fbpx Р Эмүжин: Хүүе энэ Оюунгэрэл чинь Их Нацагдоржийг архичин гэж 21 аймгаар сурталчлаад байна.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 21 секунд

Р Эмүжин: Хүүе энэ Оюунгэрэл чинь Их Нацагдоржийг архичин гэж 21 аймгаар сурталчлаад байна.

За одоо дахиад заргалдана аа. Үхсэн хүн үг хэлдэггүй ч гэсэн үлдээсэн бүтээлүүд нь үзэл санаа түгээдэг юм. "Пагмадулам" уран сайхны киноны Нацагдорж архи ууж ойчоод, гутарч ойчоод, дахин архидаж ойчоод...хэдэн ч удаа годройтов доо. Гэтэл Дашдоржийн Нацагдорж 30-хан наслахдаа Орос, Германд суралцаж, жанжин Сүхбаатарын дэргэд 15 настайгаасаа ажиллаж, 100 шахам дуурь, жүжиг, өгүүллэг, яруу найргийн бүтээлүүдээ Монголын ард түмэнд үлдээжээ. Түүнээс гадна герман, орос хэлнээс Эдгар Аллан По-гийн "Алтан цох", Чеховын "Төрөлх орноо хайрлагч", Пушкины "Анчар", "Хэрээ хэрээний зүг ниснэ", Ги Де Мопассаны "Аглагч" зэрэг 50 гаруй томоохон бүтээлийг уран яруу орчуулан уншигчдад хүргэжээ.

Жил 365хан хоногтой, энэ хүн 10 мянга 950-хан хоног газар дэлхий дээр амьдрахдаа хэдий завандаа хонон өнжин архидаад, хоолтой хоолгүй архидаад, гутарч гуниж архидаад, бас хажуугаар нь үлбийтэл шартаад, үзвээс шоудаад, тэгснээ энэ олон бүтээлийг туурвисан байх уу? Үнэхээр тийм архичин, тэгтлээ анхиагүй сул дорой нэгэн байсан юм бол яаж, ямар эр зориг, хүсэл тэмүүллээр энэ том зохиолуудыг барьж авч, хонон өнжин, хэдэн мянган цагаар ажилласан байх уу? Киноны продюссер гуай арьсаа хамгаалах гээд "Бид Германаас мөнгө авсан байх уу" гээд гэдэлзэж годолзож байна. Германчууд ийм бантанд орооцолдохгүй л дээ. Би асуугаад байна шүү дээ.

Үгүй болсон Нацагдорж мөнгө төлөөгүй учраас ядаж "Учиртай гурван толгой" алдарт дуурийг нь Бөмбөгөр ногоон театрт тавьж байгаагаар 30-хан секундын дүрс оруулахаасаа та нар цааргалсан уу? Хятадууд мөнгө төлсөн учраас Сүн Ү Күн-ийг дэлгэц дүүрэн хэсэгчилж оруулаад, Пагмадулам Хятадын уран зохиолын таван оргилоор Нацагдоржид болон нийт үзэгчдэд хичээл зааж гүйгээд, хятад өвгөний философид суралцаад явчихсан уу? Монголын эмэгтэйчүүдийн холбооны Оюунгэрэл 12 сарын 26-ны өдөр нүүр хуудсандаа Хятадын элчин сайдын өрөөнд морилон уулзаж 2025 оны хамтын ажлаа ярилцлаа гэж постлосон байна билээ.

Их Нацагдоржийг киноны турш архидуулчихаад, тэр киногоо аваад хөдөө аймгуудаар гаргаад, баахан хүн холбооныхоо нэрээр цуглуулж үзүүлээд явсан, орон даяар их зохиолчийг архичин гэж сурталчлаад байгаа юм уу? Энэ киноны зохиолыг бичсэн Батбаяр гэж залуу санаагаа урагшаа зарчихсан уу, эсвэл Батбаярын ажилладаг Тагтаа паблишинг соёлын солилцоо нэрээр хөлсний юань халаасласан уу, нэг бол продюссер Оюунгэрэл гуай нүд шүдээ гялалзуулаад оюун санааны, түүхийн наймаа хийчихсэн үү? За би дахиад асууя. Хэдхэн жилийн дараа Очирбатын Дашбалбарыг, Бавуугийн Лхагвасүрэнг хятад юм уу, орос зөвлөх, эсвэл багш, нэг бол бүүр эхнэртэй байснаар та нар гаргах уу? Пагмадуламыг тодотгох гээд Нацагдоржийг золиослосонтойгоо адил юм хийчихээд гүлдийгээд зүтгэх үү? Тэгдэггүй юм аа, тэнэг нь урдаа, тэнхлэг нь ардаа гарсан хүүхэн гуай.

Нацагдорж, Явуухулан, Дашбалбар, Лхагвасүрэн, Пагмадулам...тэд бүгд хувь хүн байхаасаа аль эрт өнгөрсөн, тэд бол Монголын түүхийн нэг хэсэг, Монголын оюун санаа, үзэл бодол, үнэ цэнэ болчихсон гэдгийг ойлго, түүхээ хайрла, түүх бүтээгчдээ хайрла, үзэл санаа тээгчдээ хайрла, дэлгэц ба ном зохиолд гаргахдаа тэдэнд архи уулгаж, хятад хар торгон хантааз нөмрүүлж, орос бакал өмсүүлэхдээ болгоомжтой ханд, монголчуудад хүндэлж хайрлах нэг ч гэсэн хүн, нэг ч гэсэн дурсамж үнэ цэнэтэй! Хайрт нам минь гэж бичээгүй л найрагч даа. Юугаар оролдож байгаагаа мэдэхгүй бол гэртээ харь, унш, бод.

Тэртэй тэргүй Монголын түүхийг гадныхан хангалттай гуйвуулж байна, та нар нэмж гуйвуулаад, мөнгөөр зодоод, өнгөөр будах юм уу? Хэлмэгдүүлж үр үндсээр нь арчина, заргалдах хүн үлдэхгүй болтол барж байгаад түүх намтраар нь тоглоно, ийм байж болох уу? Нацагдорж, Пагмадулам нарын түүхийг хятаджуулан зуурсан энэ бусармаг явдал өөр хэний гэр бүлд, хэний намтарт цаашдаа давтагдах вэ? Нацагдоржийг үхсэн хүн гэж элэг барив уу, үгүй, олон олон монгол хүний зүрх тархинд мөнхөрсөн их бичгийн эгэлгүй амьд бурханаар оролдсоноо мэдэж ав. Дахин хэлье, "Пагмадулам" уран сайхны киноны санхүүжилтийг АТГ шалгаж өгнө үү! АТГ-т холбогдох байгууллага, хороо, Нацагдорж сан энэ тэр байвал өргөдлөө өг дөө, дэмжье!

Энэ киноны хамгийн хорлонтой нь, хэдхэн жилийн дараа, Нацагдорж гэж хүн байгаагүй, түүний автортой бүтээлүүдийг хятад хүн бичиж Нацагдорж гэдэг нэрээр хэвлүүлдэг байсан гээд цуурахад нийгмээрээ итгэх дэвсгэр түлхээс болох юм, ийм гажуудал байж болох уу? Ер нь энэ Хятадын соёлын солилцоо нэрээр халхавчлан орж ирж байгаа, хэвлэл мэдээлэл, телевиз, сайт, паблишинг компаниуд руу сая саяараа цутгаж байгаа мөнгөнд хяналт байна уу, Тагнуулын Ерөнхий газар ажлаа хийнэ үүүүүүүүүүүүү!

https://www.facebook.com/photo?fbid=1162311758595784&set=a.594629042030728

Үнээ шиг том туна загас 1.3 сая ам.доллароор зарагджээ
Үнээ шиг том туна загас 1.3 сая ам.доллароор зарагджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​