лаларын төр засаг энэ дэлхийд Монголоос өөр газар байхгүй бөлгөө…

Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу

“И-Монгол академи” УТҮГ-ын Систем нэгтгэлийн газрын дарга С.Тулга:  E-Mongolia системээс 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн
“И-Монгол академи” УТҮГ-ын Систем нэгтгэлийн газрын дарга С.Тулга: E-Mongolia системээс 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​