fbpx Салхинд найддаг сайдтай байхад “утааны ажил” урагшлах уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
8 минут 53 секунд

Салхинд найддаг сайдтай байхад “утааны ажил” урагшлах уу?!

Б.ГАРЬД

Монголын төр Улаанбаатарын утаатай мөн ч олон жилийн туршид мөнгө санхүү зарж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд тэмцлээ. Гэвч утаанаас ангижирч чадсангүй өнөөдрийг хүрэв. Утаа өтгөрсөөр, угаар нь хоруужсаар байна.

“…Монголчууд Улааннбаатарынхаа утаанаас салах шийдлийг яагаад олохгүй байгаа юм бэ” гэж гадныхан хэдэн жилийн өмнө гайхаад л яриад байдаг байлаа. Бид “…Хэдэн дарга маань утаагүй зуух олж ирж тараагаад, угааргүй түлш хийж түлүүлээд хэрэндээ л тэмцээд байна шүү дээ” гэдэг байв. Гэвч “өнөөдрийн өндөрлөг”-өөс харах нээ, утаа зөвхөн Улаанбаатарт амьдардаг хүмүүст хамаатай “сэдэв” биш болжээ. Энэ бол улаанбаатарчуудын зовлон, бүлэглэлүүдийн бизнес, улстөрчдийн PR болдог олон талын үр өгөөжтэй болчихсон байна. Улаанбаатар утаатай байх ийм зайлшгүй шалтгаануудтай болчихжээ.

Өөрөөр хэлбэл, утааг устгах биш удаан хугацаанд оршин тогтнох үйл ажиллагаа хийсээр улсаараа геноцитын хохирогч болох дээрээ тулж байна. Утаанаас үүссэн улаанбаатарчуудын эрүүл мэндийн асуудал бол байж болох эрсдлээс даваад явчихсан. Одоо улстөрчид маань “…Хавдрын эмнэлгээ нэмнэ” гээд л давхилдаж байна. Уг нь эрүүл тогтолцоотой улс бол өдийд бид эмнэлэг биш спорт заал ярьж байх ёстой юм.

Дээрээс нь зайлшгүй ярих учиртай зарим зүйл байна. Улс төрийн шийдвэр гаргагчдыг амласан асуудлуудыг нь шийдэл, арга замтай нь сайтар сонсож байж сонгож сурах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол улстөрчид сонгууль бүрээр “…Утаанаас салгана” гэсэн уриа лоозон дэвшүүлээд л сонгогддог. Ядахад сонгууль зун болдог. Юун утаатай манатай үе болохоор тэгсхийгээд сонгоод гаргачихдаг. Хэдхэн сарын дараа өвлийн хүйтэнтэй тулна. Өнөөх утаагаараа амьсгална. Тэгэхэд нь тархиа шааж, амаа барьцгаана. Яагаад гэхээр “…Утаанаас салгана” гэснийг нь сонссон болохоос “…Яаж” гэдэгтэй танилцалгүй сонгочихсон байдаг. Нэгэнт шийдэх эрхийг нь олгочихсон болохоор нөгөөдүүл маань зуухаа тараагаад эхэлнэ дээ.

Хамгийн гол нь иргэд, олон нийтийн төлөөлөл болж, бараг л “…Боол чинь байна” гэж байгаад сонгогдсон нөхдүүд утааг сөнөөх өөрийнхөө бодлыг хэрэгжүүлж эхэлнэ.

Өөрийнхөө л бодлыг шүү. Утааг арилгах, ядаж багасгах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн гаргасан технологи, бүтээлүүдийг авч ашиглах, ядаж судлах талаар огт бодохгүй. Хэнийг ч сонсохгүй. Ингээд л нөгөө зуух, түлш хоёр руугаа төрийн, төслийн хамаг хөрөнгийг урсгана. Урьд нь тийм байсан. Одоо ч ийм байна.

Тэгээд ажил хариуцсан сайдынх нь олон нийтэд өгдөг мэдээлэл их марзан. “…Утаа ихэслээ” гэхээр “…Салхилахгүй байгаа учраас ийм байгаа юм” гэнэ. Тог цахилгаан дээр ч ижилхэн хариулттай. Шулуухан л “… Нар, салхи ажлаа хийхгүй байна” гэчихнэ. Ийм л хэцүү. Гэтэл бизнесмэнүүд, аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн хүмүүс нийлээд утааны эсрэг шийдлүүд яриад, бүр хийчихээд яваад байдаг. Төр нь тоодоггүй. Тухайлбал, инженерүүдийн “Цэлмэг тэнгэр” санаачилгын талаар нэлээд яригдаж байна. Олон инженер судалгаа хийж, түүн дээрээ цуглаж сууж байгаад дээр 2030 он гэхэд утааг бууруулах бүрэн боломжтой “Цэлмэг тэнгэр” санаачилгыг боловсруулжээ. Тэрхүү санаачилга нь хэрэгжүүлэх зургаан төсөлтэй юм байна. Тодруулбал, гэр болон хувийн байшинг дулаална. Дулааны алдагдал ихтэй байшин нэмж барихыг зогсооно. Түлшээ солино. Хийн түлш ашиглах, урамшуулал дэмжлэг үзүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглана. Ийм энгийн.

“Цэлмэг тэнгэр” санаачилгын инженерүүдийн ярьсан, бас түүний санаачлагч П.Цагааны танилцуулснаар жаахан дэлгэрүүлбэл, “…Улаанбаатар хотын хэмжээнд гэр, орон сууц, байшинг дулаалж, гэрчилгээжүүлэх аян өрнүүлнэ. Барилгын стандартыг Канад, Шведийнхтэй нийцүүлэн шинэчилж, бүх орон сууц, байшинг халаалтын зардлын хувийн хэрэгтэй болгоно. Түүнчлэн, дулааны алдагдал бага, эрчим хүчинд ээлтэй, цонхтой, агааржуулагчтай, өндөр хана, хаалгатай монгол гэрийн шинэ дизайн гаргаж дэлгэрүүлнэ. Энэ хүрээнд айл өрх, аж ахуйн нэгжийг урамшуулж, хяналт, шаардлага тавина. Ингэвэл Улаанбаатар хотын халаалтын хэрэгцээг 40 хүртэл хувь бууруулж, тэр хэмжээгээр агаарын бохирдлыг арилгах боломжтой. 2025 оны намраас Улаанбаатар хотод нүүрсний шахмал түлш түлэхээс үе шаттай татгалзаж, 2030 он хүртэл илүү сайжруулсан буюу утаагүй цэвэр түлш хэрэглэнэ. Тэр хүртэл ой цэвэрлэх болон бусад хаягдал боловсруулах замаар хорголжин түлш, хагас коксын шахмал түлшийг тус тус үйлдвэрлэж айл өрх, аж ахуйн нэгжид түгээнэ. Ирэх таван жилийн хугацаанд хүрэн нүүрсийг гүн боловсруулах замаар диметилийн эфирийн түлшийг үйлдвэрлэх үйлдвэрийг хоёр үе шаттайгаар ашиглалтад оруулж гэр хорооллын айл өрхийг 100 хувь хийн түлшээр хангана. Эдгээр шийдлийг хэрэгжүүлэхэд тоног төхөөрөмж, материалыг нь гааль, НӨАТ-аас чөлөөлөх, эхний жилүүдэд орлогын албан татварыг хөнгөлөх, төрийн болон хувийн их, дээд сургууль, ШУА-тай хамтран ажиллаж, инновац нэвтрүүлэхэд нь туслах боломжтой. Нарны илч, газрын гүний дулааныг шууд ашиглах буюу цахилгаан эрчим хүчид хувиргадаг тоног төхөөрөмж, түүнд тулгуурласан халаалтын, цахилгаан ба дулаан хураагуурын тоног төхөөрөмж, эд ангийг мөн адил гааль, НӨАТ-аас чөлөөлнө. “Цэлмэг тэнгэр” санаачилгыг онцгой журмаар, нэгдсэн зохион байгуулалттай, олон нийтийн оролцоо, санхүүгийн ил тод хяналтын дор хэрэгжүүлэх нь илүү үр дүнд хүргэнэ. Ингэхдээ салбар хоорондын зохицуулалт шаардагдах тул Ерөнхий сайд эсвэл Шадар сайдын шууд удирдлага дор байж, Засаг дарга нар биечлэн хариуцаж ажиллах нь зөв” гэж байна.

Хэрвээ энэ хэрэгжвэл 2030 он гэхэд Улаанбаатар хот болон бусад суурин газар утааны асуудалгүй болохыг инженерүүд тооцжээ. Мөн Улаанбаатар хот ДЭМБ-ын стандартаар дэлхийн цэвэр агаартай хотуудын эгнээнд шилжих юм байна. Тэгэхгүй бол Улаанбаатар хотын агаарыг бохирдуулдаг нэгдлүүдийн хамгийн хортой PM2.5 тоосонцор нь Монгол Улсын агаарын чанарын MNS4585:16 стандартад заасан хэмжээнээс 2.1 дахин их, ДЭМБ-ын стандартын хүлцэх хэмжээнээс зургаа дахин их болжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод угаарын хийгээр хордсон тохиолдол түүхий нүүрсний хэрэглээг хориглохоос өмнө 100 мянган хүн тутамд зургаа бүртгэгдэж байсан. Харин шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойшх хугацаанд 40 болж хэд дахин нэмэгджээ. Цаасан дээрх энэ тоонуудын аюулыг бид бодитоор нь цаг, минут тутамд амьсгалж буй болохоор үүнээс цааш “өрөх” нь илүүц биз ээ. Гагцхүү энэ мэт зөв, сайн шийдлийг хүний, өөрийн гэж улс төрийн өнцгөөр харалгүй ажил хэрэг болгож авах нь төрийн үүрэг юм. Сонгогч түшээ хоёр хийгээд төр-иргэний холбоос залгаас үүнд л орших билээ. Тэгэхгүйгээр сайд нь “…Утаа алга болох эсэх нь салхины ажил” гээд яваад л байвал наанадаж Улаанбаатар утаатайгаа үлдэж, цаашилбал, улс орон зэрэмдэг иргэдээр дүүрэх аюултай нэгэнт тулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7500)

Хэний, юуны буруугаар, хорлолоор бид ийм юм үзэж, сонсох болчихоод байна вэ?
Хэний, юуны буруугаар, хорлолоор бид ийм юм үзэж, сонсох болчихоод байна вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​