fbpx ХОТЫН ТЭЭВРИЙН БАНТАН БУЮУ ОЛОН УЛСААР ТОГЛОХУЙ…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
9 минут 57 секунд

ХОТЫН ТЭЭВРИЙН БАНТАН БУЮУ ОЛОН УЛСААР ТОГЛОХУЙ…

ЗГ Туул гол дагасан хурдны зам барих тухай ярьж эхлэв. Энэ хурдны замд дургүйцээд, эсэргүүцээд байх шалтгаан надад огт алга. Миний сэтгэлийг улс орны стратегийн бүтээн байгуулалтыг бантагнуулдаг, завааруулдаг, гацаадаг, улмаар шийдвэрээ байн байн өөрчилж тэнэгтдэг, энэ заваан өрсөлдөөндөө олон улсыг татан оролцуулж тоглодог олон удаагийн гутамшигт үйлдлүүд зовоож байна. Иймээс би Та бүхний сайн мэдэх тэнэг тэнэг үйл явдлуудыг хронологийн дарааллаар өгүүлье…

Өмнө нь хутгасан бантан

2010.09 сар. УБ хотод тусгай замын автобустай болногэж улс төрчид ярьж эхлэв. Тусгай замын автобустай болоход хэрэгтэй 27 сая.ам.долларыг Азийн Хөгжлийн банк гаргана гэж ам гарав. Эхлээд Энхтайваны өргөн чөлөөг дагуулан тусгай замаа барихаар төлөвлөв. Гэтэл НИТХ энэ шийдвэрийг өөрчлөн 7 буудлаас Хан-Уул дүүрэг хүртэл барихаар болов.

2011.04 сар. УБ-т метро барих судалгааны ажил дууссан ба 2017 он гэхэд метротой болно гэж амлав. Метроны ТЭЗҮ-ийг Солонгосын“Сүсонг инженеринг” ХК боловсруулсан ба зураг төслийг 1-1.5 жил, барилгын ажлыг 5 жил хийхээр тооцсоноо мэдээлэв.

2012.03 сар. “Тусгай замын автобус” I шатыг 2012-2014 онд хийж дуусгана. Улмаар 2013-2015 онд II шат, 2014-2016 онд III шатыг хийж дуусгаснаар УБ хот тусгай замын автобустай болно гэж Нийтийн тээврийн газраас мэдээлэв.

2013.03. НИТХ метротой болох асуудлыг хэлэлцэв. Метрог 7 жилийн дотор барих ба 2020 он гэхэд УБ хот метротой болно. Үүнд 1,5 тэрбум долларын санхүүжилт орно, эхний удаад Японы ЗГ 600 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо гэж албан ёсоор мэдээлэв.

2013.05 сар. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл метротой болох судалгааны тайланг УИХ, ЕС, Ерөнхийлөгчид өргөн барив.Энд УБ-ыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урт, 14 өртөөтэй метро барина. Метро барьснаар 156 мянган ажлын байр нэмэгдэнэ гэж танилцуулав.

2013 он. Э.Бат-Үүл тусгай замын автобус ч биш метро ч биш, харин рэйлбус нэвтрүүлнэ гэж гадаадаас зүтгүүр авч, бас хэдэн хэдэн буудлыг засч тохижуулав. Гэтэл тэр рейлбусаар нь явдаг тэнэг монгол ганц ч байсангүй. Амгалангаас Толгойт хүртэл автобусаар 500 төгрөг төлөөд явж болж байхад Бат-Үүлийн рейлбусанд 3000 төгрөг төлж явдаг тэнэг монгол байхгүйд хамаг учир нь байв.

2016.09. Энэ хооронд Монголын эрх баригчид тусгай замын автобус, метро хоёроо мартаж орхив. Аргаа барсан Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал Роберт Гайл “Тусгай замын автобус” төслөө хэрэгжүүлээд өгөөч гэж нийслэлийн шинэ Засаг дарга С.Батболдоос хүсэв. Аль 2014 онд гарын үсэг зурсан хэрнээ монголын дарга нар мартаж орхиж.

2017.01 сар. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас УБ хот 2019 он гэхэд тусгай замын автобусны дөрвөн шугамтай болно хэмээн мэдээлэв.

2020.01.21. Монголын эрх баригчид хуурай газрын тээвэр хэрэггүй гэж үзсэн учир газрынхаас бусад тээвэр хөгжүүлэхээр шийджээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан агаарын дүүжин тээврийн ажлыг 2020.04 сард эхлүүлж, 2021.06 сард эхний маршрут ашиглалтад орно хэмээн мэдээлэв. Улмаар нийслэлийн түгжрэлийг 4-6 жилд багтаан 90%-иар багасгана гэж амлав. Дашрамд С.Амарсайхан бүр 2015 онд -Оюуны Ундраа-гийн захирал байхдаа дүүжин тээврийн “Air 360” төслөө танилцуулж байсан юм. Улмаар СБ-ын талбай дээр дүүжин тээврийн кабин тавьж үзүүлэв. Монголчуудын ихэнхи нь тэр кабиныг нь нулимав.

2021.09 сар. Монголын дарга нарын солиорол, балайрлын хэмжээ улам бүр нэмэгдсээр… Нийслэлийн Засаг дарга Б.Сумъяабазар:“Туул голыг сувагчилж, 200 метрийн өргөн, зургаан метрийн гүнтэйгээр хотын төвөөр урсгана. Туул голд таван боолт хийж дэлхийн томоохон хотуудын дундуур урсдаг урсацтай болгоно. Улмаар УБ -чууд усан тээврээр зорчдог болно” гэж мэдэгдэв. Хожим эдгээр бичлэгүүдээ нетээс устгасан.

2021.11.11. Нийслэлийн Засаг дарга Б.Сумъяабазар “тулгуурт гүүрэн байгууламж“ шинэ нэр томъёо гарган ирж ЗГ-ийн хуралдаанд оруулав. “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр” гэдэг нь 70 км цагийн хурдтайгаар хот доторх нийтийн тээврийг зохицуулах шинэ ажил гэж тайлбарлав. Тулгуурт гүүрэн тээврийн байгууламжийн эхний шатанд 13 буудалтайгаар нийт 500 орчим мянган иргэнийг хамруулахаар тооцсон. Энэ ажлын ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 85%-тай байгаа. Эхний ээлжинд 800 орчим баганын өрөмдлөг хийнэ.

Эхний трасс Нисэхийн тойргоос Сансрын той­рог хүртэл, хоёр дахь нь Гэгээнтнээс Зунжин, гурав дахь нь Толгойт дэд төвөөс Шар хад төв орох юм. 2022-2028 онд бүх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Нэгнийхээ ажлыг нөгөө нь нураасаар 20 шахам жил болж залхсан учир манай эрх баригчид хаагуур ч хамаагүй зам барих, боржуур солих, “ногоон автобус” шахах мэтийн дасаж сурсан хулгай, дээрмээ хийхээр шийджээ. Өчүүхэн жижиг хулгайч нарт өчүүхэн жижиг хулгай тохирдог аж.

Одоо хутгасан бантан

Ингээд 2023 оноос метроны асуудал дахин сэргэж эхлэв. Үүнийг Х.Нямбаатар голлон зүтгүүлж байв. Мэдээж цаана нь гадаад дотоодын улс төрийн том бүлэглэлүүд байгаа. Монголчууд метрог дэмжих ч үгүй, татгалзах ч үгүй, товчоор бол баривал сайн л биз, барихгүй бол тэр л биз. Олон жил хулхидуулсан хүмүүс чинь ийм гөлгөр болчихдог юм байна.

2024.02.02. Метроны зөвлөх үйлчилгээний компанийг шалгаруулах 3 шатат тендер зарлав.Эхний шатанд олон компани оролцсоноос 20 компани II шатанд шалгарч үлдэв.

2024.04.02. II шатны тендер зарлав. Үүнд 20 компани оролцов.

2024.05.20. Саналаа ирүүлсэн 11 улсын 20 компаниас ОХУ, Хятад, Солонгос, Энэтхэгийн 4 компани шалгарч үлджээ. Улмаар метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани шалгарчээ.

2024.10.03. Одоо зөвлөх үйлчилгээ биш, харин метроны барилга угсралтын гүйцэтгэгч компани шалгаруулах тендер зарлав. Одоо тендерт хэн шалгарах бол гэж хүлээх л үлдэв.

Гэтэл үүнээс хойш Монголд метроны талаар ам ангайх улс төрч алга болов. Үүний оронд 14 мега төсөл ярих болов. Баяртай метро…

Одоо монголын ЗГ Баянзүрхийн товчооноос Дарханы хурдны зам хүртэл Туул голын хойд эргийг дагасан 6 эгнээ 33 км Туулын хурдны замыг байгуулах зураг төсөл гаргаж, тендер зарлах шийдвэр гаргасан.

Ингээд МУ 20 шахам жилийн дотор: 1. тусгай замын автобус 2. метро, 3. рэйлбус, 4. агаарын дүүжин тээвэр, 5. тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр, 6.усан тээвэр гэсэн тээврийн бүх төрлүүдийг барих гэж зураг төсөл хийж, олон улсын тендер зарлаж, ТЭЗҮ хийж дүвчигнөсөн боловч юу ч хийж чадсангүй. Харин хэзээ ч дуусахгүй “ногоон автобусны” хэрүүлтэй үлдэв.

Сүүлдээ бүр тендер зарлаж, олон улсаар тоглодог болов. Метроны хувьд гэхэд л 11 улсаар тоглоод хаяж байна. Хийхгүй, барихгүй байсан юм бол ямар үхснээ хийж олон улсын тендер зарласан юм ?!

Олон улсыг ганцхан нийтийн тээврээр хулхидаад байгаа юм биш, манай бараг бүх ажил ийм хулхи, явцгүй байдаг. Жишээлбэл, Таван Толгойд 5 удаа тендер зарлаж, дэлхийн том улсуудыг хулхидсан жишээ бэлхнээ байж л байна.

Ийм хөгийн мангар, явцгүй, усан тэнэг төр засгийг олон улсад хүндэлнэ гэж ёстой гонжгор нь. Тэгээд бас “гадаадын хөрөнгө оруулалт татна” чалчих дуртайг нь яана.

Гадаадын хөрөнгө оруулалт татах дуртай юм бол эхлээд зарласан тендерээсээ няцаад, таг чиг алга болдоггүй л байхгүй юу. Улс орон ядуу, зүдүү байж болно, харин нэр төргүй, новшийн зан гаргаж болохгүй…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2025 оны 01 дүгээр сарын 07.

БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани хуурамч баримт бичиг бүрдүүлэн манай улсад Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлж байжээ
БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани хуурамч баримт бичиг бүрдүүлэн манай улсад Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлж байжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​