fbpx “...Төмөр замын гэрээ юу, нүүрсний гэрээ юу” гэдгийг Ц.Туваан сайд тодорхой тайлбарлаж чадахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
9 минут 28 секунд

“...Төмөр замын гэрээ юу, нүүрсний гэрээ юу” гэдгийг Ц.Туваан сайд тодорхой тайлбарлаж чадахгүй байна

УИХ-аар Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр нэг зүйл яригдсан нь анхаарал татлаа. ЭЗБХ-ны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “…Төслөөс харахад тэгш гэрээ биш байна.

Найман зүйл дээр сайжруулахгүй бол дэмжих боломжгүй. УИХ-ын тогтоолын гол агуулга бол хил холболтын төмөр зам л чухал байсан. Гэтэл энэ заалтад нүүрсний гэрээ, уурхай нь чухал юм шиг, тэрийгээ хийхгүй бол төмөр замыг барихгүй гэсэн агуулгатай байна.

Уурхайн гэрээ хийхгүй бол төмөр замын ажлыг эхлүүлэхгүй гэсэн нөхцөлтэй гэрээ байна. Хятадын компаниудыг дэмжсэн, тус улсад 16 жил нүүрс зарах л гэрээ болсон байна. Үүнийг өөрчлөхгүй бол дэмжих боломжгүй” гэлээ. Үүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “…Таны болгоомжлолыг хүлээж авч байна. Гэрээ байгуулах, хэрэгжүүлэх шатанд хариуцлагатай ажиллана. Янз бүрийн байдлаар алдаа оноо гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэлье. Төмөр замын хил холболт, нүүрс худалдах, худалдан авах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудлыг салгаж ойлгохгүй гэсэн логикоор өнгөрсөн 11 жилийн хугацаанд ажлын хэсгүүд ажиллаж ирсэн” гэж хариулав.

Угтаа Д.Энхтүвшин гишүүний асуултад Ц.Туваан сайд тодорхой сайн тайл­бар өгсөнгүй. Тэрээр “...Төмөр замын гэрээ юу, нүүрсний гэрээ юу” гэдгийг тодорхой тайлбарлаж чадахгүй байна.

Үнэндээ, хоёр улсын Засгийн газрын гэ­рээнд тийм агуулга бий. “Чайна энержи” манайд тавьсан саналдаа үүнийг тодорхой хэлсэн байдаг. Тус компаниас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд ирүүлсэн саналд “…Танай УИХ нэгдсэн ойлголтод хүрч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ялангуяа нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгох нь чухал”, “…Хоёр талын байгуулах нүүрсний худалдааны гэрээнд “Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ”-ийн үнэ тогтоох механизмыг ашиглах нь зүйтэй. Энэхүү гэрээний дагуу Монголын коксжих нүүрсний эцсийн үнэ нь цаашид ямар ч үнэ тогтоох механизм батлагдахаас үл хамааран уг механизмаар бий болсон үнээс өндөр байх ёсгүй”, “…Гашуунсухайтын төмөр зам баригдаж ашиглалтад орсноос хойш 16 жил алдагдалтай ажиллаж байна. Цаашид холбож, түүнийгээ ашиглалтад оруулахад дахин гурван жил шаардлагатай. Шударга, бодит, эрх тэгш зарчмыг баримтлан талууд нүүрсний худалдааны тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааны хугацааг 16-20 жил байх саналыг гаргаж байна”, “…“Чайна энержи” компани Тавантолгойн нүүрсний ордыг эзэмших эрх, хувь эзэмших болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санал гаргах боломжгүй болсон”, “…Ганцмод-Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замын сүлжээнд оруулсан. Бүтээн байгуулалтын дараа дотоодын нүүрс тээвэрлэлтийн тогтвортой байлгах урьтач нөхцөлийг бий болгож, тээвэрлэх хүчин чадал, урсгалыг үндэслэн худалдааны бусад бизнесийн хэрэгцээг хангахад хүчин чармайлт гаргана” гэжээ. Эцэст нь “...Хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа “Чайна энержи” компани өнгөрсөн хугацаанд учруулсан бодит хохирол болоод холбогдох орлогын алдагдлыг нэхэмжлэхгүй” гэсэн байдаг. Д.Энхтүвшин гишүүний тухайд Ц.Туваан сайдаас хамаагүй өмнө Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгойн ордын ашиглалтын талаар мэддэг болсон. Мэддэг гэхэд ч багадна.

Тэрээр, бүр 10 жилийн өмнө өнөөдөр яригдаж байгаа төслийг гүйцэтгэхээр Хятад, Монголын компаниудын нийлж байгуулсан “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн ТУЗ-д “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлөн сууж байсан юм.

Тодруулбал, Хятадын “Шеньхуа” компани, Монголын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-иуд энэ “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийг байгуулж байв. “Гашуунсухайт төмөр зам”-д хувь эзэмшигч компанийн төлөөллүүд тухайн үед Ерөнхий сайдыг Хятадад албан ёсны айлчлал хийх үеэр дагаж очоод “Консорциумын гэрээ”, “20 жилд 1.0 тэрбум тн нүүрс нийлүүлэх гэрээ”, “Боомтын төмөр замыг хэрэгжүүлэх төслийн гэрээ” гэсэн гурван санамж бичиг байгуулж байжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотноо 2014 оны наймдугаар сарын 21-нд үзэглэсэн “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг боловсруулжээ.Тодруулбал, Бээжингийн са­намж бичигт “Монголын төмөр зам” ТӨХК-ийг төлөөлж П.Бат-Эрдэнэ, Консорциумыг төлөөлж “Шеньхуа” компанийн Захирлуудын зөв­лөлийн дарга Жан Шию, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Энержи ресурс” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Тавантолгой” ХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Б.Түвшинбаяр нар гарын үсэг зурж байжээ. Хамгийн гол нь санамж бичигт “…Боомтын төмөр зам нь 1435 мм-ийн стандарт цариг бүхий хил дам­на­с­ан төмөр зам байна. Консорциум нь Боомтын төмөр замын барилгын ажлыг боломжит бүх хүчин чармайлт гар­гаж гүйцэтгэх асуудлаар “Монголын төмөр зам”-тай гэрээ байгуулах бөгөөд Боомтын төмөр замыг барих төслийн сан­хүү­жилт босгох, зураг төслийг бо­ловс­руулах, барилга угсралтыг гүйцэт­гэх үүргийг дангаараа хариуцна.

“Монголын төмөр зам”-ын Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаж дууссаны дараа боомтын төмөр замтай холбогдмогц Боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам”-д шилжинэ” гэсэн байдаг.

Мөн Хятадын “Шеньхуа” компанийн Гао Биня, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарын гарын үсэг зурж байгуулсан санамж бичигт “…Талууд 20 жилийн хугацаанд коксжих нүүрс давамгайлсан нэг тэрбум хүртэл тн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас Хятад улсад хамтран нийлүүлэх төлөвлөгөө гарган ажиллахад хүчин чармайлт гаргана. Зах зээлийн нөхцөлтэй уялдуулж олон улсын зах зээлд худалдаалах боломжийг талууд хамтран судална” гэсэн байна.

Ер нь бол, өнөөдөр хоёр улсын Засгийн газрын гэрээнд “…16 жилийн хугацаатай” хэмээн яригдаж байгаа Боомтын төмөр замын холболт болоод Тавантолгой ордын олборлолтын гэрээ нь 10 жилийн өмнө “Энержи ресурс”-ийн санамж бичигт гарын үсэг зурж, гэрээ байгуулахад “…20 жилийн хугацаатай” гэж байжээ.

Нэг талаас, өнөөдөр “…Төмөр замын гэрээ гээд байсан чинь Хятадад 16 жил нүүрс зарах л гэрээ болсон байна” гэж шүүмжилж буй Д.Энхтүвшин гишүүн маань 10 жилийн өмнө “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн ТУЗ-д “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлөөд сууж байсан. Тэр утгаараа, тэрээр төмөр замын гэрээг яагаад нүүрсний гэрээ болоод явдгийг хамгийн сайн мэдэх хүн аж. Тэр үедээ “…20 жилийн хугацаанд коксжих нүүрс давамгайлсан нэг тэрбум хүртэл тн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас Хятад улсад хамтран нийлүүлнэ” гэхэд оролцоод явж байсан байна. Нөгөө талаас, 2014 оны “Энержи ресурс”-ийн гэрээ, 2024 онд Засгийн газрын гэрээ хоёрт ялгаа алга л харагдаад байна. Тийм атал яагаад УИХ дээр ийн асуусан хийгээд Ц.Туваан сайд түүнд нь тодорхой тайлбар өгч чадахгүй байсан нь сонин л харагдлаа. Ингэхэд төмөр замын гэрээ яагаад нүүрснийх болоод байдаг юм бэ. Энэ асуултыг Д.Энхтүвшин гишүүнээс ч, Ц.Туваан сайдаас ч олон нийт асуух ёстой юм байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өвлийн морин уралдааныг хорьчихоод аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярина вэ?
Өвлийн морин уралдааныг хорьчихоод аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярина вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​