fbpx Өмнөдүүд талцаж, хойдууд пуужин харваж, Блинкен айлчилсан Солонгосын өвөл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 44 секунд

Өмнөдүүд талцаж, хойдууд пуужин харваж, Блинкен айлчилсан Солонгосын өвөл

Өмнөд Солонгост “хүйтэн” өвөл болж байна. Сөүл хот хунгарласан цасаа “даахгүй” байгаа цаг уурын хүйтрэлээс илүү Ерөнхийлөгчийг баривчлах эсэхийг тойрсон үйл явдлын шуурга ид “шуурч” байна.

Үйл явдал илүү ээдрээтэй чигт өрнөж эхлэв

Өнгөрсөн баасан гарагт ерөнхийлөгч Юн Сог Ёлыг баривчлахаар цагдаа нар болон Өндөр албан тушаалтны авлигатай тэмцэх газрынхан (CIO) ерөнхийлөгчийн ордны гадаа очсон ч хамгаалалтын албаныхантай тулж, баривч­лах ажиллагааг түр хойш­луулахаас өөр аргагүйд хүрээд байв. Гэвч өнгөрсөн оны сүүлчийн өдөр шүүхээс гарсан баривчлах тогтоолын хугацаа өчигдөр дууссанаар цагдаа болон CIO байгууллагынхан тогтоолыг сунгах хүсэлтээ Сөүлийн баруун дүүргийн шүүхэд дахин гаргаад байна.

Шүүхийн шийдвэр хараахан гараагүй ч нөхцөл байдал зөвхөн баривчлах тухай бус Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хамгаалах албаны удирдлагуудыг хэрэгт татсан өргөн асуудал болон хувираад байна.

Мягмар гарагт цагдаа нар Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын албаны дарга Пак Чон Жүныг баривчлах оролдлогыг хориглосон хэргээр байцаалт өгөхийг шаарджээ. Энэ нь түүний хувьд анхны удаагийн зарлан дуудах ч биш. Түүнийг өнгөрсөн бямба болон мягмар гарагт байцаалт авахаар дуудсан ч Аюулгүйн албаны дарга үл тоомсорлосон учир гурав дахь удаагаа дуудсан бөгөөд энэ тохиолдолд ирэхгүй бол баривчлах тушаал хүлээж авах нь цаг хугацааны асуудал болоод байна. Мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын албаны Бие хамгаалагчдын хэлтсийн дарга Ли Кванг Вуг ч байцаалтад дууджээ. Харин Ерөнхийлөгч Юн Сук Ёолын өмгөөлөгчид ерөнхийлөгчийг баривчлах тушаалыг биелүүлэхийг завдсан асуудлаар тус улсын Авлигатай тэмцэх газрын дарга болон өөр 10 хүний эсрэг даваа гарагт прокурорт гомдол гаргажээ.

Мөн тус багийнхан Цагдаагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ли Хо Ён болон Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Ким Сон Хо нарыг албан үүргээ умартсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж байна.

Тэд ерөнхийлөгчийг баривчлахаар гүйцэтгэх ажиллагаанд оролцсон цагдаа болон Батлан хамгаалах яамны бүх ажилтнуудын эсрэг гомдол гаргахаа мэдэгдэв. Өөрөөр хэлбэл асуудал ерөнхийлөгчийг баривчлах тухай биш цаашлаад хамгаалалтын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, харин ерөнхийлөгчийн талаас хамгаалалтын алба хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хэмээн үзэж эсрэгцүүлэн гомдол гаргаснаас хууль хүчний байгууллагуудын хуваагдал өрнөж эхлэв. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчийг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчид хүйтэн зэврүүн цастай өдрийг үл тоон Ерөнхийлөгчийн ордны гадаа жагсаал хийсэн нь улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал ард түмнийг хэрхэн хоёр талцуулж байгааг харуулсан амаргүй дүр зураг байв.

А.Блинкен: Асуудал тайван замаар намжина гэж найдаж байна

Өмнөд Солонгост улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа шинэ оны эхний өдрүүдэд Хойд Солонгос Япон тэнгист энэ оны анхны баллистик пуужин харваж, амжилттай болсноо зарлав. Умардын харвасан дундын зайн пуужин 1100 гаруй км зам туулсны дараа далайд унасан байна. Өмнөдүүд талцалтай, хойдууд пуужин харвасан энэ үед Солонгосын хойгт анхаарал хандуулахаар АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга А.Блинкен Сөүл хотноо хүрэлцэн ирсэн нь мэдээж энгийн айлчлал биш. Тэрээр ирэх сард албан тушаалаасаа буухын өмнө Ази дахь гол түншүүд болох БНСУ, Японд айлчилж байгаа нь энэ.

Ерөнхий сайд Хан Дак Сү Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэсэн ч түүний эрхийг мөн л түдгэлзүүлээд байгаа. Тиймээс Эдийн засаг, Сангийн сайд Чой Сан Мок ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен БНСУ-ын Гадаад харилцааны сайд Чо Тэ Юлтай харилцан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлийн үеэр А.Блинкен АНУ БНСУ-ын итгэлт түнш хэвээр байгааг нотолж, одоогийн нөхцөл байдал энх тайван байдлаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрээр мөн БНАСАУ дундын зайн пуужин харвасан нь бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа АНУ, БНСУ Япон гурван улсын батлан хамгаалах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатайг сануулсан явдал боллоо хэмээн онцлов.

БНСУ-ын Гадаад харилцааны сайдтай хийсэн хамтарсан мэдэгдлийн дараа түүнийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Эдийн засаг, Сангийн сайд Чой Сан Мок хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Чой Сан Мок "Өмнөд Солонгосын ардчиллыг дэмжиж, итгэл үзүүлж буй" АНУ-д талархал илэрхийлээд, хоёр улсын батлан хамгаалах чадавхад тулгуурлан Умард Солонгосын янз бүрийн өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахыг уриалжээ.

Үйл явдлыг эргэн сануулахад...

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёл өнгөрсөн сарын 3-ны үдэш орон даяар онц байдал зарласан ч тус улсын парламент буюу Ерөнхий Ассамблей яаралтай хуралдан, онц байдлыг цуцлах шийдвэр гаргуулж чадсан. Ингэснээр ерөнхийлөгчийг улс төрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр буруутган огцруулахаар удаа дараа хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр дуудсан тэрээр хүрэлцэн ирээгүй. Үүний дараа Үндэсний Ассамблей өнгөрсөн сарын 14-ний өдөр түүнийг албан тушаалаас нь түдгэллзүүлж, Ерөнхий сайд Хан Дак Сүг үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан.

Гэвч Ерөнхий сайдыг мөн импич хийх шаардлагатай хэмээн үзэж түдгэлзүүлснээр одоогоор Эдийн засаг, Сангийн сайд Чой Сан Мок төр засгийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байна.

Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг баривчлах тогтоолыг Сөүлийн баруун дүүргийн шүүхээс өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан ч уг тогтоолын хүчинтэй хугацаа өчигдөр дууссан. Ерөнхийлөгчийн онц байдал зарласан үйл явдал түүний эхнэр, тэргүүн хатагтай Ким Кён Хиг Авлигатай тэмцэх газраас шалгах ёстой гэсэн иргэдийн эсэргүүцлээс эхлэлтэй. Тэгвэл онц байдал зарлах гол шалтгаан болсон тэргүүн хатагтайн асуудал намжаагүй хэвээр байна. Хамгийн сүүлд гэхэд ерөнхийлөгчийн эхнэр бусдын дипломыг өөрийн нэрээр ашигласан, ажил боловсролын мэдээллээ хуурамчаар мэдээлсэн зэрэг нь ил болоод байгаа юм.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дайнд ашиглах өндөр нарийвчлалтай атомын цаг бүтээжээ
Дайнд ашиглах өндөр нарийвчлалтай атомын цаг бүтээжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​