fbpx Утаа өтгөрсний цаад шалтгаан үе үеийн Эрчим хүчний сайд нар шүү!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 37 секунд

Утаа өтгөрсний цаад шалтгаан үе үеийн Эрчим хүчний сайд нар шүү!

“Утааны эсрэг ээж аавууд” хэмээх Ц.Пүрэвхүүгээр толгойлуулсан жагсаал 2016 оны 12 дугаар сарын 26-нд болж байв.

Тэр цагаас хойш чилийсэн найман жил өнгөрсөн байна. Тэсэхээ байгаад жагссан тэр цаг хүртэл 10-аад жил тэссэн гэж тооцвол өвөл болохоор л “Угаартаж үхлээ” гэж орилолддогын лавтай 20 жилийн ой болж байна гэсэн үг.

Бурхан багш “Зовлонтой бус зовлонгийн шалтгаантай тэмц” хэмээн сургасан байдаг. Энэ сургаалийг дагана гэвэл бид утаатай биш түүнийг гааруулсан учир шалтгаантай нь тэмцэж таарна. Бүр нарийн яривал хэн ингэж тартагт нь тулгав гэдэг асуулт гарч байгаа юм.

Саяхан даа, 2022 оны хавар агаарын бохирдол их байгаатай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг огцруулж байлаа. Тухайн үед Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийг огцруулах учиртай гэдэг асуудал хөндөгдөж байв. Учир нь Эрчим хүчний яам чиг үүргийнхээ дагуу сайжруулсан түлшинд хяналт тавьдаг газар нь. Гэвч Н.Тавинбэх “Сайжруулсан түлшний дээжийг Лондонд шинжлүүлэхээр явуулсан” гэдэг мэдэгдэл хийгээд таг болсон. Хавар ч болсон. Ингээд л нэг хэсэг үлгэр төгссөн.

Гэвч Эрчим хүчний яамнаас дан ганц сайжруулсан түлшний шинжилгээний хариу нэхээд байх нь үнэндээ ямар ч оновчгүй зүйл. Тэд айл өрхүүдийн халаалтын асуудлыг төрөл бүрийн өөр шийдэлтэй болгох, эрчим хүчний хүрэлцээгээ өргөтгөх арга хэмжээнүүдийг огт авч байсангүй.

Уг нь эрчим хүчний аюулгүй байдлыг нь хангах нь тус яамны эрхэм зорилго юм шүү дээ. Мэдээллээс харахад Монгол Улсад 1984 оноос хойш нэг ч эрчим хүчний станц шинээр баригдаагүй юм байна. 40 жилийн хугацаанд шүү дээ. Нийгмийн шилжилтийн эхний 20 жил хэцүү байсан байж болно. Тэгвэл Оюутолгой, Тавантолгойн төсөл хөдөлсөн сүүлийн 20 жилд яагаад юу ч хийж чадсангүй вэ. Энэ бол үе үеийн Эрчим хүчний сайдаар ямар хүмүүс байв гэдэгтэй л холбоотой.

Улаанбаатар хот яагаад ийм шавааралдсан байдаг вэ гэвэл төвийн эрчим хүчний сүлжээ ийм хэмжээний тархалттай учраас л тэр. Шугам, хүртээмжээ өргөтгөх ямар ч ажил хийгээгүйнх нь газрын зураг гэлтэй. Энэ хэрээр гэр хороолол юунд ийм том болов гэдэг асуултын хариулт ч тодроод ирж байгаа биз дээ. Ингээд хөөгөөд явахаар яалт ч үгүй үе үеийн Эрчим хүчний сайдуудад том албан тушаал байсан ч том зүтгэл байгаагүй гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

Тэр байтугай салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний дотоод, гадаадын төслүүдийг шүүгээндээ дарж хэвтчихээд нэгийг нь ч гаргалгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан сайд бий. Нэрийг нь хэлбэл дарамтлаад байдаг ч, олон нийт хувь хүртэх дуртай хүн гэдгээр нь сайн гадарладаг, тэр сайд л даа.

Бид энэ өвөл дахиад л утаагаа ярьж эхэллээ. Улиг болсон зовлонт яриа урт уйтгартай боловч үүний цаана мянга мянган эмгэнэлт явдлууд бий. Тийм учраас УИХ-аас тогтоол гаргаж Нээлттэй сонсгол явуулдагсан уу, хууль хүчний байгууллагуудаа хөдөлгөж мөрдөн байцаалт эхлүүлдэгсэн үү, мэдэхгүй. Төрийн эрх барьж байгаа хүмүүсийн шийдэх ажил байх. Ямар ч байсан үе үеийн Эрчим хүчний сайд нараа ус тосоор нь ялгаж шийтгэх ёстойг нь шийтгэмээр байна. Төрийн албанд нүүдлийн шувуу шиг ханддаг хүйтэн сэтгэлтэй сайд нар дахин дахин ирүүлэхгүйн төлөө шүү дээ. Үүнийг хийгээд утаатайгаа тэмцэж эхэлбэл арай өөр үр дүн гарна даа.

Б.САРАН

https://news.mn/r/2771587/

С.Цэнгүүн: Монголын хөгжлийг гацаасан хүмүүс УИХ-ын гишүүн хийсээр л байгаа...
С.Цэнгүүн: Монголын хөгжлийг гацаасан хүмүүс УИХ-ын гишүүн хийсээр л байгаа...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​