fbpx 380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 4 секунд

380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй

Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм. Гэвч хот төлөвлөгч нар жендерийн ялгааг тооцоолоогүйн улмаас тоглоомын талбайд охидод зориулсан тоглоом байхгүй байна. Харин үүнийг хэн ч анзаардаггүй нь санамсаргүй байдлаар зөвхөн эрчүүдэд үйлчлэх ертөнцийг бүтээж буй нэг хэлбэр юм. Тиймээс энэ удаагийн “Жендерт суурилсан өгөгдлийн цоорхой булан”-даа охидод тоглох тоглоомын талбай байхгүй байгаа талаар бэлтгэн хүргэж байна.

Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдаг. Тус талбайд ихэвчлэн савлуур, гулсуур, эргэдэг суудалтай тоглоом, дүүжин даажин болон дасгалын төхөөрөмж байна. Энэ нь охидод зориулсан тоглоом байхгүй байгааг харуулж байна.

Мөн хүүхдүүд савлуур дээр тоглож байхдаа бие, биеэ унагаах, гулгуураас буухдаа хэн нэгнийгээ бэртээх тохиолдол элбэг. Энэ нь охидын хувьд дээрх тоглоом дээр тоглохгүй байх шалтгаан болдог байна. Энэ тухай БЗД-ийн 14 хорооны иргэн Ү.Эрдэнэсувд “Би таван настай охинтой. Манай хотхоны тоглоомын талбай дээр гулсуур, 12 жилийн амьтны баримал, сагсны талбай байдаг. Зун хүүхдээ гадаа тоглуулах гээд гарахаар гулсуур дээр хааяа гулгадаг. Бусдаар тоглох тоглоом байдаггүй. Уг нь тоглоомын талбайд охидод зориулсан дээс тоглох талбай, жижиг байшин зэрэг байх юм бол гэрээсээ жижиг тоглоомуудаа авч гараад тоглох боломжтой.

3-6 насны охид ихэвчлэн гал тогооны тоглоом болон барбигаар тоглох сонирхолтой байдаг. Харин зургаагаас дээш насны охид дээс, гар бөмбөг, ролик, скүүтэр унадаг. Гэвч эдгээрийг унах, тоглох талбай байдаггүй” гэсэн юм. Харин СБД-ийн 2-р хорооны оршин суугч Б.Гантөмөр “Манай энд тоглоомын талбай гээд байх зүйл байхгүй.

Хүүхдүүд тоглох ямар ч боломжгүй, хуучны модон эвдэрхий гулсуураас өөр юу ч үгүй л байна. Ач охиноо тоглуулахын тулд дагуулаад өөр байрны тоглоомын талбай руу дагуулж явдаг. Гэрийнхээ гадаа гаргаж тоглуулчихдаг бол гэж их л боддог юм. Гэхдээ хүүхдээ гадаа тоглуулна гэдэг заавал нэг хүний үүрэгт ажил болчхоод байна. Хариуцаж авсан СӨХ, хороо дүүргээс юм хийгээд өгвөл олон хүүхдийн нар гарна даа” гэсэн юм. Энэ бол манай Улаанбаатар хотын орон сууцуудын гадаах хүүхдийн тоглоомын талбайн нийтлэг төрх юм. Та хүүхдээ гадаа дагуулан гарахдаа та гэрийнхээ гадаа хүүхдийн тоглоомын талбайд хүүхдэд зориулсан тэр тусмаа охид тоглох боломжтой ямар талбай байна вэ гэдгийг анзаарч байсан уу. Хэрвээ анзаарч байгаагүй бол энэ удаад тогтон ажаарай.

Байрны чинь гадаа цементэн хавтан дээр хүүхдийн гулсуур, жижиг сүүдрэвчээс өөр зүйл байхгүй байна уу. Тэгвэл барилгын компаниуд орон сууц барихдаа хамгийн түрүүнд автомашины зогсоол, барилгын хийц, загвар зэргийг нэн түрүүнд тавьж, хүүхдийн тоглоомын талбайн асуудалд хайхрамжгүй ханддагийг бэлхнээ харж болно.

Үүнээс болоод ихэнх тоглоомын талбай автомашины зам, гарааштай ойр байрладаг. Сүүлдээ хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбай бүү хэл талбайтай байгаа нь их юм болчхоод байна. Гэхдээ энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Монгол Улсын стандартад тоглоомын үүрэг зориулалтаар нь дараах байдлаар ангилдаг байна. Үүнд, танин мэдэхүйн, биеийн хөгжил, хөдөлгөөний хөгжүүлэх, орчин тойрон болон байгаль, шинжлэх ухаан, техникийн элементүүдтэй танилцуулах, зохион бүтээх, урлаг, хөгжим, уран сайхныг нь хөгжүүлэх хэмээн заасан байдаг. Гэтэл дээрх стандартад нийцсэн тоглоомын талбай манайд байхгүй байна. Ганц нэгхэн дээрх стандартад нийцсэн тоглоомын талбай байгуулсан. Харин гэр хороололд хүүхэд амьдардаггүй мэт тоглоомын талбайн асуудал орхигдсон байдаг. Нэг үгээр, тоглоомын талбайн стандартыг хянадаг, хариуцдаг байгууллага ч байдаггүй учир ажил хэрэг болж хэрэгжихгүй байсаар л байна. Энэ тадаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр

“Бидний хийсэн судалгаагаар нийслэлийн есөн дүүрэгт 1553 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 460 нь стандарт огт мөрдөөгүй бол 600 гаруй нь стандартыг 70 хувь хүртэл мөрдсөн гэсэн судалгаа байна.

Тоглоомын талбайн стандарт хангагдаагүйн улмаас 2022 онд тоглоомын талбай дээр бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 1000 гаруй байсан бол 2023 онд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн харамсалтай тоо баримт бий. Иймээс бид хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөхдөө насны онцлогоос хамаарч 06-23 сартай, 2-5 настай, 5 наснаас дээш хүүхдүүдэд зориулагдсан гэж гурав ангилсан. Бидний төлөвлөлт, стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбайг барьснаар бага насны хүүхдүүд насандаа тохирохгүй, шаардлага хангаагүй тоглоом дээр тоглохгүй. Хамгийн чухал нь хүүхдийн бэртэж, гэмтэх асуудал тодорхой хэмжээгээр буурна. Стандарт гэдэг бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хэрэгтэй, чухал ойлголт юм шүү” гэсэн юм.

Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай барих ажилд барилгын зөвшөөрөл өгөх явцаас нь эхлээд стандартад хяналт тавих, захиалагч, гүйцэтгэгч компаниуд стандартыг мөрдөх, эцэг, эх, иргэдийн зүгээс ч стандартад хяналт тавьж, мөрдүүлэх чиглэлд анхаарч байхыг онцоллоо.

Тэгвэл АНУ-ын Калифорний мужид хүүхдийн тоглоомын талбайн жишиг ямар айдаг гэдгийг харуулсан байдаг аж. Тэндхийн тоглоомын талбай стандартын дагуу биеийн хөгжлийг дэмжсэн үсэрч харайхад аюулгүй. Зориулалтын зөөлөвч, элстэй учраас унаж бэртэхэд хүнд гэмтэл авахгүй байхаар шийдсэн байдаг аж. Мөн охидод зориулсан тусгай тоглоомуудыг байршуулж өгсөн байдаг. Манайд бол хэдэн хуванцар тоглоом авчраад тавьчихдаг. Тус тоглоом дээр нь бүх насны хүүхдүүд тоглох болдог. Гэтэл том хүүхдүүд гүйж харайгаад нөгөө тоглоомоо жилийн дотор эвдэлчихдэг. Нэг бол хүүхдүүд чадалтай болчихсон уу эсвэл тоглоомын чанар нь муу байна уу. Нөгөө талаар бага насны хүүхдүүд том ах, эгч нарын хөлд үрэгдчих гээд тоглоход бэрх байдаг.Гэтэл АНУ-д хүүхдийн нас насанд нь тохирсон тоглоомын талбайг шийдэж өгсөн нь тухайн хүүхэд өөрөө бие даан тоглоход аюулгүй байдаг аж.

380 жилийн түүхтэй хотод иргэндээ ээлтэй бүтээн байгуулалт үгүйлэгдсээр

Шинийг цогцлоож чаддаггүй юм гэхэд эхний ээлжид нийслэлийн тоглоомын талбайг нэг стандарттай болгох, багачуудыг гэмтээж болзошгүй хурц ирмэг бүхий тоглоомыг аюулгүй тоглоомоор солих хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт хүн амын тал нь эмэгтэй хүмүүс боловч тэднийг биеийнх нь онцлогоор ялгаварлан гадуурхсан хүйсийн гадуурхалд өртөж байна. Нийтийн талбайг хүн бүрд хүртээмжтэй байдлаар байгуулахын тулд бид одоогоос эхлэх хэрэгтэй. Ингэхийн тулд тоглоомын талбайн стандартыг шинэчлэн батлах хэрэгтэй. Ингэснээр хүйсийн тэгш бус арилах нэгэн хөшүүрэг болох боломжтой. Нэг үгээр нийтийн эзэмшлийн талбайд эмэгтэйчүүдийг орхигдуулж байгаа нь бодлого тодорхойлогчид санаатай болон санамсаргүй байдлын алинаас нь болсон ч бай эмэгтэйчүүдийн хэрэгцээг чухалчлахгүй байгаа хэлбэр юм. Эмэгтэйчүүд нийтийн эзэмшлийн талбайг ашиглах тэгш эрхтэй. Тиймээс анхнаасаа эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан төлөвлөлт хийхээ болих хэрэгтэй.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Голомт банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-т тэргүүллээ
Голомт банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-т тэргүүллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​