fbpx Орос хүний олноор vs Украин цөөхөн цэргээр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 32 секунд

Орос хүний олноор vs Украин цөөхөн цэргээр

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын мэдээнүүд Орост тун ээлгүй байна. Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө шавхан байлдаж байна. Хойд Солонгосын дайчдыг оруулаад бүр мянгаар нь алуулж байна. ОХУ-ын нийслэлд нь, бүр төвд нь генералуудыг нь алж дэлбэлдэг болж байна. Цаашаа цуврал аллага болчих вий гэсэн айдас оросын бүх генералд эмзэг тусч байна. Оросын төр генералуудаа хамгаалж чадах уу? Энэ тухай бус фронт дахь цэргийн тактикийн талаар цэргийн шинжээчдийн мэдээллээс хөрвүүлж буулгая.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд хатагтай А.Бербок Бээжинд айлчлахдаа БНХАУ-ыг Оростой тогтоосон холбооны харилцаагаа зогсоохыг шаардсан. Тэгэхдээ ийм шалтгааныг нэрлэсэн.

Юу гэвэл ОХУ-ын Ерөнхийлөгч нь Украины эсрэг дайнаараа манай Европын энх тайвны дэг журмыг эвдэж байна, одоо бүр Хойд Солонгосоор дамжуулан Азийг энэ дайндаа татан оруулж байна гэжээ. АНУ-ын ТНБД Э.Блинкен дөнгөж өчигдөр ингэж мэдэгдэв. БНАСАУ, Хятад хоёр бол үргэлжлэн буй Оросын түрэмгийллийн үндсэн хөдөлгөгч хүчин бөгөөд ертөнцийн нөгөө үзүүр болох Энэтхэг-Номхон далайн бүс нутагт юу болж байгаа, тэдэнд ямар ач холбогдолтой вэ гэдгийг европчууд ойлгож эхлэх шиг боллоо. Мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн түнш орнууд ч Европт юу болж буй, тэр нь тэдэнд ямар ач холбогдолтойг ойлгож эхэллээ. Атлант ба Номхон далайн бүс нутгийн хооронд урьд өмнө бүтээж чадаагүй тийм гүүр босгосон нь АНУ-ын нэг гол ололт мөн гэжээ.

сонин mn

Манай найрсаг харилцаат БНАСАУ олон улсын анхаарлын төвд муу нэрээрээ алдаршиж байгаа нь энэ хоёр мэдэгдлээс илт байна. Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байлдаж байгаа нь хэд хэдэн эх сурвалжаар батлагдав. Гол нь олзлогдох үед шууд амиа хорлож байна, орос цэргүүд үхсэн хойдуулын нүүрийг танихын аргагүй болтол шатааж эрэмдэглэж хаяж байна гэх мэдээ Курскээс цацагдсан.

Ким Чен Ун Путинд туслан Курск руу илгээсэн Хойд Солонгосын цэргийн нэгтгэлийн төлөө 315 сая ам.доллар хувьдаа авсан тухай The New York Times мэдээлжээ.

Хойд Солонгосоос Орост нийлүүлсэн зэвсгийн үнэ 1.72-5.5 тэрбум ам.доллар гэсэн тооцоо өөр нэг мэдээлэлд байна. Хойд Солонгос цэргээ Орост туслалцуулахаар дайнд илгээсний төлбөр тооцоог бэлнээр гэхээсээ ихэнхи нь газрын тос, хүнсний бүтээгдэхүүнээр хийгдэж байгаа, ингэснээрээ Хойд Солонгос эдийн засгийн хямрал гачигдлаа бага ч болов хөнгөлж магадгүй гэсэн итгэл Пхеньянд байна. Украины ТВ-ээр үзүүлж байна. Орос сувилагчийн яриаг шууд дамжуулжээ:–Шархадсан солонгосчууд ирж эхэллээ. Зөвхөн нэг галт тэргэнд 120. Тэд яагаад ийм их шуугиан тарих ёстой юм бэ? Тэдэнд зориулсан тусгай өрөө, тийм үү? Орос хэл дээр ганц ч үг паг! Бүгд адилхан харагдаж байна! Бид тэдний нүүрэн дээр нэрийг нь бичих ёстой юм уу?

Тэдний тэнэглэлийг яаж ойлгох ёстой вэ? Бас тэдэнтэй англиар ярихыг бидэнд зөвшөөрөхгүй! Тэгээд тэд ирсээр л байна! Өчигдөр 100, өнөөдөр 120. Цааш хэд ирэхийг чөтгөр бүү мэд гэжээ.

Зеленскийн мэдэгдсэнээр Солонгосын ардын арми 3000 цэргээ алуулж шархдуулсан, түүнээс ч давсан байж магадгүй байна. Солонгосын цэрэг яагаад олноороо хохироод эхлэв. Тэдэнд мэдлэг мэдээлэл илт дутаж байна. Дронтой байлдах талаар “А” ч алга. Дроныг хүүхдийн тоглоом гэж хараад сонирхож байгаад алуулаад байна. Манайхан тэдэнд яагаад хэлж сануулж өгөөгүй юм бэ хэмээн орос офицер блогтоо гайхшран бичжээ. Хойд Солонгосын цэрэг ч ялгаагүй, оросын цэрэг ч ялгаагүй, орчин үеийн дайн эр зориг-эх оронч үзэл дээр бус технологи дээр суурилдаг тухай “А” ч алга. Хуучин II дайны үеийн ерөнхий цэргийн тактикаар задгай талд гинжинд тарж давшдаг тактик нь оросуудад ч, хойд солонгос цэргүүдэд ч адилхан там болж байна. Орос цэргийн дарга нар солонгосуудтай хэл ойлголцохгүй, орчуулагч тэр болгон хүрэлцэхгүй, эсвэл орчуулж дийлэхгүй, ингээд бөөн түвэг уддаг, иймээс өөрсдөө үүргээ судлаад шийдвэрээ гаргаад яв гэж хойдуулыг орхидог. Тэгэнгүүт хойд солонгосын цэргийн дарга нар эр зориг-эх оронч үзлээрээ бие дааж тушаал өгөөд, нөгөө хоцрогдсон тактикаараа давшаад укринчуудад хялбархан устгуулж эргээд оросын эмнэлэг, моргуудыг дүүргэнэ гэсэн мэдээлэл оросын сайтуудад явж байна.

сонин mn

Фронтын нөхцөл байдал ер нь иймэрхүү л байгаа. Украин аль болох цөөхөн цэргээр тулалдах тактик сонгодог. Харин Орос хүний олноор тулалддаг. Цэргийн шинжээчдийн олж харснаар нэг украйн цэргийн эсрэг 6 орос цэрэг. “1:6”. Саяхан цогцос солилцсон. Орос 74 цогцос хүлээн авсан бол Украин 43 гэсэн албан мэдээ явж байна. Украины армийн нэг ололт бол НАТО-гийн стандартыг нэвтрүүлсэн. Ямар стандарт вэ? Цөөн цэргээр олон нэгж болж тулалддаг стандарт. Нэг багт 12 цэрэг тодорхой км-т үүрэг гүйцэтгэнэ. Тэднийг дрон, их буу, танк, хуягтаар заавал дэмжинэ. Нэг дор 100 цэргээр давшихгүй. Агаарын хамгаалалтгүй бол даалгавар гүйцэтгэхгүй гэх мэт. Орос яг эсрэгээрээ. Юу өгүүлнэ вэ? Орос энэ дайндаа ялах тухайд шал дэмий итгэж горьдох хэрэггүй. Орос ялна, ялж байна гэж сэтгэлээ чилтэл гурван жил харлаа. Гэтэл санаснаар болохгүй хяслан нүүрлэн байна. Одоо фронтын байдлыг, Оросын армийг яг бодитой олж харцгаая.

Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)

Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​