fbpx М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
6 минут 2 секунд

М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19 гишүүн энэ сонголыг зохион байгуулж явуулна. Утааны сонсголоор төрөөс өнгөрсөн хугацаанд утааны эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбоотой хэд хэдэн асуудал яригдана.

Эдгээрээс томоохон нь болох сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр, түлш, түлшний чанар, тэдгээртэй холбоотой худалдан авалтууд яригдана.

Түүхийнх нь хувьд авч үзвэл Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны хуралдааны 18 дугаар тэмдэглэлээр “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” шийдвэрийг гаргасан. Үүнийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны тавдугаар сарын 10-ны 23 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тус компани 2019 оны тавдугаар сараас сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. Түүгээрээ Улаанбаатарын зургаан дүүргийн гэр хорооллын 200 мянган айл өрхийг шахмал түлшээр хангаж эхэлсэн. Улмаар Зүүн бүсийн үйлдвэрийг 2020 оны наймдугаар сард байгуулсан. Ингэж ажилласаар 2021 оны тавдугаар сар гэхэд “…Агаарын бохирдол 50 хувь буурсан” гэх албан ёсны дүгнэлт гарч байв. Энэ хугацаанд буюу 2018 оны тавдугаар сараас “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Ганбаатар ажилласан. Тэрээр 2022 оны дөрөвдүгээр сарын эхээр компанийнхаа ТУЗ-д өргөдлөө өгч, өөрийн хүсэлтээр энэ албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Өөрөөр хэлбэл, М.Ганбаатар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар яг дөрвөн жил ажилласан юм. Тэгвэл сүүлийн үед Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тухай яригдаж, УИХ-аас Утааны сонсголыг зохион байгуулахаар болсноос хойш “Тавантолгой түлш” ХХК-тай холбоотой асуудлууд сөхөгдсөөр байна.

Үүнээс өмнө, өнгөрсөн зуны наймдугаар сард Ерөнхий аудитор Д.Загджав УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр “… Шахмал түлшний үйлдвэрээс гэмт хэргийн шинжтэй 1.1 их наядын зөрчил илрүүлж, прокурорт шилжүүлсэн” гэж мэдэгдсэн юм. Тэрээр энэ талаараа өдөр тутмын сонинд тодруулж ярихдаа “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тус компаниас эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон урт хугацаатай санхүүжилтийн эргэн төлөлт хийгдээгүй, хугацааг хойшлуулж ирснээс их хэмжээний буюу 2.8 их наяд төгрөгийн авлагатай гарсан. Авлагын 38.4 хувийг агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, “Тавантолгой түлш” ХХК-ийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор 2019-2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт эзэлж байна. “Тавантолгой түлш” ХХК 2019-2023 онуудад компанийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зориулалтаар “ЭрдэнэсТавантолгой” ХК-тай 1,214.9 тэрбум төгрөгийн 10 жил хүртэлх хугацаанд хуваан төлөх урт хугацаатай санхүүжилтийн 15 гэрээ байгуулж, 1,067.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч дээрх хугацаанд ашигтай ажиллаагүй, санхүүжилтийн эргэн төлөлтийг огт хийгээгүй байна. Гэтэл Баяжуулах болон коксын үйлдвэрийн барилга, байгууламж, бүтээн байгуулалтын ажлын 2022 онд байгуулсан ЭТТ-2022/83 дугаартай 113.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ, Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 2022 онд байгуулсан ЭТТ2022/502 дугаартай 21.2 тэрбум төгрөгийн гэрээ, Химийн үйлдвэрлэлийн шахмал түлш болон нунтаг коксыг бэлтгэн нийлүүлэх Hong Kong Hengde компанитай 2022 онд байгуулсан 2022/518 дугаартай 6.6 тэрбум төгрөгийн арилжааны гэрээ зэргээс зөрчил илэрсэн.

УЕПГ-т 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр “Тавантолгой түлш” ХХК-тай холбоотой гурван асуудлыг шалгуулахаар нотлох баримтын хамт шилжүүлсэн” гэж мэдээлсэн байдаг. Үүнээс ноцтой баримт сэлтийг ч хэвлэлүүд дэлгэж байна.

Ер нь бол “Тавантолгой түлш” ХХК-ийг анх байгуулсан шалтгаан, байгуулагдсаны дараах үйл ажиллагаа зэрэг нь тийм амар ажил байгаагүйг тус компанийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар хэвлэлүүдэд нэлээд ярьсан байдаг. Үнэхээр ч утаа угаар дийлдэхээ больсон цаг үеийн шаардлагаар төр “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулахаар болж, М.Ганбаатарыг гүйцэтгэх захирлаар томилсон. Түүнд богино хугацаанд үйлдвэрийг босгох хүндрэлтэй тулсан. Гэхдээ яаж ийгээд ажиллуулсаар 2019-2021 онд ажиллаад хүрсэн үр дүн зэргийг үгүйсгэх аргагүй юм. Гэтэл түүний гүйцэтгэх захирлаар ажилласан он жилүүдтэй давхацсан “Тавантолгой түлш” ХХК-ийн талаарх янз бүрийн мэдээлэл цацагдах боллоо. Тиймээс М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн өөрийн мэдэх дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ. Учир нь удахгүй болох Утааны сонсголд тэр гэрчээр оролцож таарна. Өөр бусад асуудлаар ч тайлбар хийх шаардлага гарах шиг боллоо.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​