fbpx Орост ээлгүй дайн 2025 оны төлөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 58 секунд

Орост ээлгүй дайн 2025 оны төлөв

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын мэдээнүүд Орост тун ээлгүй байна. Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө шавхан байлдаж байна. Энэ тухай 2024 оны үр дүн, 2025 оны төлөв дээр гадаадын цэргийн мэдээллээс хөрвүүлж буулгая. Institute for the Study of War гэсэн хаягтай хүрээлэн АНУ-аас тасралтгүй мэдээлдэг. Дайн судлалын институт энэ удаа дайтагч ОХУ-ын эзлэн авсан ба чөлөөлсөн нутаг дэвсгэрийн харьцуулалт 2024 оноор гаргажээ.

Орос нь 4.168 кв.км буюу (бараг юу ч биш, баярлах юм биш гэж бичжээ-орч.), үндсэндээ Украины хэдэн жижиг тосгон суурин, мөн Украинд эзлүүлсэн Курскийн зарим тосгон болж таарчээ. Гэхдээ ингэж “чөлөөлөлт” хийхийн тул рекорд хохирол амсаж 420.000 цэргээ алджээ.

Оросын хохирлыг яагаад рекорд гэж нэрлэв? Учир нь 1 кв.км-т 102 цэргээ шарил болгосон ба дээрээс хичнээн хатуу шахаад байсан ч 12 дугаар сард оросын давшилт саарч, тэдний өмнө улам олон бэхлэгдсэн районууд амдаад отож байжээ. Зөвхөн Покровск руу 40-хөн км-т 5 дивизээ зэвсэг техниктэй нь сөнөөлгөчихөөд утгагүйгээр давшсаар байна.

Fox News ТВ-ээс ярьж байна. Украины эсрэг ОХУ-ын бүрэн хэмжээний дайн бараг гурван жил үргэлжиллээ. Аажим аажмаар урагшилж байж магадгүй, гэтэл Украины батлан хамгаалах хүчин зөрүүлээд Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэгт хяналтаа тогтоолоо. Ялагдах, ухрах, хөөгдөж гарах магадлал одоогоор харагдахгүй байна.

2024 оны нэг онцлог бол Украин түүхэндээ хамгийн их хэмжээний цэргийн тусламж (278 тэрбум ам.доллар) хүртсэний 87 тэрбум нь Вашингтоноос үзүүлсэн тусламж байна. 2023 онд Орос нь хичнээн их цэрэг илгээж хүний олноор илүүрхсэн боловч ганц ч томхон ялалт байгуулаагүй, цэргийн машинаа хичнээн их дайчлаад 2024 онд мөн тийм дүнтэй байна. Харин Украин нь барууны тусламжийг хариулах нүүртэй, итгэлтэй түнш, энэ дайн ба энх тайванд хариуцлагатай чин сэтгэлээсээ ханддаг гэдгийг барууны орнуудын өмнө 2024 онд нотлож чаджээ.

Украины эсрэг дайныхаа бүх хугацаанд Орос нь явган цэрэг, танк, их буунд биш харин пуужин, нисэгчгүй онгоцонд найддаг гэдгээ 2024 онд харуулсан, зорилго нь тодорхой. Ялагдаж өгөхгүй, Оросоос сүрдэхгүй байгаа украинчуудыг хашраах цээрлүүлэх зорилготой. Тийм учраас 2024 онд Украины хотуудад агаараас атаклахыг онцгойд үзжээ.

Дорнод Украины зарим хотуудад бүхэл бүтэн районуудыг устгаж чаджээ. Оросын гавьяа нь ердөө энэ. Дайн судлалын институтын судалснаар 2022 онд оросууд ялагдаад хөөгдөөд гарчихсан Харьков мужид ОХУ 2024 оны 5 дугаар сард шинэ фронтын шугам нээсэн, өөрөөр Оросын давшилтад мэдэгдэм өөрчлөлт гараагүй. Гэхдээ 2023 оныхтой харьцуулбал 2024 онд илүү олон байлдаан мөргөлдөөн өрнөсөн. ОХУ-ын Курск мужид Украины цэрэг довтлон орсон нь дэлхийн II дайнаас хойш анх удаа Орос өөрийн нутагтаа гадны цэрэг нэвтрүүлсэн, “Кремлийн ар гэрийн нутаг дэвсгэр” рүү Дорнод фронтоос хүчийг нь татаж хөдөлгөөнд оруулсан, тэгснээрээ Украин нь энх тайвны хэлэлцээ хийх хөзөртэй болсон явдал өнгөрсөн оны нэг онцлог байлаа. 2025 он Украины батлан хамгаалахад шийдвэрлэх жил болно. Шинэ шинэ зэвсэг хүлээн авч, зэвсэглэлээ бaяжуулна. Юуны өмнө агаарын довтолгооноос хамгаалах (ПВО) системээ бэхжүүлнэ, “Мираж-2000”-ыг энэ байлдаандаа оруулна, мөн Таурус, F-16 зэрэг шинэ шинэ зэвсгээр ОХУ-д цохилт өгнө. 2025 онд гурван зорилт өмнөх 2024 оных шигээ хэрэгжинэ.

1.Оросын ПВО-г устгана.

2.Нисэх хүчний бааз-аэродормын дэд бүтцийг онгоцтой нь устгана.

3.Нефть-шатахууны баазуудыг устгана.

2024 онд устгагдсан оросын зэвсгийн агуулах, байршлын шинэхэн зургийг сонирхоно уу.

сонин mn

Хамгийн сүүлийн өдрийн шинэхэн мэдээ. Хар тэнгист украины тэнгисийн “Магура” дроноос бичил пуужин тэнгэрт хөөргөж Оросын армийн хоёр ч нисдэг тэргийг экипажтай нь сөнөөжээ. Дэлхийн дайны түүхэнд анхных нь гэж цэргийн шинжээчид тэмдэглэж байна. Зөвхөн флотын хөлөг онгоц, бааз, байршил, бэхлэлт рүү биш агаарт нисч яваа биетийг сөнөөдөг шинэ төрлийн тэнгисийн дрон украинчууд бүтээжээ.

Одоо Орос нь Хар тэнгис дээгүүр байлдааны онгоц, нисдэг тэрэг нисгээд байхааргүй боллоо. Фронтод хэрэглэж буй нийт дроны 96% тэд өөрсдөө үйлдвэрлэж байна. Оросын нутгийн гүнд 2000 км-т цохилт өгөх чадалтай боллоо.

Дээр юу өгүүлнэ вэ? Оросын ялалтыг бахдан сайшаах гэж байгаа бол Украины хотууд, энгийн хүн амын орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, базаар захуудыг бөмбөгдөж пуужиндаж ид бахаа гаргасныг нь уухайлах л үлдлээ. Украин ба Зеленскийг амаа цангатал харааж болно. АНУ ба Баруун Европыг нус цэр угаадсаараа булж болно. Харин Орос энэ дайндаа ялна гэж 2025 онд жилжингээ горьдвол эрүүл мэнд, тархи нерв чинь дуусах байх даа. Хэрэв эрүүл хүн бол. Орос ялна, ялж байна гэж сэтгэлээ чилтэл гурван жил харлаа. Битүү их уйллаа... Сайн уйлж ав!

Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)

Соронзон шуурга “маш хүчтэй” түвшинд хүрчээ
Соронзон шуурга “маш хүчтэй” түвшинд хүрчээ
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​