fbpx ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Ю.ИДЭРЦОГТ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 7.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧ НИЙЛҮҮЛЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
3 минут 58 секунд

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Ю.ИДЭРЦОГТ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 7.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧ НИЙЛҮҮЛЖЭЭ

Улаанбаатар хотын утаагаар буюу “Тавантолгой түлш” ХХК-ийг тойглож, түшиглэж хөлжигсдийг бид цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа Байгаль орчны сайд асан Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханы “Гарааны баргил тех” ХХК сүүлийн хоёр жил “Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч нийлүүлж, нийт 55.2 тэрбум төгрөг халаасалсан баримтыг дугаартаа дэлгэсэн.

Тэгвэл энэ оны хоёрдугаар сараас Д.Оюунхоролын “Гарааны баргил тех” ХХК-тай дөрөө харшуулан, “Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч “шахдаг” бас нэгэн компани гарч ирсэн нь “Хангайхан өндөр” ХХК. Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн данснаас “Хангайхан өндөр” ХХК-ийн данс руу энэ оны хоёрдугаар сараас эхлэн өнгөрсөн 10 сарын хугацаанд нийт 7.1 тэрбум төгрөгийг “Барьцалдуулагчийн төлбөр” утгаар шилжүүлсэн байна.

Тухайлбал,

Хоёрдугаар сард- 775 сая төгрөг, 20.2 сая төгрөг

Гуравдугаар сард- 772 сая төгрөг, 772 сая төгрөг

Дөрөвдүгээр сард- 1.5 тэрбум төгрөг

Тавдугаар сард- 657.3 сая төгрөг, 788.1 сая төгрөг

Зургадугаар сард- 500 сая төгрөг, 500 сая төгрөг

Наймдугаар сард- 843 сая төгрөг тус тус шилжүүлсэн.

Нийт 7.1 тэрбум төгрөг

Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-д 7.1 тэрбум төгрөгийн барьцалдуулагч нийлүүлсэн “Хангайхан өндөр” ХХК-ийг Юмдоржийн Идэрцогт эзэмшдэг. Ю.Идэрцогтын тухайд, АН-ын гишүүн, Нийслэлийн Багахангай дүүргийн АН-ын даргаар ажиллаж байсан. 2004 оны НИТХ-ын сонгуульд Багахангай дүүргээсээ нэр дэвшээд унасан. Гэсэн ч “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Дараа нь, 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр яригдаж байсан ч бүтэлгүйтсэн. Аз болж, 2012 онд АН үнэмлэхүй ялж, улмаар Э.Бат-Үүлийг Хотын дарга байх хугацаанд буюу 2012-2015 оныг дуустал Ю.Идэрцогт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилласан. Өөрөөр бол, АН-ыг засаглах хугацаанд хотын тендерүүдийг Ю.Идэрцогт бүхэлд нь хариуцсан. Үргэлжлүүлэн, 2015-2016 онд Гарьдхүүгийн Баярсайханыг Хөдөлмөрийн сайд байх үед Ю.Идэрцогт Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, АН-ынхаа ач буяныг хүртэж амжсан нэгэн. Сүүлд, 2019 онд Лу.Гантөмөр АН-ын дэргэдэх “МоАН фракц”-ын тэргүүн болж, “МоАН фракц”-ынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаараа Ю.Идэрцогтыг сонгож байлаа.

Харин Ю.Идэрцогтын эхнэр Пэрэнлэйн Сайнбилэг нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Хэвлэлийн албаны даргаар нь ажиллаж байсан. Өдгөө П.Сайнбилэг “Голомт”-ын Д.Баясгалангийн эзэмшдэг “Ийгл” телевиз буюу “Ийгл бродкастинг” ХХК, “Монгол медиа корперэшн” ХХК-иудын гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Нэгтгэж харвал, “Хангайхан өндөр” ХХК-ийг эзэмшигч Ю.Идэрцогт ч, эхнэр П.Сайнбилэг нь ч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Лу.Гантөмөр, “Голомт”-ын Д.Баясгалан тэргүүтэй АН-ын томчуудтай тун ойр харилцаатай нь төвөггүй ойлгогдож байгаа биз ээ. Мөн дээр дурдсанчлан, Ю.Идэрцогт өөрөө ч АН-ын засагласан дөрвөн жил Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сэнтийд сууж байсан, АН-д нөлөөтэй хүн. Тэгэхээр хэн хүссэн нь “Тавантолгой түлш” ХХК-ийн нийлүүлэгч болдоггүй, харин төрд өндөр албан тушаал хашиж байсан, АН, МАН-ын аль нэгэнд нөлөөтэй хүн л нийлүүлэгч болж болдгийн бас нэгэн жишээ нь Ю.Идэрцогтын “Хангайхан өндөр” ХХК ажээ.

Ergelt.mn

А.Отгонбаатарт долоо хоног баривчлах шийтгэл оногдуулжээ
А.Отгонбаатарт долоо хоног баривчлах шийтгэл оногдуулжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​