fbpx Хамба Нямбаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
8 минут 24 секунд

Хамба Нямбаа

“Мегаватт”

Сүүлийн хоёр жил бид бүгд цахилгааны “мэгаваат” /буюу МВт/ гэдэг үг тогтоож авав, бүр чухамдаа ДЦС-4 нь 600-700МВт орчим, ДЦС-3 нь 150 МВт орчим үйлдвэрлэдэг бөгөөд манай нийт хэрэглээ оргил ачааллын үеэр 1600-1700МВт хүрдэг талаар ч тоонуудыг тогтоосон байх. Шинээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, үйлдвэр бариасай гэж бүгд хүсдэг ч тэдгээр нь эрчим хүчний эх үүсвэртэй юу гэдгийг ихэнх нь мартчихдаг бөгөөд сүүлийн жилүүдэд л тогоо таслуулан байж нэг юм ухаарч байх шиг. Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр 150-200МВт-аар нэмэгдэж буй, 2030 он гэхэд 3300МВт орчим цахилгаан бидэнд шаардлагатай. Урьд жил манай улс 200МВт-ын цахилгааны дутагдалтай өвлийг давжээ /мэргэжлийн хэллэгээр 1500 орчим фидер дэх 2 сая хэрэглэгчийн 3151МВт хязгаарлалт!/. Харин анзаарсан бол энэ өвөл 12-р сарын 20 хавьцаанаас хойш буюу ерөнхийдөө ”ес эхлэснээс хойш” цахилгааны хязгаарлалт хийсэнгүй, уг нь ноднингоос хэрэглээ нь 150-200МВт-аар нэмэгдчихсэн байгаа шүү дээ.

50МВт+150МВт

Шулуухан хэлэхэд нийслэлийн эрчим хүчний асуудалд Нийслэл өөрөө анх удаа аминд тулсан маневр хийж чадсан юм. Хотын дарга 2024 оны хавар 300 тэрбумын 50МВт-ын батерэй хуримтлуурын станц барих тендэр зарлаж, улмаар 9-р сард Хятадын “Энвижин Энержин” салбартаа тэргүүлэх компанитай гэрээ байгуулж, барилга угсралтыг 77! хоногт гялалзуулж, санхүүжилтийг нь “International Financial Corporation”-ын 7.7! хувийн хүүтэй бондоор шийдэж, 12-р сар гэхэд төвийн системд эрчим хүч нийлүүлж, тохируулгын үүрэг гүйцэтгэж эхэллээ. Харьцуулахад 2023 онд 80МВт-ын батерэй хураагуурт хоёр жил зарцуулсан байдаг. Батерэй хуримтлуурын станц уг нь барилга угсралтын ажил нэг их цаг авдаггүй, бичиг цаас, мөнгө цаасны ажилд л хамаг цаг нь явдаг аж. “Багануурын батерэй”-г товч тайлбарлахад 200МВт/ц буюу 50МВт чадлыг 4 цаг нийлүүлнэ, шөнөдөө цэнэглээд, оргил ачааллын үеэр нь нийлүүлнэ гэсэн үг. Эрчим хүчний хэрэглээний хэлбэлзлийг ДЦС-ууд яг тухай бүрт нь тааруулж үйлдвэрлэх боломжгүй заавал тохируулга шаарддаг ажээ. Тохируулгыг одоогоор Оросоос эсвэл батерэй хуримтлуурын станцаар шийдэж буй. Багануурын 50МВт станц тохируулга хийхээс гадна 25 мянган айлыг цахилгаанаар хангах чадалтай. Сонсоход амархан ажил мэт ч улс төрийн зүтгэл манлайлал байгаагүй бол ажил ийм шуурхай шийдэгдэхгүй байлаа.

Түүнчлэн Бөөрөлжүүтийн ДЦС-ын эхний 150МВт блок аравдугаар сард ашиглалтанд орж, зүгшрүүлэлт тохируулгын ажил хоёр сар хийгдэж 12-р сард төвийн эрчим хүчний системд цахилгаан өгч эхэлсэн бөгөөд Улаанбаатар бондоос дамжуулан санхүүжүүлж, эргэн төлөлтийг Бөөрөлжүүт ДЦС бүрэн хариуцахаар гэрээлсэн байна. Үнэ тарифын хувьд 2016 оны гэрээгээр 28 жилийн турш нэг тарифаар нийлүүлнэ гэж заасан /орос хятадаас авдаг тарифаас 35 хувь хямд/. Олон жил ужгирсан эрчим хүчний төслүүдийг шуурхайлах боломжой ажээ, харин асуудлын углуурга юу байв?

“UB Business Opportunity”

Эрчим хүчний эх үүсвэрийн асуудал бол угтаа мөнгөний л эх үүсвэрийн асуудал. Өмнөх хотын даргын үеэс яригдсан 500 тэрбумын “Улаанбаатар бонд” дотооддоо гаргасан нь тэр дороо зарагдаж дууссан нь хөрөнгө оруулагч нар Нийслэлийн ирээдүйд итгэлтэй байгааг харуулсан дохио болов. Товчхондоо хөрөнгө оруулагчид 12% хүүтэй 500 тэрбумыг Нийслэлд олон жилийн хугацаатай зээлдүүлж буй хэрэг. Улмаар гадагшаа 500 сая долларын бонд гаргахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотыг 10 тэрбум долларын бизнесийн боломжтой гэж гадны хөрөнгө оруулагч нар дүгнэж буй. Сураг дуулах нь ээ хотын дарга Лондонд очиж 3 тэрбум паундын эх үүсвэр, Британы Засгийн газрын баталгаа хөөцөлдөж яваа ажээ. Саяхан Бээжинд зохион байгуулсан “UB Business Opportunity” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр зааланд 150 зочин ирнэ гэж төлөвлөж байсан ч санхүү, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын 204 байгууллагын 500 гаруй хүн цугларч, зарим нь босоогоороо зогсож мань хотын дарга бараг хамба лам шиг олныг хуйлруулсан байгаа юм. Уг нь манай хот дэлхийн бусад том хотуудтай харьцуулахад жижигхэн хот, бидэндээ том санагдаад буй асуудлууд маш шуурхай шийдэгдэх бололцоотой. Үүнд харин улс төрийн манлайлал, шийдэмгий тууштай чанар л хэрэгтэй юм.

Том төслүүдээ хөдөлгөж Том асуудлаа шийднэ

Яахав дээ, бусад аар саар шүүмжлэл бухимдал явж л байдаг ч зарим дорвитой ажлууд хийгдээд эхэлсэн байна. Олон жилийн нийтийн тээврийн асуудлыг ч хотын дарга болсон даруйдаа цэгцэлж 600 “хар биш саарал” автуус шуурхай шийдэж оруулав. Жаахан тоо бодъё, нийслэлд одоогоор 2000 айлын газар чөлөөлж 12,000 айл буюу хуучнаар 1,3,4-р хорооллуудыг нийлүүлсэнтэй тэнцүү хороолол босгохоор болоод буй. Тэрхүү 12,000 айл орон сууцанд орсоноор дахиад 12,000 айлын газар чөлөөлөгдөж тэнд нь дахиад 60-70 мянган айлын орон сууц баригдаж, тэр айлууд нь газраа чөлөөлсөнөөр дахиад цаашаа гэх мэтээр геометр прогрессоор өсөөд явбал хэдхэн жилд гэр хорооллыг орон сууцжуулах боломжтой. Туулын хурдны зам, тойрог замын төслүүд ч гараанаасаа гарсан.

Хотын дарга Х.Нямбаатарт улс төр, ажил хэргийн нэг давуу тал байдаг нь ямар ч ажлыг шуурхай, зоригтой шийддэг явдал. Тиймээс ч хамгийн галтай асуудал бүрт очиж явдаг, ямар сайндаа Гандантэгчэнлин хийдийн Чойжамц хамба ажлаа өгөхөд хүртэл “дараагийн хамба Нямбаатар уу?” гэсэн мааз яриа явж байхав.

Хүмүүс тэгтлээ анзаараагүй өнгөрсөн Багануурын 50МВт батерэй хуримтлуурын станц бол Нийслэлдээ л бараг “мега төсөл”, бонд буюу зээлээр боссон энэ станц борлуулалтын орлогоороо буцаагаад зээлээ төлчихнө. Тун дажгүй бизнес модель. Хариуд нь бид эрчим хүчтэй, мэргэшсэн боловсон хүчинтэй, хамгийн гол нь ажил ингэж хурдалж болдог юм байна, асуудал ингэж хурдан шийдэгдэж болдог юм байна гэсэн итгэл үнэмшилтэй үлдэж буй юм.

Хуулийн сайд байхдаа Риотой хэлэлцээрийг ахалж өр тэглүүлсэн, Оранотой гэрээ шувтрах үеэр хотод томилогдсон, алдарт China Energy-ийн гэрээг ч бас эхлүүлсэн. Засгийн гишүүнээр ажиллах үедээ 50 ажлын хэсэг ахалж байгаад, улмаар хотод ирэээд “Том төслүүдээ хөдөлгөж Том асуудлаа шийднэ” гэсэн ерөнхий уриатай ажиллаж буй. Том асуудал нь мэдээж өнөөх утаа, түгжрэл, эрчим хүч. Болчих байхаа...

Нийтлэлч Аанхаа

Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрсийг бусдаас худалдан авах, зарж борлуулах, түлж, хадгалахгүй байх, шахмал түлшийг тухайн бүсээс зөвшөөрөлгүйгээр гаргахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​