fbpx Д.Баярхүү: Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 14 секунд

Д.Баярхүү: Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга

Аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт тусгайлсан ийм өргөмжлөлийг асар их мөнгөн шагналтай олгодог болъё. Танай аймаг, Танай сумын уугуул, тэгсэн атлаа нийслэлийг бараадаад бүр дордоод ядуурч золбирсон, гуйлгачилсан, модоо барьсан хичнээн монгол хүн, хичнээн монгол айл өрхийг эргүүлж нутагтаа татан авч аж амьдралыг нь дээшлүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая!

Миний шүүмжлэлт сүүлчийн нийтлэлд жагсаасан 13 саналын гурав дахь нь. Хүмүүс ам сайтай байна. Эерэг сэтгэгдэл ч харагдана лээ. ЦОРЫН ГАНЦ, ЭЦСИЙН арга гэж би хэлээд уриалаад байгаа юм.

Хотын даргын хэлж байгааг ойлгохын цаагуур ойлгоод байгаа юм аа. Хөөрхий ингэж ярина лээ. “...ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ...” гэж.

Нөгөө л уйтгарт гаслангийн үгс нь явж байна. Утаанаас дүрвүүлж хөгшид, хүүхдүүдээ хотоос гаргах уриалга УИХ-д нэг сайд уриалсан ч байх шиг. Харин Н.Номтойбаяр гишүүн энэ бүх гай зовлонгийн үндсэн шалтгаан нь ЯДУУРАЛ гээд зоригтой нэрлэнэ лээ.

Би хотын даргыг дэмжихээс гадна Номтойбаярыг илүү дэмжиж бичиж байна. Тэгэхдээ ЯДУУРАЛ-тай хот дотор нь тэмцэх бус нийт улс даяараа, 21 аймагтаа зэрэг тэмцмээр байна.

Монголын Төр, шууд хэлье Засгийн газар хоёр л ажлыг дутуудуулаад байна, огт хийхгүй байна гэдэг дээрээ л үглэе. Зөндөө бичсэнээ л давтая. МОНГОЛ ХҮН-тэйгээ огт ажилладаггүй, ямагт тэднээсээ дөлж явдаг. ХҮН-тэй ажилладаггүй дутагдал. Хоёрт хууль дүрэм хэрэгжүүлэх, албадахаас ямагт дөлж зугтаж ирсэн. Хууль сахиулах ба албадахыг ПОПУЛИЗМ-аар орлуулчихдаг.

Ард түмэндээ нэг их хайр зарласан улс төр л яваад байх нь тэр. Цаадуул нь толгой дээр нь гарчихсан. Хийхгүй бүтээхгүй гэдгээ маш олон янзаар тайлбарласан шалтгийн тоо хязгаараа алдсан. Шалтгаан биш шүү, дан шалтаг.

Нөгөө шалтгаа ярьж тулгасаар байгаад Төр-засгийн ямар ч ажил үйлсийг нохойн наадам болгочихдог. Төр нь МОНГОЛ ХҮН-тэйгээ огтоос ажилладаггүй учраас гарт баригдахгүй утаатай, сөхрөөд уначихсан 75-аар буугаад өгчихсөн түгжрэлтэйгээ (хөөрхий Тээврийн цагдаа!), томруулбал элдэв МЕГА төсөл, хөтөлбөр, хувьсгал нэртэй эдийн засагтайгаа Төр-засаг нь үхтлээ ажиллаад нэмэр байдаггүй ээ. ЯДУУРАЛ нь бат бэх цайз аятай хөдөлдөггүй.

МОНГОЛ ХҮН-ээ өөрчлөн сайжруулахгүйгээр эдийн засгаа өөрчлөн сайжруулна гэж огт байхгүй ээ!

МОНГОЛ ХҮН энэ бүхнийг чинь хийх ёстой, хийнэ чиг, өөр гарц байхгүй гэдгийг Монголын Төр, шууд хэлье Засгийн газар ойлгож мэдэрч байна уу? Та бүхэн МОНГОЛ ХҮН-тэйгээ ажиллаач ээ хэмээн амаа цангатал уриалан дуудсаар байх болно, би!

Яаж ажиллах юм бэ? Хамгийн энгийн логик жишээ. Наад утааг чинь МОНГОЛ ХҮН баагиулж, осгож үхэхгүйн тул түлж болох бүх хогийг шатааж суудаг юм шүү дээ. Утаа үйлдвэрлэж байгаа гадаад хүн, гадаадын хорлон сүйтгэгч ганц ч байхгүй, үзээд өгье гэхнээ. Монголчууд бүгдээрээ бултаараа ёстой үгссэн юм шиг байгаль орчноо сүйтгэж, өөрсдийнхөө эрүүл мэндийг санаатайгаар хорлож, химийн зэвсгийн хорт атакаар нийслэлээ довтлон байна.

Машин барих донд хөтлөгдөж, “хөл дүүжлэх унаа”-гаараа МОНГОЛ ХҮН л түгжрэлийн тамыг бий болгочихоод дотор нь өөрсдөө там жаргал хоёроо зэрэг эдлээд явцгааж байна. Түгжрэлд нэмэр болж ташуур өгч байгаа гадаад хүн, гадаадын хорлон сүйтгэгч ганц ч байхгүй, үзээд өгье гэхнээ.

сонин mn

МОНГОЛ ХҮН-тэйгээ ажиллаач ээ гэдгийг л шүүмжлэлт сүүлчийн нийтлэлдээ би 13 санал болгож жагсаасан ухаантай юм.

Зуухыг нь хичнээн солиод, ямар ч хямд эрчим хүч түгээгээд нэмэргүй болчихсон. Нөгөө талд нь төлбөр төлж чадахгүй нэг сая хүн нийслэлд үүрлэн байна. Төлбөрийн чадваргүй, зүгээр л авч идээд, хэрэглээд, жорлон руу цутгачихдаг нэг сая хүн өлөн нүдлээд байж байна. Төлбөрийн чадваргүй сая хүнийг тойгдож тойлж халамжлах тухай уран сайхны фантазаа улс төрчид нь ярьж уярч уяруулсаар байгаад МОНГОЛ ХҮН-ээ ёстой алж дуусч байна.

ЦОРЫН ГАНЦ, ЭЦСИЙН арга үлдлээ. Монголын Төр-засаг одоо л, энэ өвлөөс ажиллахгүй бол оройтлоо. Сүйрэл рүүгээ л хурдлаад байна. Миний санал. Юу гэвэл Улсын бүртгэлийн газар, бүртгэл, хяналт шалгалтын бүх систем эхлээд бүх улс даяар хамтран судалгаа гаргая. Хөдөө 21 аймгаас болон сумдаас нийслэлд нүүж ирээд бүгчихсэн бүх иргэдийнхээ судалгааг нэр устай нь, хийсэн бүтээсэнтэй, улсаас хүртсэнтэй нь, сайн муутай нь гаргая. Нийгмийн халамжаас авсныг нь ярайтал жагсаая.

Аймгийн Засаг даргын ажлын үүрэгт бүр 1-р гэж байгаад суулгаж өгье. Танай аймгийн хэд хичнээн хүн Улаанбаатар руу шилжиж суурьшаад тэнд УТАА ба ТҮГЖРЭЛ үйлдээд ядуурч, золбироод явж байгаа вэ, тэдний хэд хичнээн хувийг нь Та Засаг даргаар ажиллахдаа аймагтаа татаж аван ажлын байраар хангаж (албадан ажил хийлгэх!), тэгснээрээ Монгол Төрийн ба Монгол орны зовлонг хичнээн хувиар хэрхэн нимгэлсэн бэ гэсэн хатуу шалгуур тогтооё. Сумын Засаг даргад ч бас ийм үүрэг тулгаж үүрүүлье. Нийслэлээс буцаж ирэгсдэд маш өндөр төсөв мөнгө аймаг суманд нь төвлөрүүлье. Тэр нь (урамшууллын мөнгө!) байнга өсч байх мэргэн ухааныг бодож олъё.

Би эх орноо аврах тухай ярьж байна шүү. Нийслэлд аж төрөх тусгай шалгуур босго тогтооё гэж олонтаа бичсэн дээрээ баттай зогсож байна.

Энэ бүх гай гамшиг нийслэл механикаар, бүр утгагүйгээр хэт томорсон, томорсоор байгаатай холбоотой тул нийслэлийг механикаар, хуулиар, албадлага, урамшууллыг хослуулан бүх улсаараа 21 аймгийг татан оролцуулж байж нийслэлийг задлая. Тараая. Хагас сая хүн амтай болтол нь, хэн ч барьцаж үлдэхгүй болтол нь эрс багасгая, 4 уулынх нь дунд чөлөөтэй хашиж үлдээе.

сонин mn

Нийслэлийн утааг бууруулах, арилгахад, түгжрэлийн тамыг давахад 21 аймаг маш их хамаатай тухай бараг анх удаа би бичиж санал болгож байгаа болов уу.

Энд МОНГОЛ ХҮН-ээ доош хийсэн, ялгаварласан, хүний эрх, эрх чөлөөний тухай биш ЭХ ОРОН-МОНГОЛ-оо аврах тухай уриалан дуудаж байгаа юм шүү. Томоор, том зураглалаар, XXI зууны хөгжлийн хурдны цар дээр сэтгээд үз дээ.

Хүн төрөлхтөн хиймэл оюунтай байлдаад ялах ялагдахгүй тухай ярьдаг болсон цаг, өмнө талд асар том томрууласан Сингапур буй болж байна, хөгжил нь гэрлийн хурдаар. Гэтэл монголчууд бид энд утаа, зуух, утааны яндангүй машины тухай эцэс төгсгөлгүй гунигтай үлгэр ярьсаар сууж байна. Харьцуулаад үз дээ.

Улаанбаатараас өөр аймаг, суманд диваажин байгуулж болохгүй, нийслэлээсээ илүү гоё байж болохгүй, нийслэлээсээ илүү хөгжиж болохгүй гэсэн наад тэнэг үзлээсээ салцгаа монголчууд минь!

Нийслэлийн бид атаархаж үхтэл нь тийм үлгэр жишээ аймаг сумыг цогцлуулаад уугуул иргэдээ татаж аваад нийслэлийн биднээс хамаагүй илүү дээгүүр амьдрал стандартыг бий болгочиход тийм хэцүү гэж үү, гурав аравны тавхан сая шүү дээ! Нийслэлээ сөнөлөөс аврахын тул ганц саяыг нь татаад авчихад тэнгэр нурах гээд байна уу?

ЦОРЫН ГАНЦ, ЭЦСИЙН мэргэн арга!

Д.Баярхүү

Ордын төлөөх “тэмцэл” Ордонд ороод бужигнуулж байна
Ордын төлөөх “тэмцэл” Ордонд ороод бужигнуулж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​