fbpx ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН НАЙЗ, “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БЯМБАСҮРЭН НҮХТИЙН АМАНД ХАУС ХОТХОН БАРЬЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
7 минут 52 секунд

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН НАЙЗ, “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БЯМБАСҮРЭН НҮХТИЙН АМАНД ХАУС ХОТХОН БАРЬЖ БАЙНА

Ам нээх бүрдээ “Тог хязгаарлана, тэг зогсох, тэс хөлдөх аюул ойрхон байна” гэж “айлгадаг” Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн чухам ямар хүмүүсээр эрчим хүчний төрийн өмчит компаниудаа удирдуулж байгааг бид цувралаар танилцуулж байгаа. Энэ удаад Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэнг танилцуулахаар бэлтгэлээ.

Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК нь гэж бий. “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК нь улсын төсөв болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төслүүдэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Өөрөөр бол, Засгийн газраас ирэх дөрвөн жилд Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэн, Эгийн усан цахилгаан станц тэргүүтэй эрчим хүчний мега төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгэхээр энэ мега төслүүдийн хэрэгжилтэд “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК хяналт тавина гэсэн үг. Товчхондоо, эрчим хүчний салбарын толгой компани гэж ойлгож болно.

Тэгвэл “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Дашын Бямбасүрэн гэгч ажилладаг. Харин Д.Бямбасүрэн гэгч нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз бөгөөд Б.Чойжилсүрэнгээс хөтөлж, хормойдон, түүнээс албан тушаал авч ирсэн нэгэн ажээ.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАЙЗ Д.БЯМБАСҮРЭНГЭЭ САНГИЙН САЙД БАЙХДАА ТӨРИЙН БАНКНЫ ОРЛОГЧ ЗАХИРЛААР ТОМИЛЖ БАЙСАН БОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД БОЛМОГЦОО “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛЖЭЭ

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн хэрхэн төрд албан тушаал авч ирснийг ойлгомжтойгоор тайлбарлъя.

Нэгдүгээрт, Д.Бямбасүрэн нь Увс аймгийн уугуул. 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй хамт төгссөн. Өөрөөр бол, Д.Бямбасүрэн, Б.Чойжилсүрэн хоёр 10 жилийн найзууд гэсэн үг.

Хоёрдугаарт, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдсон. Улмаар Б.Чойжилсүрэн Сангийн сайдын тамгаа авснаасаа сарын дараа найз Д.Бямбасүрэнгээ Сангийн яамны харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилсон байдаг. Тухайн үед Төрийн банкны орлогч захирал Д.Бямбасүрэн сард 10 сая төгрөгийн цалинтай байсан.

Гуравдугаарт, 2017 оны есдүгээр сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, Б.Чойжилсүрэн Сангийн сайдын сэнтийгээсээ буусан. Түүнийг дагаад Д.Бямбасүрэн ч Төрийн банкны орлогч захирлын албан тушаалаа өгч байв.

Дөрөвдүгээрт, 2022 оны наймдугаар сарын 30-нд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсон. Ингээд яг сарын дараа буюу 2022 оны есдүгээр сарын 29-нд Б.Чойжилсүрэн найз Д.Бямбасүрэнгээ өөрийн Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Эхэнд дурдсанчлан, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК нь улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төслүүдэд хяналт тавих үүрэгтэй, эрхтэй том байгууллага. Тэгэхээр Б.Чойжилсүрэн найз Д.Бямбасүрэнгээ асар том зорилготойгоор зориуд “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон дүр зураг харагдаж байгаа юм.

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛАР Д.БЯМБАСҮРЭН БОГДХАН УУЛЫН НҮХТИЙН АМАНД 2.0 ГА ГАЗАРТАЙ, ТУС ГАЗАР ДЭЭРЭЭ ХАУС ХОТХОН БАРЬЖ БАЙНА

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нь жилд 622 сая төгрөгийн орлоготой, 4.7 тэрбум төгрөгийн гурван орон сууц, нэг зуслангийн хаустай, 2.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 350 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 1.2 тэрбум төгрөгийн авлагатай, нэг төгрөгийн ч өр зээлгүй нэгэн. Өөрөөр бол, төрийн өмчит компаниудын захирлуудыг Д.Бямбасүрэн хөрөнгөөрөө тэргүүлдэг.

Гол асуудал нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар хоёр Дархан цаазат Богдхан уулын аманд “аялал жуулчлалын отог” нэрээр баригдсан хаус хотхонуудыг цэгцлэх, барьж худалдсан эздэд нь хариуцлага тооцох, хууль хяналтын байгууллагуудад өгч шалгуулах тухай сүүлийн хоёр жил ярьж байгаа. Эргэн сануулбал, 2023 оны аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордны индрээс “Нийслэл хот маань авлигын билэг тэмдэг болсон цементен ширэнгэ болж хувирлаа. Газрын наймаа, тэндээс баяжсан улс төрийн бүлэглэл, барилгаа бариад зөвшөөрлөө гаргуулдаг авлигын соёлыг бид хэзээ хүртэл тэвчих вэ. Байгалийн тусгай хамгаалалттай газарт сүндэрлэсэн тансаг хотхонуудыг бид хэзээ болтол жуулчдын отог гэж нэрлэх вэ. Их хотын идээ бээрийг шахах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэнгийн “Ойн хөндий” ХХК нь ХУД-ийн 23-р хороо, Богдхан уулын Нүхтийн аманд 1.0 га, “Тайгын хөндий” ХХК нь 1.1 га газартай. Д.Бямбасүрэн Богдхан уулын Нүхтийн амны энэхүү зэргэлдээ 2.1 га газар дээрээ хаус хотхон барьж байгаа ажээ.

Тайлбар: Д.Бямбасүрэнгийн Нүхтийн амны 1.0 болон 1.1 га талбайтай, зэргэлдээ 2.1 га газар

Тайлбар: Д.Бямбасүрэнгийн Нүхтийн амны 2.1 га газар дээрээ барьж буй хаусууд

Сонирхуулахад, Д.Бямбасүрэнгийн энэхүү хаус хотхон нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн “нүүрсний хулгай”-н мөнгөөрөө барьж байсан орон сууцны хотхоны урдхан талд байрладаг юм байна.

Нэгтэж харвал, хэт тансаг хэрэглээтэй, хагартлаа хөлжсөн дарга нарыг төрөөс “зайлуулах” Засгийн газрын шүгэл, шүүр, шилэн ажиллагаанууд Д.Бямбасүрэнг тойрчээ. Мөн Богдхан уулын амуудын “аялал жуулчлалын отог” нэртэй хаус хотхонуудын эзэдтэй хийх Засгийн газар, Хотын захиргааны хамтран тэмцэл ч Д.Бямбасүрэнг алгассан харагдаж байна. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт УИХ, Засгийн газраас “Эрчим хүчний реформ”-ыг эхлүүлсэн. Энэ хүрээнд эрчим хүчний төрийн өмчит компаниудын удирдлагуудыг “цэгцлэх” асуудал яригдаж байна. Харин энэхүү реформоор Д.Бямбасүрэнг хэрхэхийг харах л үлдэж байна.

Ergelt.mn

1.2 их наядын санхүүжилт орон сууцны үнэ нэмэгдэх шалтгаан болсон уу?
1.2 их наядын санхүүжилт орон сууцны үнэ нэмэгдэх шалтгаан болсон уу?
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​