fbpx Нийслэлийн удирдлагуудын Монгол хүний амь нас эрүүл мэндийн эсрэг хийж байгаа хууль бус үйлдлийг зогсооход дэмжлэг үзүүлнэ үү хэмээн УИХ-ын дарга танаас хүсэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
9 минут 45 секунд

Нийслэлийн удирдлагуудын Монгол хүний амь нас эрүүл мэндийн эсрэг хийж байгаа хууль бус үйлдлийг зогсооход дэмжлэг үзүүлнэ үү хэмээн УИХ-ын дарга танаас хүсэж байна

Ил захидал

Нийслэлийн удирдлага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн төрийн сангийн газрын албан тушаалтнуудын монгол хүний амь нас эрүүл мэндийн эсрэг хийж байгаа хууль бус үйлдлийн талаар

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Танаа

Нийслэл удирдлага түүний харьяа байгууллагуудаас Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн хувьчлалыг дуусгавар болгох Улсын дээд шүүхээс эцэслэн гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаар барахгүй 2024 оны дөрөвдүгээр сараас хойш тус эмнэлгийн үйл ажиллагааг саатуулах, зогсоох гэсэн оролдлогыг байнга хийж байна. Энэ нь 2025 он гарсаар улам гаарч, хясан боогдуулж байгаа тул Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн Танд хандаж байна.

Монгол Улсад эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгүүд өндөр ачаалалтай ажилладаг өвлийн энэ цаг үед бүхэл бүтэн нэг эмнэлгийн үйл ажиллагааг ингэж саатуулах алхам хийж байгаа Нийслэлийн удирдлага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн төрийн сангийн газрын албан тушаалтнуудын энэ ажиллагаа нь монгол хүний амь нас эрүүл мэндийн эсрэг хийж байгаа хууль бус үйлдэл. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгосон шийдвэрийг Нийслэлийн удирдлага гаргахгүй байгаа өнөөгийн нөхцөлд тус эмнэлэг хотын төсвөөс санхүүждэггүй боловч улсын эмнэлгүүдийн адил төрийн сангаар дамжин санхүүгийн үйл ажиллагааг явуулдаг хуулийн зохицуулалттай хэвээр байгаа. Гэтэл 2025.01.15-ны өдөр тус эмнэлгийн цалингийн гүйлгээг цуцалсан. Эмнэлгийг хариуцсан төрийн сангийн мэргэжилтэнтэй утсаар холбогдож, шалтгааныг бичгээр илүүлэхийг хүсэхэд манай эрүүл мэндийн газраас захирлыг чинь халсан тушаал, мөн гүйлгээг хаах албан бичиг ирээд байна гэсэн бөгөөд, манайх танайх руу албан бичгээр хандах боломжгүй, цааш нь яах ёстой гэдэг шийдвэр хүлээж байна гэсэн хариуг утсаар өгсөн. Мөн 2025.01.15-наас хойш өвчтөний эм тариа, эмчилгээний туслах материалууд, хоол хүнс, ажилчдын цалин, халуун хүйтэн ус, дулааны тооцоог хийх гээд бүх гүйлгээг бүрэн зогсоосоор байна. Гэтэл өнөөдрийн байдлаар эмнэлэг, сувилалд нийт 150-аад өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Ийм нөхцөлд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв хэвийн үйл ажиллагаа явуулж, тус эмнэлгийг зорин ирсэн өвчтэй хүмүүст яаж үйлчлэх болж байна аа.

УДШ-ийн эцэслэн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, хувьчлалыг дуусгавар болгох шийдвэр Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос гаргаагүй мөртлөө эмнэлгийн санхүүгийн үйл ажиллагааг төрийн сангаар дамжих санхүүгийн гүйлгээг хууль бусаар зогсоож байгаагаас үүдсэн хор хохирол эрсдэлийг Нийслэлийн удирдлага, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн төрийн сангийн дарга хуулиараа хариуцах нь зүй. Өвдсөн хүнийг хүлээн авч эмчилдэг эмнэлгийн үйл ажиллагаа гэдэг 24 цагийн турш тасралтгүй үргэлжилж байдаг нарийн процесс бөгөөд түүнийг зогсоосны хор уршиг нь эрдэнэт хүний амь насаар хэмжигдэж байдаг тул хуулийн хэрэгжилтийг хангахад хууль тогтоох байгууллагын тэргүүн танд хандаж байгаа юм.

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн Менежментийн хувьчлал Монгол Улсын Их хурлын 56 дугаар тогтоол, Засгийн газрын 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 128 болон 61 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлалын комисс (НӨХК)-ын 73 дугаар тогтоолуудын дагуу 2008-2011 онд нийт 3 жилийн хугацаатай явагдсан. Улмаар НӨХК-ын 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 12-р тогтоолоор Менежментийн гэрээний биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль (ТБОНӨТХ) болон гэрээнд заасны дагуу Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр Менежментийн хувьчлал хийгдэж дууссан тул НӨХКомисс нь хууль, гэрээний заалтын дагуу өмчийг шилжүүлж, дуусгавар болгох шийдвэрийг гаргах ёстой байсан атал хоёрдугаарт заалтаар “нэг жилээр сунган ажиллуулах” гэж гэрээнд огт заагдаагүй зүйлийг шинээр нэмж гаргасны улмаас эцэслэн шийдвэрлэгдэхгүй байж байтал 2014 оны 3 дугаар сард Менежментийн гэрээ, гүйцэтгэлтэй огт хамааралгүй зүйлийг үндэслэн НӨХКомиссын 05 тоот тогтоолыг гаргаснаар “Уламжпалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хувьчлалын асуудал шүүхийн байгууллагад шилжсэн.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхээс 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, НӨХКомиссын Менежментийн гэрээг хаах тухай 05 тогтоолыг үндэслэлгүй тогтоол хэмээн хүчингүй болгож, “Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн хувьчлах тогтоол гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисст даалгасугай" гэсэн 620 дугаартай шийдвэр гаргасан болно. 2015 оны 05 18-нд УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас гаргасан анхан шатны шүүхийн 62 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 20-ны 142 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн. Одоогоор Нийслэлийн өмч хувьчлах комисст Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай албадан гүйцэтгүүлэх хуудас хүргэгдэн албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй хүлээгдэж байна.

Бид хуулийн хүрээнд явагдсан хувьчлал, хуулийн дагуу дуусна гэж төрд, хуульд итгэж хүлээж өнөөдрийг хүрсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн менежментийн багийн талаар олон нийтэд худал мэдээлэл өгөх, гүтгэж, хүний нэр хүнд, өмч хөрөнгө, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа үйлдлийг удаа дараа хийсэн нь үргэлжилж байна.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлал нь хуулийн дагуу явагдсан гэдгийг Улсын дээд шүүх эцэслэн тогтоосон, тус төвийн гүйцэтгэх захирлаар Х.Гүрбазарыг томилсон нь хуулийн дагуу явагдсан билээ. Хуулийн дагуу явагдсан нэмэлт хөрөнгө оруулах нөхцөл бүхий Менежментийн хувьчлалыг дуусгавар болгох ёстой байтал Нийслэлийн өмчийн харилцааны газар, Эрүүл мэндийн газраас Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн үйл ажиллагааг бүхий л талаар хавчин гадуурхсан, зогсоох гэсэн оролдлогыг байнга хийж ирсэн нь одоо санхүүгийн гүйлгээг хийлгэхгүй төрийн сан дээр зогсоож хясан боогдуулж байгаа нь нэгд хууль бус, хоёрт төр ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэж тангараг өргөчихөөд төрд ажиллаж байгаа албан тушаалтнуудын хувьд туйлын ёс суртахуунгүй, өргөсөн тангаргаасаа няцсан үйлдэл мөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу арга хэмжээ авч, нэгд, УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд; хоёрт, Нийслэлийн удирдлага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн төрийн сангийн газрын албан тушаалтнуудын монгол хүний амь нас эрүүл мэндийн эсрэг хийж байгаа хууль бус үйлдлийг зогсооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү хэмэээн УИХ-ын дарга танаас хүсэж байна.

МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙН АХЛАГЧ

Монгол Улсын Ардын эмч АУ-ны доктор, профессор Ж.ХАТАНБААТАР

Монгол Улс Улаанбаатар хот 2025 оны 1-р сарын 27

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил Ерөнхий сайд байгаа нь Л.Оюун-Эрдэнэдээ биш тогтолцоондоо байна
Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил Ерөнхий сайд байгаа нь Л.Оюун-Эрдэнэдээ биш тогтолцоондоо байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​