fbpx Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
9 минут 12 секунд

Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан. Дийлэнхийг нь тухайн цаг үедээ мэдээлэлд ойр байсан хэдхэн гэр бүл эзэмшдэг болсон. “…Хэн, ямар баялаг эзэмшдэг вэ” гэдгийг бүр тоогоор, нэр усаар нь ярьцгаадаг. Сүүлдээ “…Эзэн нь хэн бэ” гэдгээ ч мэдэхээ больчихсон. Тэд ч анхнаасаа тэр том том стратегийн ордуудын эзэн нь байсан шиг аашилдаг. Монголын хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хэдхэн хүнд нийт баялгийнх нь 99 хувь оччихсон. Баялаг нь 1:99, эзэмшигчид нь 99:1, ийм харьцаатай. Бас л гашуун тавилан шүү.

Тэгээд ч манайх шиг улс орнууд Үндэсний баялгийн сантай болж, түүгээр дамжиж хөгждөг цор ганц замтай. Дэлхийн 50 орчим улс энэ замаар яваад өндөрт хүрсэн байдаг.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Монголд нэг том үйл явдал болов. Үндэсний баялгийн сан “нээлт”-ээ хийлээ. Учир нь, “Эрдэнэс Монгол”-оос энэ сан руу иргэн бүрийн эхний хуримтлал шилжжээ. Үндэсний баялгийн сан дахь иргэдийн хуримтлалын данс, мөн банкны данс руу тус бүр 135 мянган төгрөг шилжсэн байна. Хэдийгээр том саванд жижигхэн чулуу торхийтэл шидэх шиг тоо хэмжээ нь бага ч гэлээ, “…Үндэсний баялгийн сан дахь хуримтлалын эхлэл” гэдгээрээ яахын аргагүй чухал юм. Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгтэй болжээ. Харин Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу иргэн бүр 135 мянган төгрөгийн хадгаламжтай болсон. Энэ мэдээлэл нь “Е-Мongolia” руу ороход нээлттэй харагдаж байна. Үүнээс гадна өнгөрсөн баасан гаригт Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөгийг иргэн бүрт олгожээ.

Уг нь та бид үүнийг аятайхан хүлээгээд авчихмаар явдал л даа. Гэвч Улаанбаатарын утааны бухимдал, “улс төрийн утаа”-ны уур хоёр Үндэсний баялгийн сангийн “135”-уудыг угаартуулаад өнгөрөв. Гол нь Үндэсний баялгийн санг үзэн ядах шалтгаантай бүлэг бий. “…Хэн бэ” гэдгийг дээр хэлсэн. Тэд ч Засгийн газраас “…Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна. Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна. Экспорт 15.7 тэрбум ам.долларт хүрч, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрсэн байна. Яагаад энэ үзүүлэлтүүдийг өнөөдөр хэлэлцсэн бэ гэвэл Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдан хэрэгжээд анхны мөнгөжсөн үр дүнг харах хамгийн наад талын боломжит хугацаа байсан. МАН, АН, ХҮН намын удирдлагууд тухайн үед буюу Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт орсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж батлуулсан. Энэ хууль хэрэгжиж эхлээд оны эцсийн анхны үр дүн өнөөдөр гарч байна” гэж мэдэгдэл хийнгүүт үсрээд л гараад ирж байна лээ.

“…Утаа ярингуут халамж тараалаа” гэсэн хар PR явуулав. Угтаа, энэ халамж бус, Монгол Улсын иргэний хувьд 2024 оны хавар батлагдсан Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу баялгаас хүртэж буй ногдол ашиг юм. Байгалийн баялгаа ийм хуваарилалтад оруулах гэж Монголын төр олон жил зүтгэсэн. Арваад жил судалсан. 2019 оноос Үндсэн хуульдаа оруулсан. 2021 оноос албан ёсоор бэлтгэлээ базаасан. Тэгээд 2024 оны хавар Үндэсний баялгийн сангийн хуультай болсон байдаг. Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван салбар сантайгаар байгуулсан. Ирээдүйн өв сан нь АМНАТ-ыг татна. Түүнийгээ арвижуулах байдлаар хөрөнгө оруулалт хийж болно. Норвеги фейсбүүкийн хувьцааг авсан шиг “хөдөлгөөн”-д оруулах боломжтой. Хамгийн гол нь эрсдэл маш бага байх ёстой. Хөгжлийн санд төсөв ашигтай гарвал 50 хувийг нь шууд төвлөрүүлнэ. Энэ жил төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч 600 тэрбум нь энэ сан руу орсон. Энэ мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж маш бага хүүтэйгээр дэд бүтцийн төсөл рүү оруулахаар болжээ. Бас л анхны хөрөнгө оруулалт болж буй юм. Хуримтлалын сангийн талаар энд голлож ярьж байна. “Эрдэнэс Монгол” компанийн 34 хувиас 660 орчим тэрбум төгрөг төвлөрч иргэн бүрт 165 мянган төгрөгийн хадгаламж үүссэн. Энэ хадгаламж цаашдаа боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулагдахаар нэмэгдэнэ. Ийм төсөөлөл бий.

Нэг үгээр хэлбэл, Үндэсний баялгийн сан маань хуульчлагдан байгуулагдсан эхний жилийнхээ эцсээр тодорхой хэмжээний мөнгөтэй болж чаджээ. Хүн бүрт 135 мянган төгрөг гэхээр заримд нь бага сонсогдож байж болох юм. Гэхдээ энэ бол эхлэл гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Гол нь “E-Mongolia” аппликейшнийг татаж аваад хянаж байхад л болно гэсэн үг. Тэндээс хуримтлалын дансан дахь хадгаламжийнхаа мэдээлэл, Хуримтлалын сан дахь хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгаа нь, Үндэсний баялгийн санд ямар компани хэдэн төгрөг нийлүүлсэн зэрэг нь ил тодорхой харагдаж байна. Түүнчлэн цаашдаа Хуримталын сан дахь хадгаламж өсөх хэрээр эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадаламжийг бэлэн бусаар ашиглах боломж үүснэ. Мөн 2025 оны гаргахаар Хадгаламжийн нэрийн картаа ч авч болох гэнэ.

“E-Mongolia”-аас харахад энэ удаад хуримтлал өгсөн нь “Эрдэнэс Монгол” компанийн 34 хувийнх аж. Тэгэхээр Үндэсний баялгийн санд арвин хөрөнгө хураая гэвэл “Эрдэнэс Монгол”-д 34 хувиа нийлүүлдэг стратегийн ордуудаасаа нэмэх шаардлагатай юм байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд угаасаа заачихсан. Тавантолгойн орд гэхэд л зарим хувь, хувьсгалын компаниудын нэр дээр хэд тараад хуваагдчихсан байж л байна. Стратегийн нэр бүхий ордуудыг хувь хүмүүс эзэмшээд явж л байна. Түүнээс өмнө, өнөө маргаашгүй Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох “Чайна энержи”-ийн гүйцэтгэх төслийг Засгийн газраар хэлэлцэх тухай яригдаж байна. Улмаар УИХ шийдвэр гаргана. Мөн “Орано”-тай хийх ураны төсөл явах хэрэгтэй. Ингээд “34”-үүдээ татчихад Үндэсний баялгийн сан үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг болно. Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ноогдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүснэ. Дагаад иргэдийн хуримтлал арвижина. Ингэснээр сүүлийн 30 жил баялгийн тэгш бус хуваарилалт ярьж, халаглаж загнахаас өөр шидгүй байсан монголчууд бүгдээрээ баялгаасаа тэгш хүртдэг болж байгаа юм.

Энд бас нэг “нэр” анхаарал татлаа. Засгийн газрын өнгөрсөн баасан гаригийн хуралдаан дээр “…Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их хааныхаа нэрээр нэрлэсэн. Олон улсад энэ сан “Chinggis fund” нэршлээр танигдана гэсэн үг” гэж шийджээ. Арав гаруй жилийн өмнө Их хааны нэрээр бонд гаргаж өр тавьж байсан. Харин өнөөдөр баялгаа хуваадаг сангийн нэр болгож байгаа аж.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

З.Энхболд: 2015 онд “Эрдэнэс Таван толгой“-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах!
З.Энхболд: 2015 онд “Эрдэнэс Таван толгой“-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах!
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​