fbpx Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 29 секунд

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

УЛААНБААТАР, 2025 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Хаяа хотуудтайгаа нийлээд 13 сая хүн амтай Америкийн хоёр дахь том хот болох Лос-Анжелес энэ сарын 7-ны өдрөөс хойш аймшигт түймэрт автаад байна. Түүхэнд үзэгдээгүй их гамшгийн улмаас хэд хэдэн хороолол шатан сүйрч, түймрийн дөл Холливүүдийн толгодод хүрснээр Hollywood тэмдэг, Сансет өргөн чөлөө, Алдрын гудамж аюулд өртөхөд ойрхон болжээ. Тус хотын Пасифик-Палисейдс дүүрэгт хамгийн том түймэр газар авсаар одоо 96 хав.дөр.км талбайг хамраад байна. Цаг уурын ажиглалтын AccuWeather албаны тооцоолсноор, түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ 150 тэрбум долларт хүрчээ.

Лос-Анжелесын тойргийн цагдаагийн газрын дарга Роберт Луна-гийн ярьснаар, түймрийг өдөөсөн, маш хурдан тархсан бүхий л шалтгаануудыг нягтлан шалгаж байна. Тухайлбал, аянга буусны улмаас түймэр дэгдэх нь АНУ-д түгээмэл үзэгдэл боловч энэ нь Палисейдс ба Итан дүүргүүдэд гарсан түймрийн шалтгаан биш гэдэг тодорхой болжээ.

Хүмүүс санаатайгаар гал тавьсан, мөн цахилгаан дамжуулах шугамнаас оч үсэрснээс гал гарсан гэх таамаглалуудыг дэвшүүлж байгаа боловч албан ёсоор нотлогдоогүй байна.

Шүүмжлэлд балбуулсан хотын дарга

Үүнтэй зэрэгцээд түймэртэй тэмцэх үүргээ огоорсон хотын дарга Карен Басс гэдэг эмэгтэй хамгийн түрүүнд ширүүн шүүмжлэлийн бай болж байна. Түймэр ид дүрэлзэж байх үед Гана улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор явж байсан тэрбээр түймэр газар авсан тухай онгоцон дотор байхдаа мэдсэн нь олны дургүйцлийг төрүүлэв. Түймэртэй холбоотой нөхцөл байдал хүндэрнэ гэдгийг хотын цаг уурын албанаас анхааруулсаар байтал гадаадад аялж явсан түүнийг огцруулахыг шаардаж Лос-Анжелесын 100 мянга гаруй оршин суугчид өргөх бичиг барьжээ.

сонин mn

Daily Mail сонинд бичсэнээр, түймэр дэгдэхээс долоо хоногийн өмнө хотын дарга гал түймэртэй тэмцэх албаны төсвийг 49 сая доллароор танасны улмаас 16 галын станцыг хаахаас аргагүйд хүрсэн байна. Гэтэл зарим эх сурвалжийн мэдээгээр, нөөц сангаас нэмэлт санхүүжилт хийснээр 2025 оны төсөв урьд оныхоос 53 саяар нэмэгдсэн байна. Ямартай ч энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй нь илт байлаа.

Учир нь, тус албаны дарга Кристин Кроули гал түймэртэй тэмцэх усан хангамжийн систем, дэд бүтэц хуучирч элэгдсэн тухай илтгэлийг сүүлийн хэдэн сарын турш хотын даргад илгээж байжээ. Галын станцуудын материал-техникийн хангамжийн байдал 1960-аад оныхоос бараг дээрдээгүй атал Лос-Анжелесын хүн амын тоо саяар нэмэгдэж, галын дуудлага 5 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, гал сөнөөгчдөд хөрөнгө мөнгө төдийгүй дэд бүтцийг шинэчлэх цаг хугацаа хэрэгтэй байлаа. Жишээ нь, түймэр дэгдэх үед гал сөнөөх албаны усны шугам хоолойнууд усгүй хуурай байсан гэх яриа газар авч, улстөржсөн ширүүн маргаан өрнөж байна. Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом хэлэхдээ, түймэр дэгдэх үед Лос-Анжелесын “Санта-Инес” усан сан засварт ороод, усгүй хоосон байсан шалтгааныг тогтоохын тулд хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалсан байна.

Ган гачиг

Нэгдүгээр сар бол Калифорнийн хувьд борооны улирал, гэтэл 2024 оны хавраас хойш энд бороо бараг орсонгүй. Сүүлийн хэдэн жилийн турш Калифорнид ган болж, харин 2022 ба 2023 онуудад гэнэт их хэмжээний бороо оржээ. Үүнээс шалтгаалан өвс ногоо, бут сөөг, модод эрчимтэй ургасан байна.

Лос-Анжелест 12 дугаар сард дунджаар +14,2 хэм нэгдүгээр сард +14,4 хэм дулаан байдаг. Энэ онд арай сэрүүвтэр байсан бол хур тунадас бараг орсонгүй. Хамгийн сүүлд 2024 оны 4 дүгээр сард бороо орсон бол 11 дүгээр сард дөнгөж 0,3 мм чийг /ердийн үед 57 мм/унажээ. Ингээд дахиад л ган болсон тул эрчимтэй ургаж байсан өвс ургамал, бут сөөгнүүд хуурай салхины нөлөөгөөр чийгээ алдаж, хэт хатсанаар түймрийг тэтгэж, улам өдөөсөн байна. Хүчтэй салхиар дамжих галын цог ургамлан бүрхэвчинд хүрэлцэх төдийд бензинтэй саванд чүдэнз зураад хаясан мэт дүрэлзэнэ.

Салхины нөлөө

Энэ сард Санта-Ана гэдэг нэртэй салхи дэгдэв. Үүнийг уналтын салхи гэж нэрлэдэг бөгөөд эх газрын гүн дэх өндөрлөг газраас тал хөндийд орших хотуудыг чиглэн шуурдаг энэхүү салхи хуурай халуун агаар ба цөлийн элс шороог тээж авчирдаг.

12 дугаар сар ба нэгдүгээр сард Санта-Ана салхины улмаас түймэр дэгдэх нь ховор үзэгдэл биш ажээ. Гэтэл энэ жил салхины хурд 45 м/с-д хүрсэн нь АНУ-ын Хар салхийг судлах үндэсний төвөөс гаргадаг хар салхины 5 шатны ангиллын 2 дугаарт орохоор хүчтэй байлаа. Одоо ч гэсэн салхины хүч буурахгүй байгаа нь түймрийг унтраах ажиллагааг хүндрүүлж байна.

сонин mn

Галын цог

Зарим тохиолдолд хэт хүчтэй салхи нь эрчим хүчний шугамын шон, кабелийг газарт унагаснаар хэт хатсан өвс ургамлууд шатаж эхэлдэг. Энэ үед Санта-Ана салхи галын дөлийг өдөөж, ноцож буй цогийг хол зайд хийсгэсний улмаас олон мянган байшин шатсан байна.

Цогноос болж нэг байшин шатаж байгаа бол гал сөнөөгчид түүнийг дор нь унтрааж чадна. Гэтэл хэдэн арван байшин нэгэн зэрэг шатаж, байшин бүрээс дахиад цог үсэрснээр түймэр улам даамжирч, унтраах ямар ч боломжгүйд хүрчээ.

Дов толгод, хавцлууд

Дов толгод ихтэй бүс нутагт ойн түймэр дэгдэх магадлал өндөр байдаг. Түймэр уулын энгэр даган маш түргэн тархдаг бөгөөд гуу хавцлаар дамжсан түймрийг унтраахад маш хэцүү, зарим тохиолдолд ямар ч боломжгүй байдаг.

Газрын гадаргуугийн өвөрмөц байрлал нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл учруулдаг. Палисейдсийн районы толгодын дундуур тавьсан нарийхан замууд иргэдийг нүүлгэхэд багагүй саад учрууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө

Уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймэр дэгдэхэд хэр зэрэг нөлөөлсөн бэ гэдэг талаар дүгнэлт хийхэд арай эрт байна. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түймэр дэгдэх эрсдэлтэй өдрүүдийн тоо нэмэгдэж, үүнд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа нь илт байна. Дэлхий даяар халж байгаагийн зэрэгцээ цаг агаарын ноцтой үзэгдлүүдийн хамрах хүрээ тэлсээр.

сонин mn

Ойр ойрхон хэт халж, салхины хүч ширүүсэж байгаагийн зэрэгцээ их хэмжээний бороо орсноор өвс ургамал эрчимтэй ургаж байна. Ингэснээр халалт ба хуурайшилт нь чийглэг агаар, салхитай ээлжлэн солигдох болсон нь чухамдаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үзэгдэл бөгөөд ирээдүйд учрах эрсдэлүүдийн шалтгаан мөн гэсэн дүгнэлтийг АНУ-ын Далай, агаар мандлын судалгааны Үндэсний төв хийжээ. Цаг улирлын байдал ийнхүү огцом өөрчлөгдөж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар гэдгийг Америкийн цаг уур судлаачид Nature сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ дурдсан байна.

Ерөнхийдөө өмнөд Калифорнид 5 дугаар сараас 10 дугаар сарыг гал түймрийн улирал гэж үздэг бол тус муж улсын захирагчийн ярьснаар, өнөө цагт ойн түймэр байнга дэгдэх болсноор түймрийн улирал гэсэн ойлголт үгүй болж, “түймрийн жил”-ийн тухай ярих болжээ.

Эх сурвалж: ВВС

Б.Адъяахүү

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ
Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​