fbpx Хоёр ахтай хүний хорвоогийн явдал хэцүү...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
5 минут 42 секунд

Хоёр ахтай хүний хорвоогийн явдал хэцүү...

За ер нь бол улстөрч хүний хувийн мөн чанар гэж хувиршгүй хүчин зүйл байдаг. Оюун-Эрдэнэд эхлүүлсэн ажлууд бий, үгүйсгэхгүй. Гэвч зарчим нь замын дунд гацсан, зан араншин нь хоёр ахын дунд ховын хутгуур болсон, байр суурь нь баримжаагүй гэхчлэн үнэлэхэд хэцүү үрчгэр мөн чанартай хүн л дээ.

Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр эрх мэдэлтэй Ерөнхий сайд, энэ утгаараа Ерөнхийлөгчөөсөө давж буусан эрх дарх эдэлдэг хүн ийм байж таарахгүй ээ. Хоёр ахынхаа дунд холбирч гуйвна, хойноос нь дайрна, урдаас нь мөргөж сөгдөнө. Урагшаа харж нэгийг ярина, хойшоо харж хоёрыг хэлнэ. Бодоод үзэхээр анхнаасаа энэ хоёр хүний дунд амаа эцтэл гүйж, хэлээ сугартал харайн байж эл албанд хүрсэн болохоор одоо ч халиуны зулзага хэвээрээ, хаалганы бариул янзаараа байхаас аргагүй юм билээ. МАН-ынхан энэ хүнийг Ерөнхий сайд болгосны маргааш нь жэнко Батлагыг зөвлөхөөрөө авч байлаа шүү дээ. Ямар итгэл үнэмшил гэж тийм байх уу? Эрх баригч намынхан Оюун-Эрдэнийгээ Жэнкогоос нь салгаж, Хэро ахаас нь ангижруулах гээд хэдэн жил л ноцолдлоо, чаддаггүй ээ.

Тэр хоёр ахын хажуугаар бас нэг муур багштай, тэр нь Хэро. Ядаж байхад Хэрогийн тавилттай жүжгүүдэд нийгмээрээ ангайтал хууртдаг цаг өнгөрсөн, нийтээрээ хошгирч суудаг үе ч шувтарсан. Ямар сайндаа л талбай дээр жагсаал болсон ч ах дүүсийн шоу гэж хардаад, хэдэн жүжигчний хэлтгий явдал дэлгэгдсэн ч утааг мартуулах угсарсан заль гэж ойлгоод, олон нийт хүлээж авахгүй хүрлийгээд байхав дээ. Жагсаад гарахаар гялс "Ажлаа сайн хийгээрэй" болгоод ашиглачихна. Жүжигчин нь үг хэлсэн ч, сэтгүүлч нь ярилцлага хийсэн ч гялтайсан тавилттай жүжиг гэж харагддаг болсон. Хуурсаар хуурсаар хурмастад заларна гэдэг л энэ байх. Нөгөө сонгуулийн үеийн Зоригийн хэрэг юу болсон, хэдэн сар өнгөрлөө, Эбигээ орон даяар алуурчин гэж зарлачихаад одоо барьж хорьдоггүй юм уу? Хурцыг хулхи генерал гэж хошгируулчихаад барьж ядаж банзаддаггүй юм уу? Энэ бүхний эцэст Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн хохирохгүй ээ, их бодоод л албан тушаалаасаа гулсана биз. Монголын төр урьд хожид үзэгдээгүй гутамшигтайгаар үнэ цэнэгүй болж, төрдөө итгэх түмний итгэл нуран унаж, нулимс хардалт дагуулдаг болж байгаа нь л хамгийн том гамшиг шүү. Итгэлгүй газраас хүн явдаг юм, хөх Монгол ч хөглөрөөд нүүж л байна даа. Одоо бол Оюун-Эрдэнийг хамтарсан хэлбэртэй Засгийн газрын тогтолцоо нь л тогтоон барьж байна.

Сандал нь доголонгуут л хоёр ахыгаа хардаад, хольж хутгаад гүйж өгнө, ерөөсөө хоёр ахаасаа цаашаа гарч, нийгмээ, ард түмнээ, бодит байдлаа харж чаддаггүй. Асар том айдастай хүний зан ба заяа энэ биз. Хоёр ахын дунд гүйсэн хүний хорвоогийн явдал хэцүү, хожмын эрх ашиг явцуу, хоолны үнэ дийлдэшгүй, хорны хутгуур нь тайлагдашгүй. Шартах нь хүртэл шаланд тулна, шарвах нь шавхайд тулгана. Нэг ах нь төрийн далбааныхаа өмнө, төрт ёсныхоо дагуу, түмэн олныхоо нүүрэн дээр төрийн тамгаа барьж билээ.

Нөгөө ах нь сэмхэн уулзаж, нууцхан зандраад, сөөнгө хоолойнхоо дор сөгдүүлж загнаад, амархаан захирч, хялбархаан айлгаад, Батцогтоор солино доо гээд барааны газраас 2028 оныг хүлээж л суудаг гар даа. Танкны үлгэрийн араас пуужингийн комикс үргэлжилнэ гэж мэд. Ил тод ба, ихэд нууцлаг хоёр харилцаа, хоёр ах, хоёр үзэл бодол, хоёр өөр чиг баримжаа, хоёр өөр зам ба зан чанар. За тэгснээ Оюун-Эрдэнэ гуай хоёр ахыгаа яая гэж байж бас дороо хоёр дүүтэй, байсхийгээд л нөгөө муу хоёрыгоо бөндөгнүүлнэ, бөлдөгдөнө. Тэр нэг тэнхлэггүй болчихсон намаа Оюун-Эрдэнийн хүмүүс ба бусад гээд бузгай хөөрхөн хуваачихсан, үнэнийг хэлэхэд коммунист нийгмийн хүмүүжилтэй капиталист хүрэмтэй нөхөр л дөө. Зүгээр л шударга бөгөөд шулуухан замналаар урагшаа хараад алхсан бол энэ залууд уг нь эрх мэдэл албан тушаал дутсангүй ээ, даанчиг замын хоёр тал руу завдаж гүйгээд, зайгаа сунгаад, хугацаа хожоод, худлаа жүжээд байхаар сүүлдээ нэр ч үгүй, нэмэр ч үгүй болов оооо хөөрхий!

Р Эмүжин https://www.facebook.com/profile.php?id=100044509116290

Нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууслаа
Нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууслаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​