fbpx УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн Ерөнхийлөгч танаас дахинтаа хүсэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 42 секунд

УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн Ерөнхийлөгч танаас дахинтаа хүсэж байна

Ил захидал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танаа

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн асуудлаар 2024 онд Төрийн тэргүүн танд дөрвөн удаа хандсан бол 2025 он гарсаар анх удаагаа хандаж байгаа нь энэ. “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн Менежментийн хувьчлал Монгол Улсын Их хурлын 56 дугаар тогтоол, Засгийн газрын 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 128 болон 61 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлалын комисс (НӨХК)-ын 73 дугаар тогтоолуудын дагуу 2008-2011 онд нийт 3 жилийн хугацаатай явагдсан. Улмаар НӨХК-ын 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 12-р тогтоолоор Менежментийн гэрээний биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль (ТБОНӨТХ) болон гэрээнд заасны дагуу Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр Менежментийн хувьчлал хийгдэж дууссан тул НӨХКомисс нь хууль, гэрээний заалтын дагуу өмчийг шилжүүлж, дуусгавар болгох шийдвэрийг гаргах ёстой байсан атал хоёрдугаарт заалтаар “нэг жилээр сунган ажиллуулах” гэж гэрээнд огт заагдаагүй зүйлийг шинээр нэмж гаргасны улмаас эцэслэн шийдвэрлэгдэхгүй байж байтал 2014 оны 1 дүгээр сард “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар” хангалтгүй гэж дүгнэн НӨХКомиссын 05 тоот тогтоолыг гаргаснаар “Уламжпалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хувьчлалын асуудал шүүхийн байгууллагад шилжсэн.

сонин mn

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхээс 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, НӨХКомиссын Менежментийн гэрээг хаах тухай 05 тогтоолыг хүчингүй болгож, “Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн хувьчлах тогтоол гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисст даалгасугай" гэсэн 620 дугаартай шийдвэр гаргасан болно. 2015 оны 05 18-нд УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас гаргасан анхан шатны шүүхийн 62 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 20-ны 142 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн. Одоогоор Нийслэлийн өмч хувьчлах комисст Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай албадан гүйцэтгүүлэх хуудас хүргэгдэн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

сонин mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн менежментийн багийн талаар олон нийтэд худал мэдээлэл өгөх, гүтгэж, хүний нэр хүнд, өмч хөрөнгө, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа үйлдлийг удаа дараа хийсэн. Энэ бүхнийг нь бид тухайн үед нь залруулан бодит байдал, баримт мэдээллийг олон нийтэд хүргэхийг хичээж ирлээ.

Дээр нь нэмэгдээд Нийслэлийн харьяа хянадаг шалгадаг бүхий л байгууллагаас ирж байгаа олон янзын хяналт шалгалт, хууль журам зөрчсөн шахалт шаардлага хэрээс хэтэрч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн оронд хууль зөрчсөн тушаал шийдвэр гаргаж, түүнийгээ цагдаатай хамтран албадан гүйцэтгэх зэрэг үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар байна. Мөн энэ үйлдлээ зөвтгөхийн тулд хэвлэлүүдээр “Ж.Хатанбаатар болон түүний хүү Х.Гүрбазар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч ажил хүлээлцэх үүргээ удаа дараа биелүүлээгүй байна” гэх гүжирдлэг, олон нийтийг төөрөлдүүлэх худал ташаа мэдээлэл тараах, өгөх ажлыг хийж байна. Ингэхдээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Тэмүүжин нар нь Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг өөрсдийн үзэмж эрх ашигт тааруулж элдвээр гуйвуулан тайлбарлаж, шүүхийн шийдвэрт үнийг нь заагаагүй, 2012 онд хангалтай гэж дүгнэсэн боловч 2014 онд хангалтгүй гэж гарсан, гурван шатны шүүх цааш нь менежментийн багийг хэвээр явуулах чиглэл өгсөн гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан мэдэгдэл хийж байна.

сонин mn

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлал нь хуулийн дагуу явагдсан гэдгийг Улсын дээд шүүх эцэслэн тогтоосон, тус төвийн гүйцэтгэх захирлаар Х.Гүрбазарыг томилсон нь хуулийн дагуу явагдсан билээ. Хуулийн дагуу явагдсан нэмэлт хөрөнгө оруулах нөхцөл бүхий Менежментийн хувьчлалыг дуусгавар болгох ёстой байтал Нийслэлийн өмчийн харилцааны газар, Эрүүл мэндийн газраас Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн үйл ажиллагааг бүхий л талаар хавчин гадуурхсан, зогсоох гэсэн оролдлогыг байнга хийж ирлээ. Өчигдөр гэхэд л Нийслэлийн төрийн сангаараа эмнэлгийн гүйлгээ хийх эрхийг хаав. Ингэснээр эмчлүүлэгчид үйлчлүүлэгчдэд хүргэх эмчилгээ үйлчилгээ саатахад хүрч байна, бас эмнэлгийн эмч ажилтнуудын цалингаа авч чадахгүйд хүргэж байна. Ингэж эмнэлгийн үйл ажиллагааг гацаах зогсоох гэсэн оролдлогуудаас гадна Элэгний эмнэлгийг Хүүхдийн эмнэлэг болгоно гэж өвдөж эмнэлэг бараадсан элэгний өвчтэй хүмүүсийг өвдсөн хүүхэд, тэдний эцэг эхтэй дайсагналцуулан талцуулахад хүргэсэн үйл ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж байгаа нь туйлын хүнлэг бус ёс суртахуунгүй үйлдэл болж байна.

Эрхэм Ерөнхийлөгчөө, Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу арга хэмжээ авч, УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмээн танаас дахинтаа хүсэж байна.

МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙН АХЛАГЧ Монгол Улсын Ардын эмч АУ-ны доктор, профессор Ж.ХАТАНБААТАР

Монгол Улс Улаанбаатар хот 2025 оны 1-р сарын 17

П.Эрхэмбулганыг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж байна
П.Эрхэмбулганыг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​