fbpx Түншлэлийн сайн жишээ муу болох үед...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 7 секунд

Түншлэлийн сайн жишээ муу болох үед...

Улсын эдийн засгийн хөгжил нь бизнесийн салбарын өсөлтөөр тодорхойлогддог бичигдээгүй хууль бий. Гэхдээ бид төр-хувийн хэвшил харилцан түншилж өсөлт хөгжлийг бий болгоно хэмээн лоозогноод 10 гаруй жилийг үджээ. Монгол Улсын хөгжлийг түүчээлэх 14 мега төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газар баталж ажил хэрэг болгохоор зэхэж буй нь түншлэлийн сайн жишгийг харуулах боломж хэмээх хүлээлт нийгэмд үүссэн. Гэвч эргэлзээ дагуулсан хардлагууд бас хөвөрсөөр л байна.

“ЭРҮҮЛ” ТҮНШЛЭЛ ХЭРЭГТЭЙ

Төр, хувийн хэвшил хоёулаа харилцан ашигтай байж эрсдэл болоод хариуцлагаа ижилхэн хуваалцах замаар тодорхой төслийг хэрэгжүүлдэг. Гэхдээ жинхэнэ утгаараа “эрүүл” байдлаар хэрэгжиж, хөгжихгүй байгаа нь бодит үнэн. Тэгвэл одоо яах ёстой вэ. Магадгүй хамтарч хэрэгжүүлсэн олон төсөл бий гэх биз. Харамсалтай нь амжилттай болсон түүх тун чиг ховор гэдгийг бизнесийнхэн учирладаг. Үүнийг төрийн өмчит компаниудын үйл ажиллагаагаар илэрхийлж болох биз. Төр хувь эзэмшээд бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулахаар эерэг нөлөө гарсан нь бараг л үгүй.

“Эрдэнэт үйлдвэр” компанийг сайн жишээнд оруулж “тооцоолдог” хэдий ч байж болох бүхий л боломжгүй шахаануудыг энэ үйлдвэр рүү хийдэг жишгийг монголчууд андахгүй. Нэг үеийг бодоход харьцангуй сайн засаглал хэрэгжүүлэх зам руу орсон гэх болов уу. Гэвч “саалийн үнээ” хэвээр л байгаа.

Нөгөө талдаа Монгол Улсын бизнесийн орчин эрүүл байж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажиллах боломж бүрдэнэ. Бизнесийн орчныг “цэвэр” гэдгийг илтгэх хэд хэдэн үзүүлэлт бий. Тухайлбал, хууль эрх зүйн орчин тогтвортой бас ойлгомжтой байх ёстой. Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай, ардчилсан орон боловч хууль эрх зүйн орчин тогтворгүй, шударга бус байдал ажиглагддаг тухай гаднын хөрөнгө оруулагчид хэлдэг. Түүнээс гадна дэд бүтэц, улс төрийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого тогтворгүй байгаа зэрэг асуудлууд ч бизнесийн орчныг сөрөг харагдуулахад нөлөөлдөг гэдгийг хаа хаанаа ярилцаж, хэлэлцсээр байгаа. Тэгэхээр эдгээр сорилтуудыг даван туулахын тулд Монголын бизнес эрхлэгчид уян хатан, дасан зохицох чадвартай байх шаардлагатай гэж үзэх нь бий. Мөн Засгийн газар бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй гэж үздэг.

ТҮНШИЛНЭ БАС ДАХИАД ТҮНШИЛНЭ ГЭВ ҮҮ?

Ирэх дөрвөн жилийн турш ажиллах хамтарсан Засгийн газар эдийн засаг болоод улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах мега төслүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ бизнесийн орчныг эрүүл, таатай болгож хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах зорилго тавьсан. Гэтэл Монгол Улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөгжлийн түвшин төдийлөн хангалттай биш гэдгийг гадаад, дотоодын судалгааны үр харуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар төр хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, хөхиүлэн дэмжих чиглэлээр алхмууд хийсээр байна.

Тухайлбал, 2010 онд Концессын тухай хуулийг баталснаар төр хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж буй. Мөн 2019 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Үндэсний хөгжлийн газрын дэргэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулагдан ажиллаж байна гэх зэргээр бодлогын баримт бичигт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тайлбарлаж буй.

Харин бизнесийнхэн “Цагаан дээр хараар бичсэн шиг бүх зүйл тодорхой бол, асуудал алга. Гэхдээ төр давамгай байдлыг өөртөө үүсгэж бизнесийг боомилох, гацаах зэрэг асуудал тулгардаг” хэмээн учирласаар. Тэр ч бүү хэл түншлэлийн хэрэгжилт, үр дүнд хүрэхэд тодорхой саад бэрхшээлүүд гардаг байна. Учир нь төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг хомс. Хувийн хэвшлийн оролцоо, санаачилга хязгаарлагдмал.Төслийн бэлтгэл, чадавх сул. Санхүүжилтийн механизм, эх үүсвэр дутмаг. Хууль эрх зүйн орчин тогтворгүй, хэрэгжилт хангалтгүй гээд уртаас урт жагсаалт хөврүүлж болно. Тэгтэл хамтарна, түншилнэ гээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, айдас дагуулсан асуулт болж буйг эх сурвалж хэлж байлаа. Гэвч төр бодлогодоо тусгасан “Түншилнэ” гэх шийдвэрээ биелүүлэх зорилго тавьсан хэвээр.

АЛАГЧЛАЛ

Тээр жил хувийн хэвшлийг дэмжиж төр бизнесийн салбараас “гараа” татна гэх сүржин мэдээлэл хийж байсан юм. Гэхдээ төр хэлсэн амандаа хүрээгүй өдийг хүрсэн нь бодит үнэн. “Төр бизнесийн салбараас хол байх ёстой” гэсэн байр суурийг төрийн тэргүүн илэрхийлж “Төр хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудаа дэмжиж, хамтарч ажиллах ёстой. Гэхдээ тэдний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, саад учруулахаас зайлсхийх хэрэгтэй” гэсэн нь үйлдвэрлэл эрхлэгчид болоод бизнесийнхний дэмжлэгийг авч байв. Мэдээж “Бизнес эрхлэгчид өөрсдөө хариуцлага хүлээж, шударга өрсөлдөөнийг хангаж, зах зээлийн зарчмаар ажиллах ёстой” гэдгийг хатуу сануулж байсан юм.

Тухайн үеэс төрийн өмчит компанийг нээлттэй болгож хувьчлах алхамыг хийсэн. Гэвч энэ нь төдийлөн урт хугацаанд үлдээгүй. Цаасанд буусан санаа болж хувирсан байдаг. Гэхдээ түншилж хамтарч ажиллая. Бодлогоо төр нь барь. Компанийн сайн засаглал хөгжүүлж бизнесийнхэн гүйцэтгэл хийгээд, удирдах түвшинд ажиллая гэдэг санааг хаа сайгүй л ярьцгаасан.

Түүний нэг жишээ бол олны анхаарлын төвд байгаа “Ачит ихт” компани. 2014 онд “Ачит Ихт” компанийг овоолго ашиглан катодын цэвэр үйлдвэрлэж эхлэхэд төр хувийн хэвшлийн сайн жишиг тогтож байна гэлцдэг байв. Тус компанийн үйлдвэрлэлийн үйл явц нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, дэвшилтэт техник технологид суурилсан хэмээн сайшааж байсан. Засгийн газрын 2017 оны 103 тоот тогтоолоор “Ачит Ихт” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь болгон тогтоосон. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам хэмээн тухайн үед онцлон тэмдэглэж байлаа.

“Ачит Ихт” компани нь уг тогтоолыг хүлээн зөвшөөрч, төрд 34 хувийн эзэмшлээ шилжүүлэхээс татгалзаагүй. Харин ч төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажилласаар ирсэн байна.

Одоогийн байдлаар “Ачит Ихт” ХХК нь жилд 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх замаар Монголын уул уурхайн салбар болоод эдийн засагт жин дарах нөлөө үзүүлнэ гэдэг. Төр бизнесийн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, экспортыг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг түргэтгэх үүрэгтэй. Төр, бизнесийн харилцаанд тэнцвэртэй байр суурийг баримталж, төрийн буруу оролцооноос сэргийлэхийн зэрэгцээ бизнесийн салбарт шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. Ингэхдээ алагчлахгүй байх нь суурь зарчим гэдгийг энэ дашрамд сануулъя. Төр хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишигт тооцогдож байсан төсөл өдгөө хамгийн муу нь болох үед бизнесийнхэн хэнд итгэж, хаана хандах вэ гэдэг асуултыг уншигчдад үлдээе.

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Орон сууцны мкв “ордер” дээрх хэмжээндээ хүрдэг үү?
Орон сууцны мкв “ордер” дээрх хэмжээндээ хүрдэг үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​