fbpx Монголын парламентад ч малчин, ажилчин, тариачин байхгүй. Дан баячууд, цул хөрөнгөтнүүд!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
11 минут 16 секунд

Монголын парламентад ч малчин, ажилчин, тариачин байхгүй. Дан баячууд, цул хөрөнгөтнүүд!

Элдэв хуурамчлалд автаагүй улс орон гэж байна уу?

Хүний санаа сэтгэл, итгэл үнэмшил (үзэл суртал, ёс суртахуун) бол түүний эзэн, захирагч юм. Харин бие, хүч чадал бол боол нь юм. Хүмүүс итгэл, үнэмшилдээ захирагдаж л амьдардаг. Муу бүхнээс, буруу бүхнээс, нүгэлд тооцогдох бүхнээс бүх насаараа хол байх итгэл үнэмшлийг хэн ч болов боловсрол, хүмүүжлээрээ л олж авдаг. Энэ хэрэгт аав, ээж, ах, эгч нарын нөлөө, дууриал ч их үүрэгтэй. Сургах аргаар хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн боловсролын бүх шатны байгууллага, багш, хүмүүжүүлэгч нар бол бүр шийдвэрлэх үүрэгтэй. “Сурган хүмүүжүүлэх ухаан” нэртэй шинжлэх ухааны зохих зохих шатны мэдлэг, мэдээллээр тэд нар бүрэн хангагдсан байх ёстой. Тэгж байж л тэд “багш, хүмүүжүүлэгч” хэмээх хүндтэй нэрийг олох учиртай.

Сурах, хүмүүжих үйлс, мөн сургаж, хүмүүжүүлэх үйлс хоёр хоёр талаасаа нэгдэж нийлээд нэгэн үйл явц болж хэрэгжих ёстой. Хувь хүн өөрөө сурахгүй, хүмүүжихгүй гэх эрхгүй. Энэ бол иргэн хүний журамт үүрэг. Улс, үндэстэн нэг бүр өөрийн иргэдийг өөртөө тохируулан бэлдэх, эх орныхоо ирээдүйн эздийг сургах, хүмүүжүүлэх учиртай. Залгамж үе нь, залуу халаа нь улс орныхоо түүхийг мэддэг, өнөөдрийн байдлыг нь ойлгодог, ирээдүйд нь санаа тавьдаг байх ёстой.

Ард иргэд нь түүхийн ухамсраараа нэгдмэл, боловсролын түвшнөөрөө орчин үетэйгээ адилхан, эх орон, ард түмнээ гэх иргэнлэг сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай байх нөхцөлд л тухайн улс орон хөгжиж цэцэглэдэг. Энэ бүхэн дээр нэмэгдээд гадаад орчин, нөхцөл нь хэвийн, таатай байх учиртай.

Ард иргэд нь зохих түвшний мэдлэг, мэдээлэлтэй байх юм бол иргэний нийгэм нь (хүн амын улстөрийн идэвхтэй хэсэг нь) элдэв бусын, цаг зуурын, худал хуурмаг үзэл санаанд уруу татагдаж хохирох нь бага байдаг.

Хүний эрх, эрх чөлөө, тэгш шударга ёсыг дээдлэх нь хүмүүсийн мөнхөд сахих, мөрдөх ёстой үзэл суртал мөн. Гэхдээ энэ үзэл суртал жинхэнэ утгаараа, жирийн иргэдийн хувьд хэрэгжиж, сахигдаж байгаа улс орон өнөөдөр гэхэд л тун цөөн хэвээрээ л байгаа нь үнэн. Ардчилсан гэгдэгч ихэнх улс орны төр, засгийн эрхэнд тухай тухайн орны баян хүмүүс, элит давхрааны төлөөлөгчид л өнөөдөр сууцгааж, жилээс жилд л улам бүр хөрөнгөжиж байна. Жишээ нь АНУ болон Их Британий төр засгийн эрхийг ээлжлэн барьж байдаг намуудын удирдлага ч, парламентын гишүүд ч бүгд л саятангууд, тэрбумтнууд юм. Намуудын нь үзэл суртал, үйл ажиллагааны шинж нь ч ялгарах юмаар тун бага. Төр засгийн сонгуулийн үед л өөр өөрөөр популист сурталчилгаа хийдэг, элдвээр өрсөлддөг. Сонгууль дуусаад л нэг нь нөгөөгөөсөө ялгарах юмгүй бодлого явуулдаг. Эн тэргүүнээ элитүүд, олигархиудынхаа ашиг, сонирхлыг л чухалчилдаг. Бага буурай орнуудыг мөлждөг, дарангуйлдаг. АНУ-ын ардчилсан нам төрийн эрх барьж байхдаа яг л ийм байдлаар ажиллалаа. Одоо (ирэх дөрвөн жилд) нөгөө нам нь яг л тийм байдлаар ажиллах болно. Учир нь энэ хоёр нам нь АНУ-ын баячуудын төлөөлөл, үндэсний хөрөнгөлөг давхрааны ашиг, сонирхлыг хамгаалагчдын улстөрийн байгууллага юм. Их Британий эрх баригч хоёр нам бол яг л АНУ-ын хоёр намын ихрүүд, хувилбарууд. Энэ талаар мөрийцсөн ч алдах шалтгаан байхгүй.

Ардчилсан орон гэхлээр, ардчилсан нам гэхлээр л 100 хувь итгэж, дагаж дууриаж, доргиж хөөрөх нь болчимгүй, боловсролгүй хүмүүс, гэнэхэн тэнэгхэн залуусын гаргадаг алдаа, төөрөгдөл юм. Яг тийм гэдгийг амьдрал дээр харуулсан жишээ, баримт Монголын маань улстөрийн амьдрал, практикт ч гарлаа шүү дээ! Хөрөнгөлөг давхрааныхны улстөрчдийн зорилго бол хөрөнгөө л нэмэгдүүлэх хүсэл.

Монголын маань парламент өнөө гэхэд бараг л бүгд тэрбумтнуудаас бүрдлээ. Засгийн газар ч ялгаагүй. АНУ, Их Британий парламентад ч нийгмийн доод, дунд давхрааны төлөөлөл байхгүй, Монголын парламентад ч малчин, ажилчин, тариачин байхгүй. Дан баячууд, цул хөрөнгөтнүүд! Юун ардын төр, засаг, юун ард иргэдийн ашиг, сонирхол!...

Хэдэн арван л улстөрийн үзэл, сургаал, хэдэн зуун шашин суртал өнөөдөр идэвхтэй, тархацтай байна. Тэр бүхнийг дагаад л, намираад л байдаг хүмүүс ч хаа сайгүй олон болчихжээ. Аль ч улс оронд тийм. Ийм нөхцөлд болгоомж, бодлого, хүлээц, тайван тогтуун хандлага, таньж ойлгосон зөв байр суурь хэрэгтэй байна. Өнгөрсөн түүхээсээ ч сургамж авах, юу юунд, яаж алдаж, хохирсноо ч тооцох, Төвдийн шарын шашин Монголд яаж нөлөөлөв, марксизм-ленинизм яаж нөлөөлөв, ардчилал биднийг хэн болгоод байна, гадаадруу зугатааж гарсан хүмүүс маань хэн юм бэ, шүүхүүд, шүүгчид маань хэн болчихоод байна вэ? гэхчилэн олон зүйлийн талаар зөв, нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй байна. Бид энэ цаг үед яалт ч үгүй үнэн мэдлэг, яг л зөв мэдээлэл, жинхэнэ эх оронч хүмүүсийнхээ үг, үнэлгээнд тулгуурлан ажиллаж, амьдрах шаардлагатай байна.

Ардчилал (үзэл санааны хувьд ч, хэрэгжин буй явц нь ч) аюулд өртлөө. Ардчилсан нэртэй намууд тив бүхэнд шахуу ардчиллыг гутааж, бүр сөрөг дүрд хувилж, түмэнд нэр, нүүрээ барж, арга ядахдаа дүр эсгэсэн хэлбэрээр л энд тэнд оршиж, амьдарч байна. Ардчилсан нам гэх нэр, утгандаа яв цав нийцэх улстөрийн нам өнөөдөр хаана ч алга. Яахлаараа энэ билээ?

Парламентууд анх үүсэхдээ тухайн улс орон дахь бүх анги, бүлгийн төлөөлөгчдийн хурал байсан. Тэгвэл одоо бараг бүх ардчилсан гэгдэх оронд хөрөнгөлөг давхрааны нь л төлөөлөгчдийн хурал, хөрөнгө мөнгөөр тодордог хүмүүсийн чуулган болж хувирлаа. Хаана ч, аль ч тив, улс оронд төр, засаг нь үндэсний хөрөнгөтний нь л засаглал болчихлоо. Энэ шинж нь бүр жилээс жилд хүчтэй, тод болсоор байна. Нийгэм дэх дунд давхрааны төлөөлөгч ч сонгогдож чадахгүй хатуу нөхцөл бүрдчихэж байна. Мөн л урд өмнийн адил бүх баялаг цөөн гэр бүлийн гарт орж, ядуусын тоо ч цөөрөхгүй, нийгмйн халамж ч өсөхгүй, эмзэг бүлгүүд ч улам л доройтсоор байх болов.

Ардчилал нь үзэл санааны хувьд хөрөнгөлөг давхрааныхны ашиг, нэр нөлөө олох хэрэгсэл, дунд давхрааныхны хувьд биелдэггүй итгэл, найдвар, доод давхраа, ядуусын хувьд элдэв зүсмийн анархизм, бүдүүлэг ааш авир, гэмт үйлдлүүд гарах хөрс, үндэс болж хувирлаа.

Бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй, хүний эрх хуулиар хамгаалагддаг, төр засаг иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, амьдралын түвшинг байнгад дээшлүүлж байх үүрэгтэй гэх мэтийн хуулийн заалтууд ганцхүү цаасан дээр л бичигддэг, амьдралд хэрэгждэггүй янзаараа.

Хардаж, харьцуулж үзэх аваас Сионы мэргэдийн протоколуудын үзэл санаа, зорилго, ардчиллын үзэл санаа, зорилго, мөн шинэ колончлолын үзэл санаа, зорилго бараг л адилхан, ижилхэн л баг, өмсгөл, нэг л зорилготой хуурамчлал мэтээр ч ойлгогдох болоод байна.

Улстөрийн үзэл, онол ч тэр, шашны үзэл, номлол ч тэр эцсийн дүндээ бүгд л хулганы хавх дахь бяслаг, загасны дэгээн дэх мах болж ойлгогдох байдал өргөжсөөр, газар авсаар байна. Яагаад энэ билээ? Энэний гол шалтгаан нь нийгэм дэх элдэв хүмүүс, хүчнүүд зөв, дэвшилттэй үзэл, онолыг ч тэр, мөн шашин нэг бүрийн зөв, зүйтэй сургаал, номлолыг ч тэр буруугаар, урвуулан ашиглаж, бүр заль, мэх, луйвар болгон хувиргадагт л байгаа ажээ. Ингэсэн жишээ, баримт энэ XXI зуунд ч гэсэн хаана л бол хаана байх, илчлэгдэх болов. Жишээ нь ид шидтэй, мэргэн түргэн, үзмэрч, төлөгч, бөө, удган гэгдэх хүмүүсгүй улс, үндэстэн өнөөдөр алга байна. Сонгогчдод амандаа орсон бүхнийг амладаг хэрнээ яг амьдрал дээр тулгамдаад байгаа ганц ч болов асуудлыг шийдвэрлэдэггүй улстөрийн популист нам Монголд гэхэд л хэдэн арваараа байна. Яг тийм популистууд (өөрийгөө улстөрч гэж хоосон, хийрхэн тооцдог) манай улсад гэхэд л хэдэн зуугаараа байна. Харин XXI зуунд амьдарч, тэмцэж байсан төрийн жинхэнэ зүтгэлтэн, гавъяатай улстөрч гэхээр хүн өнөөдөр гэхэд алга хэвээрээ л байна. Бараг бүгд л шуналдаа хөтлөгдсөн, ичих нүүргүй хүмүүс! Ийм хүмүүсийг толгойдоо гаргаад, саарал ордонд залаад улс орон, нийгэм маань хөгжих үү, дэгжих үү?

Судлаач, профессор Д.Чулуунжав

МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​