fbpx БИД 2025 ОНДОО ЦХИХХ-НЫ САЙД Ц.БААТАРХҮҮ БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН, ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХ ЗОРИЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 37 секунд

БИД 2025 ОНДОО ЦХИХХ-НЫ САЙД Ц.БААТАРХҮҮ БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН, ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХ ЗОРИЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн энэ оны ололт амжилт, ирэх 2025 онд томоохон өөрчлөлт шинэчлэлт хийхээр төлөвлөж буй талаар "И-Монгол академи" УТҮГ-ын Захирал Б.Мягмарнарантай ярилцлаа

2024 оны амжилтаа та нийтэд нь хэрхэн дүгнэж, үдэж байна вэ?

“И-Монгол академи”-ийн хувьд 2024 онд ололт, амжилтаар дүүрэн ажилласан. Бидний хувьд E-Mongolia 4.0 хувилбарыг олон нийтэд танилцуулсан. Мөн иргэдийн хувьд тулгамдсан шаардлагатай нийт 133 төрлийн үйлчилгээг энэ онд холбогдох байгууллагуудтай хамтран цахимжуулсан. Жишээлбэл:

  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл,
  • Дипломын нөхөн бүртгэл олгох,
  • Аж ахуй нэгжийн дүрмийн хуулбар,
  • Нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэлийг цахимаар бүртгэдэг болсон. Үүнийгээ дагаад иргэдийн E-Mongolia системийн хэрэглээ өдөр бүр нэмэгдэж байгаа бөгөөд 1 сард дунджаар давтагдсан тоогоор 2 сая гаруй үйлчилгээг 600,000 гаруй иргэд авч байна.

Ирж буй 2025 онд ямар томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг хийхийг зорьж байна вэ?

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран цаашид нэн тэргүүнд хувийн хэвшлээ дэмжих, цахимжилтыг нэвтрүүлэхээс гадна энэ чиглэлээр манлайлж ажиллаж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үйлчилгээнүүдийг хүргэнэ. Мөн хиймэл оюун ухааны чиглэлээр олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсдаа нэвтрүүлэх, түүнчлэн манай системд орсон үйлчилгээг бусад хөгжиж буй улсад нэвтрүүлэх зорилтуудыг тавьж байгаа юм.

2025 онд бид бүхэн иргэнд хэрэгтэй байгаа үйлчилгээгээ заавал хайх шаардлагагүй бид иргэнээ таниад хэрэгцээтэй байгаа үйлчилгээг нь санал болгох бөгөөд хиймэл оюунд суурилсан төрийн үйлчилгээг иргэнд хүргэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт бид Баялгийн сан, Хуримтлалын сангийн мэдээллийг E-Mongolia системд байршуулсан өөрөөр хэлбэл иргэн өөрт байгаа Баялгийн сангийн мэдээллийг хувийн профайл цэсээсээ харах боломжтой болсон. Өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран тэтгэврийн сангийн мэдээллийг нэвтрүүлсэн. Ингэснээр нийгмийн даатгал төлж буй иргэн өөрийн тэтгэврийн сангийн хуримтлалын мэдээллийг харах боломжтой болсон. Цаашид иргэдийн хувьд хэрэгтэй, нэн шаардлагатай үйлчилгээнүүдийг судалж цахимжуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын төрийн үйлчилгээний цахимжилт ямар шатанд хүрсэн бэ ?

E-Mongolia систем 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэвтэрснээс хойш иргэн, хуулийн этгээдэд нийт 63 сая удаагийн үйлчилгээг амжилттай цахимаар хүргэсэн. 4 жилийн хугацаанд E-Mongolia систем хэрэглэгчийн тоо 1,9 саяд хүрч насанд хүрсэн 5 хүн тутмын нэг нь ашигладаг Монголын хамгийн том систем болсон.

E-Mongolia системийг ашиглан иргэд 2 цаг 30 минут зарцуулан авах үйлчилгээг дунджаар 5 минутад авах боломжийг бий болгож замын түгжрэлд өртөхгүй санхүүгээ хэмнэх боломжтой.

Тухайлбал: 2020-2024 онд иргэн төрийн үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал 1,198,674,178,181

Бичиг цаасныы зардал 5,683,927,568

Нийт төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж буцах үйл ажиллагаа унааны зардал 79,555,943,785

Нийт 1,283,914,049,534 хэмнэсэн байна.

Цахим засаглалын хөгжлийн индексээр 193 орноос 28 байраар урагшилж 46 дугаар байранд эрэмбэлэгдэж, дэлхийн инновацын индексээр 132 орноос 67 байранд эрэмбэлэгдсэн амжилтуудыг үзүүлээд байна. Мөн олон улсын "Open Governance Award" , Global Government Excellence Award шагналуудыг хүртсэн.

Бид бүхэн цаашдаа ч гэсэн иргэн төрийн үйлчилгээг авахад илүү хялбар байлгах, төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.

Сүүлийн үеийн онцлох үйлчилгээнүүдийн талаар дурдвал?

E-Mongolia систем дээр өнөөдрийн байдлаар 87 байгууллагын 1263 үйлчилгээ цахимаар орсон. Үйлчилгээний тоо нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ шаардлага ч нэмэгдэж байгаа. Салбарын зүгээс төрийн үйлчилгээг цахимжуулах иргэнд илүү хялбар болгох чиглэлээр бусад холбогдох байгууллагуудтай хамтран цахим шилжилтийг манлайлан ажиллаж байна.

Үүнийг нэг тод жишээ нь гэвэл бидний үйл ажиллагааг олон улсад үнэлж НҮБ-д хоёр жил тутамд нэг удаа гардаг Цахим засаглалын хөгжлийн индексээр манай улс 2022 онд 74 дүгээр байрт жагсаж байсан бол 2024 онд 28 байраар урагшилж 46 дугаар байрт орсон бөгөөд Цахим засаглалын хөгжлийн индексээрээ дэлхийн шилдэг 50 улсын нэг болж чадсан. Энэ бол манай салбарын бодлого бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд энэ амжилтыг гаргасан. Та бүхэндээ баярлалаа.

Онгоцны хөдөлгүүр шатаж, Халифаксын нисэх онгоцны буудлыг түр хаажээ
Онгоцны хөдөлгүүр шатаж, Халифаксын нисэх онгоцны буудлыг түр хаажээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​