fbpx 2025 онд инфляцтай уялдуулж цалин, тэтгэврийг 6 хувиар нэмэх бол мөн зарим татвар, хураамжийг 3-5 дахин нэмэгдүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 46 секунд

2025 онд инфляцтай уялдуулж цалин, тэтгэврийг 6 хувиар нэмэх бол мөн зарим татвар, хураамжийг 3-5 дахин нэмэгдүүллээ

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд болон цалин тэтгэвэр, татвар хураамжийг инфляцитай уялдуулан хэрхэн нэмэгдүүлснийг тоймлон хүргэж байна.

-ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО-

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж ирсэн. Тэгвэл 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг байх тогтоол гарчээ.

-ОДОНТОЙ ЭХИЙН ТЭТГЭМЖИЙГ ХОЁР ДАХИН НЭМНЭ-

Засгийн газрын 2024 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан. Ингэснээр Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байгаа юм.

-ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 10-25 ХУВЬ БОЛГОЛОО-

Төрийн албаны тухай хуулийн 7.1.4.-т "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах" зарчим баримтална гэж заасан. Уг хуулийн зохицуулалтын дагуу “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар шинэчилжээ. Уг журамд, зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч 10 хувь, дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25 хувь, ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгох тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.

-ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ-

2025 онд 226 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг (суманд 1,632.4 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 1,399.2 мянган төгрөг), төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг (суманд 1,335.6 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1,144.8 мянган төгрөг) болж нэмэгдэхээр байна. Мөн бүх төрлийн тэтгэмжийг инфляцын түвшинд уялдуулан 6 хувиар нэмэхээр 2025 оны Төсвийн тухай хууль тусгажээ.

-ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ИНФЛЯЦИТАЙ УЯЛДУУЛЖ 6 ХУВЬ НЭМЭГДҮҮЛЛЭЭ-

Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон цэргийн алба хаагчийн тэтгэврийг нэмэх шийдвэр гаргалаа. НДС-гаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмнэ” гэж заасан. Хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 505 мянга орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр 6 хувиар нэмэх юм. Ингэснээр хувь тэнцүүлэн тогтоолгох тэтгэврийн доод хэмжээ 572.400, бүрэн тэтгэвэр 689 мянга, дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг болж нэмэгдэхийг ГБХНХЯ мэдээлэв.

-АВТОБУСААР ЗОРЧИХДОО 1000 ТӨГРӨГ ТӨЛНӨ-

Иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суувал төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол дахин 1000 төгрөг төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм.

-ДУЛААНЫ НЭМЭГДСЭН ТАРИФЫГ 9-Р САРЫН 15-НААС МӨРДӨЖ ЭХЭЛНЭ -

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11-р сарын 15-ны өдрөөс нэмсэн. Харин дулааны тарифыг 2025 оны 5-р сарын 16-ны өдрөөс буюу 2025 оны халаалтын улирал эхлэхэд бодит өртөгт хүргэж, мөрдүүлэхээр болсон юм. Айл өрхүүд 2025 оны есдүгээр сарын 15-наас халаалт нээхэд, албан байгууллагууд 10-р сарын 1-нээс дулааны төлбөрөө нэмэгдсэн тарифаар төлж эхэлнэ.

-ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР 5 ДАХИН НЭМЭГДЭНЭ-

Зам ашигласны төлбөр дараах байдлаар нэмэгдэж байна. Энэ хүрээнд,

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20 мянган төгрөгөөс 100 мянган төгрөг
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30 мянган төгрөгөөс 150 мянган төгрөг
  • 4001 дээш моторын багтаамжтай машин 50 мянган төгрөгөөс 250 мянган төгрөг төлдөг болно.

Энэхүү төлбөрийг жилд нэг удаа төлдөг.

-АВТОМАШИНЫ АЛБАН ТАТВАР 3 ДАХИН НЭМЭГДЭНЭ-

НИТХ-ын хуралдаанаар баталсан автомашин болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын шинэчлэл шинэ оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд жолооч нар автомашины моторын багтаамжаас хамаарч дараах дүнтэй татвар төлөх юм.

Татвар нь моторын багтаамжаас хамаарч өөр өөр байна.

  • 4000-с дээш бол өдөрт 694 төгрөг, жилд 250 мянган төгрөг
  • 2001-3000 бол өдөрт 416 төгрөг, жилд 150 мянган төгрөг
  • 2000 хүртэлх бол өдөрт 275 төгрөг, жилд 100 мянган төгрөг.

-ТОРГУУЛИА ТӨЛӨХГҮЙ БОЛ НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙНЭ-

Тээврийн хэрэгслийн жолооч нь 450 мянган төгрөгөөс дээш торгуультай байх юм бол нийтэд тустай ажил албадан хийх журам нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэнэ. Ингэхдээ нэг өдрийн найман цагаар буюу 15 мянган төгрөгөөр тооцон төлбөрийг авна. Жишээлбэл, 450 мянган төгрөгийн торгуультай жолооч 30 хоног нийтэд тустай ажил хийнэ гэсэн үг.

-ТӨРИЙН АЛБАН ХЭРГИЙГ КИРИЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХӨТӨЛНӨ-

Монгол хэлний тухай хууль 2025 оны 1-р сарын 1-нд батлагдсан. Энэ хуулийн 11.1.4. төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн заалт бий бөгөөд энэ заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.

-МАЛЧИНД САНХҮҮГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНА-

Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, малчинд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг сайжруулна гэжээ. Тодруулбал, санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан банк, үйлдвэр, малчны хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулна гэж Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д заасан байна. Мөн тус хуульд арилжааны банканд малчинд зориулсан нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй зээлийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ нэр төрлийг нэмэгдүүлж, малчин үйлдвэрлэлдээ чанарын өөрчлөлт гаргах, байгальд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх ажээ.

Дээр дурдсан зээлийг /малын тоо толгойн албан татвар төлөгч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, арилжааны банканд данстай байх/ эдгээр шаардлагыг хангасан малчдад олгох аж. Малчны дараах үйл ажиллагаанд нэн хөнгөлөлттэй зээл олгоно.

  • Өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр барих
  • Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах
  • Хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
  • Хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах
  • Эрсдэлийн үед цас цэвэрлэх, бэлчээр гаргах техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах зэрэгт хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байна.

-АХМАД НАСТНУУДЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛНЭ-

Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болов. Хүн амын дундаж наслалт тогтмол нэмэгдэж улмаар хөдөлмөрийн насны хүн амд ногдох ахмад настнуудын тоо 2010 онд 10 хүн тутамд нэг байсан бол, 2040 он гэхэд 4 хүн тутамд 1 байх судалгаа бий. Өөрөөр хэлбэл, хүн ам насжихын хэрээр залуу ажилчдын эзлэх хувь буурах тул мэдлэг чадвартай, ажил амьдралын туршлагатай ахмад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг зохистой хэлбэрээр дэмжих шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс ирэх 2025 оны нэгдүгээр сараас эхлэн ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэхийг дэмжих, эдийн засгийн идэвхийг нь хадгалах, ахмад настнууд өөрийн чадавхыг амьдралынхаа туршид бүрэн дүүрэн ашиглах, тэдний мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нөгөө талаар ахмад настан бүх нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцох оролцоог дэмжин ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон талт бодлогыг батлан хэрэгжүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах заалтыг тусгажээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ахмад настны эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байна. Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь ангилан үзэхэд эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж байгаа аж.

Иймд ахмад настанд тохиолдож байгаа эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах зэрэг асуудлыг зохицуулах зорилгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулсан. Мөн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ахмадын байгууллагын статус, санхүүжилтийг тодорхой зааж өгчээ.

Жоли, Питт нарын 8 жилийн тулаан өндөрлөв
Жоли, Питт нарын 8 жилийн тулаан өндөрлөв
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​